Monthly Archives: September 2016

September, 2016

  • 21 September

    Оюутны эрүүл мэндийг дэмжих сар дуу хуур, инээд наргиагаар эхэллээ

    Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар Оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг жил болгон уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор өчигдөр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын их …

  • 21 September

    П.Ариунбилэг: Шүүгч болох гэж 20 жил тээсэн мөрөөдөл минь хэвээрээ

    Шүүгчийн туслахаар 20 дахь жилдээ ажиллаж буй П.Ариунбилэгтэй ярилцлаа. Тэрбээр анх хуульчийн мэргэжлийг эзэмшихдээ л шүүгч болно гэж зорьсон. Хуульчийн мэргэжлийн оргил гэгдэх шүүгчийн албан тушаалд хараахан хүрээгүй ч шүүхийн ажлын гүнд цаг наргүй зүтгэж өдий хүрсэн түүнээс шүүх, шүүгч, шүүхийн шинэтгэлийн талаар хамгийн бодитоор сонсохыг хичээв. – Таны бодлоор шүүгчийн туслах гэж хэн бэ, товчоор хэлбэл? – Шүүгчийн туслах бол шүүхийн …

  • 21 September

    НҮБ-ын ЕА-н 71 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгчийн хэлсэн үг

    “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД: МАНАЙ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ БҮХ НИЙТИЙН ХҮЧ ЧАРМАЙЛТ” Ноён Дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэмсэг  ноёд оо, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг  бүрэн дэмжиж ажиллах болно. Ноён Дарга аа, Монголын ард түмнийг төлөөлөн долоо дахь удаагаа энэ …

  • 21 September

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” нисэх буудлын дарга болжээ

    Мэргэжлийн Засгийн газрыг ураг төрлийн томилгоог хамгийн олноор хийж байна хэмээн олон нийт шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийг үргэлжлүүлсэн томилгоо өчигдөр болжээ. “Дүнжингарав” худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн нөхрөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болгосон байна. Ямартай ч энэ томилгоог тойрсон шүүмжлэлүүд цахим орчинд идэвхтэй өрнөж байна.

  • 21 September

    Монгол, Азербайжаны гадаад харилцааны сайд нар дээд, өндөр түвшний айлчлалын ач холбогдлыг тэмдэглэв

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Элмар Маммадяров-тай 9 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Төв байранд уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын  дээд, өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцолж, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авах талаар санал солилцов. Сайд …

  • 21 September

    Цацрагийн үүсгүүрийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирэх зөрчил эрс багасчээ

    “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалт Замын-Үүд боомтод эхэллээ- МХЕГ-аас “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөлтэй хамтран Замын-Үүд боомтод зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, …

  • 21 September

    Д.Арвин гишүүн Ванга шиг л хэлж байж…

    АН-ын удирдлагад байсан хүмүүсийн ярианы бичлэг яаж байгаад ч юм “алдагдаад” өдгөө сошиалаар тэнэж явна. Бичлэгт УИХ-ын дарга, намын дарга байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг,Д.Арвин, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын яриа байна. З.ЭНХБОЛД “…Бүдүүн тоймоор хэлэхэд 10 аймаг дээр сүүлийн хагас жилийн байдлаар 1-5 хувиар доогуур, 10 аймаг, хотын зургаан дүүрэгт дээгүүр. Ингээд 26 тойрогт хуваагаад үзвэл 16 тойрогт давуу …

  • 21 September

    Д.Дэмбэрэл ”Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн болох гэнэ

    “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд болох Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэдний оронд ямар хүмүүсийг томилох нь ихээхэн анхаарал татаж байна. Учир нь, нөгөө 60 хувиар бууруулахаар яригдаж байсан 30 саяас дээш төгрөгийн цалинтай албан тушаалуудын тоонд “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүд ордог юм. Жирийн хүний хувьд энэхүү …

  • 21 September

    “Петровис” ХХК-ийн Үндэсний сурын баг улсын дөрвөн тэмцээний хоёрынх нь түрүүг авчээ

    Петровис” ХХК-ийн үндэсний сурын баг өнгөрсөн наймдугаар сарын 16-19-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон Үндэсний сурын холимог багийн Улсын аварга шалгаруулах харваа болон Баруун бүсийн чуулга харваанд амжилттай оролцлоо. Тэмцээнд тус баг гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болсон бол дараа нь зохиогдсон Баруун бүсийн чуулга цуваа харваанд спортын дэд мастер Пойлуурын Баярсайхан 32 онож, спортын дэд мастер Баяндүүрэнгийн …

  • 21 September

    Архичиддаа хатуурхаж “ухааруулъя”

    Хүн амынхаа тооноос их шахуу архины үйлдвэртэй манай улсад архин далайд үе үеээрээ, нас насаараа, эр эмээрээ, ээж хүүхдээрээ, гэр бүлээрээ, эрдэмтэн мэргэдээрээ, улс төрчдөөрөө живж байгаа нь нууц биш. Архидалт улам залуужиж байгаа нь ч бидний мэдэх л хэрэг. Нэгэн үе архинд хорио тавиад борлуулалт өсч улам “далд” хэлбэрт шилжиж байсныг 1990-ээд он гарсаар амьдралаараа туулсан хүмүүс их бий. …

  • 21 September

    БНЭУ-ын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна

    БНЭУ-ын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн байгууламжид 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө зэвсэгт этгээдүүд балмад халдлага үйлдсэний уршгаар цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна. Амь үрэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх ялдамд террорист ажиллагаа нь тус бүс нутгийн тогтвортой байдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүчин чармайлтанд саад учруулах ёсгүй гэж Монгол Улс …

  • 21 September

    Ш.Энх-Амгалан: Төрд булаалгасан газраа шүүхийн шийдвэрээр буцааж авсан

    Төрийн байгууллагын хүнд суртал, эрх мэдэлтнүүдийн дураараа авирласан хууль бус шийдвэрээс болж газрынхаа зөвшөөрлийг авч чадалгүй, бусдад алдаж хохироод байсан иргэн Ш.Энх-Амгалан шүүхэд ханджээ. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын шийдвэрийн эсрэг жирийн иргэн заргалдана гэдэг байж болохгүй мэт санагддаг байсан цаг шүүхийн шинэтгэлийн ачаар ард хоцорсон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ш.Энх-Амгалангийн нэхэмжлэлийг хүлээн авч, төрд булаалгаад байсан …

  • 21 September

    Олон улсын энх тайвны өдөр тохиож байна

    Жил бүрийн 9-р сарын 21-ны өдрийг олон улсын энх тайваны өдөр болгон зарласан билээ.  Тэртээ 1981 онд Их Британи, Коста Рико  улсын дэмжлэгтэйгээр нэгдсэн НҮБ-ийн Үндэсний Ерөнхий Ассамбэл  есдүгээр сарын гурав дах долоо хоногийн хоёр дахь өдрийг энх тайвны үйл хэргийг  бэхжүүлэх, дурсан санаж байхын тулд  Олон улсын энхтайвны өдөр болгон тунхагласан байна. Олон Улсын Энх Тайвны өдөр бол аливаа …

  • 21 September

    Байгууллагуудыг халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгнө

    2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ. Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгөх юм байна. Тус компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй …