Архичиддаа хатуурхаж “ухааруулъя”

Хүн амынхаа тооноос их шахуу архины үйлдвэртэй манай улсад архин далайд үе үеээрээ, нас насаараа, эр эмээрээ, ээж хүүхдээрээ, гэр бүлээрээ, эрдэмтэн мэргэдээрээ, улс төрчдөөрөө живж байгаа нь нууц биш. Архидалт улам залуужиж байгаа нь ч бидний мэдэх л хэрэг. Нэгэн үе архинд хорио тавиад борлуулалт өсч улам “далд” хэлбэрт шилжиж байсныг 1990-ээд он гарсаар амьдралаараа туулсан хүмүүс их бий.

%d0%b0%d1%80%d1%85%d0%b8

Үүний гайгаар одоо архинаас хамааралтай болсон нь одоогийн 45-60 настангууд. Бидэнд сургааль юугаан хэлж амьдралд алдахад түшээд авах ёстой хүмүүс өөрсдөө утгаа алдчихсан архины нөлөөгөөо хэлж байгаа үг нь хүчгүйтсэн, зааж сургах нь бүү хэл шар тайлах мөнгө нэхсэн, болно болохгүйгээ ч мэдэхгүй, агсам согтуу тавиад гэр орондоо нэр хүндгүй болсон ийм хүний үгээр хэн хөдлөж, хэн үг авч, хэн хүмүүжих вэ. Соц нийгэмд ажилгүй хүнгүй байлаа, бүгд амьдралтай байлаа ,гэр бүлүүд салдаггүй байлаа, амьдралын төвшиний ялгаа бага байлаа гэж ирээд л магтдаг.

3mjpeg

Яг үнэндээ тэр нийгэм задарснаар бидний эцэг эх болохоор хүмүүс архинд живж улмаар хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдийг “үйлдвэрлэж” эхэлсэн шүү дээ. “Гээндээ ч бий гоондоо” ч бий гэдэг шиг. Траншейнийхан гэдэг давхарга хүртэл маш хүчтэй байсан. Монгол улсад дайны он жилүүдэд байгаагүй хүмүүжлийн, ухамсар сэтгэхүйн, ухааны алдагдал гарсан гэхэд нэг их хол зөрөхгүй л байх. Гэр орон нь архинд өдөр тутам “мэдүүлсэн” айлын хүүхэд архины хамааралгүй, үзэн ядаж хүн болдог гэж боддог бол худлаа. Харин ч болдог мэтээр, болж байгаа мэтээр сэтгэл ханаж дараагийн 50-60 жил архичин нэрийн дор хүсэл мөрөөдөлгүй, хүмүүжилгүй, хүн бусын амьдралаар өдөр хоногийг өнгөрүүлнэ.

6230726527a31d4d589f014

Нэг хэсэг нь амьдралд ядарч уугаад, нөгөө хэсэг нь мэдсэн сурсандаа задарч уугаад, эсвэл бүүр тансаглал нь хэтэрч уугаад л архичин гэгч болно. Архинд донтсон хүн хэзээ ч өөрийгөө архичин гэж боддоггүй юм гэнэлээ. Зүгээр л зүй зохистой хэрэглэж байна, архигүй бол ажил урагшлахгүй, архины буянаар ажил амжуулж байна гэх мэтээр ямар нэгэн сэдэв гаргаж өөрийгөө дөвийлгөн архийг өмөөрнө. Ингэж л бодож эхлэж байгаа бол архинд донтох өвчтэй болсон гэсэн үг. Маш амархан хүний толгойг залгиж, эд эсийг үхүүлж, дотор эрхтэнг /ялангуяа элэг/ эрчимтэй муутгаж, арьс салстыг барзайлгаж, дархлааг муутгадаг. Эрүүл мэнд, нэр хүнд, гоо сайхнаа золин архин толгойгоо мэдүүлэх хэрэг байна уу.

Монгол улс архины эсрэг наркологийн төв болон сэтгэл заслын болон хордлого тайлах төвүүдээр эсрэг тэмцдэг ч хангалтгүй үзүүлэлттэй. Архины эсрэг хүн төрлөхтөн тэмцэж чадахгүй байгаа ч гэсэн монгол улс шиг толгойг нь илдэггүй. Хаанаас л бол хаанаас архиыг худалдан авч болохоор нийгэмд бид амьдарч байна. Архины үйлдвэрүүдийг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагаар аажимдаа зогсоож болдоггүй юм уу. Архины хамааралтай, архичин гэсэн нэр зүүсэн хүмүүсийг уусных нь төлөөсөнд нь, уусных нь хариуд нь хүчир хөдөлмөрөөр “шагнадаг ” байя л даа.

alcohol4

Архи уусан агсам согтуу тавьсан, амар амгалан байлгаагүй бол нэг л удаагийн дуудлагаар барилга, газар шороо, нүүрс тээвэр, суваг шуудуу ухах, зам гүүр, хог цэвэрлэгээ, ууланд мод тарих /бэлтгэх/ гэх мэт улс оронд хийхээр маш олон ажил байгаад л сарын ачлаганд явуулчдаг байя л даа. Бүтэн сар ажилласан мөнгөнөөсөө өөрийн идэж уух зардлыг өгнө, гэртээ харихдаа ч бэлэн мөнгөтэй “үнэ цэнэтэй” болж очно шүү дээ. Үнэгүйдсэн ажлыг тэднээр хийлгэж архи уухаас нь хашраадаг тогтолцоо байж болохгүй гэж үү. Тэртэй тэргүй амандаа орохыг нь хорьж дийлэхгүй юм чинь уусан хойно нь бүсийг нь чангалаад, хөлсийг нь гаргаад, ухаарлын лекцэнд суулгаад, архины хамааралгүй амьдрах боломж бий гэдгийг хүчээр ойлгуулаа гаргая л даа.

Ааваасаа хүмүүжлийн шанаа авч үзээгүй хүмүүст төр нэг томоохон, тоймтойхон хариу өгчихдөг байж болно доо. Архигүй монголын төлөө гэж ирээд л хийдэг төрийн бус байгууллагууд санал гаргаж бүсийг нь “чангалахгүй” бол архичидын дундаас трөнүейнд төрөх хүүхдийн тоо өсөж, согтуу хүний гарт амь эрсдэх нь нэмэгдэж, аюулгүй орчинд амьдарч чадахгүй хүүхдүүдээс ирээдүйд юу хүлээх юм бэ. Архины эсрэг эрүүл сэтгэлгээгээр бүгдээрээ хэлэлцэж нэг дорвитойхон зүйл хийе МОНГОЛЧУУДАА.

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …