Monthly Archives: September 2016

September, 2016

  • 16 September

    Айл өрхүүдийн халаалтыг өгч эхэллээ

    2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ  2016 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар 890 орон сууцны барилга, 24 цэцэрлэг, 14 сургууль, 13 эмнэлэг, 140 аж ахуйн нэгжид халаалт өгөөд байна. Харин Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар 1801 орон сууцны барилга,  38 цэцэрлэг, 19 сургууль,140 аж ахуйн нэгжид халаалт өгсөн бол Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах …

  • 16 September

    Яармагийн гүүрнээс 3-р цахилгаан станц хүртэлх замыг хаана

    2016 оны 9-р сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 9-р сарын 18-ны өдрийн 07:00 цагийн хооронд зам засварын ажил хийгдэхтэй холбоотой Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрний хойд уулзвараас Дулааны 3-р цахилгаан станцын уулзвар хүртэлх зам түр хугацаагаар хаагдах тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

  • 16 September

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Шадар сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан боллоо. Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүн, Ажлын албыг хуралдаанаас шинэчлэн баталсан байна. Манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдардаг байна. Оны эхний найман сарын байдлаар улсын …

  • 16 September

    “Итгэлийн зээл” олгож, үрийн аж ахуй байгуулахыг дэмжинэ

    Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд”, “Гацуурт”, “Гэгээлэг трейд” компанийн тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцан тариаланчидтай уулзлаа. Шаамар сумын ногоочин Ц.Нацагдоржийн ногооны талбайд болсон уулзалтад нутгийн иргэд, ногоочид оролцон санал бодлоо солилцов. Тэд ногоогоо нийслэлд хүргэж нэг кг-ийг нь 200 төгрөгөөр ченжүүдэд …

  • 16 September

    “Улсын нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулав

    Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөл болон “Улсын нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулах болсон талаар 9-р сарын 15-ны өдөр  Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга бөгөөд БСШУС-ын сайд Ж.Батсуурь,МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Монгол хэлний хуулийн …

  • 16 September

    Г.Мандахнарангийн гомдол дээр Голланд улсын өмгөөлөгч ажиллаж байна

    “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан Г.Мандахнаран дасгалжуулагч, Б.Баяраа, Ц.Цогбаяр нар спортын арбитрийн шүүхэд хандахаар болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл Монгол Үндэсний олимпийн хорооны хурлаар Г.Мандахнарантай холбоотой асуудлаар Спортын арбитрийн шүүхэд хандсан. Тус гомдол дээр Голланд улсын өмгөөлөгчийг хөлслөн ажиллуулж байгаа тухай мэдэгдсэн байна.  

  • 16 September

    Монголын ард түмэн 26 жил “намчирхан” тэжээсэн “луйварчдаасаа” залхаж эхэллээ

    Нам болж талцаад иргэдээ хагаралдуулж байгаа манай төрийн түшээд үнэндээ нэг нэгэндээ өгөөтэй аваатай амьдардаг. Тэр намын тэр гэж шүүмж хэлж олон нийтийн сүлжээгээр хэрэлдэх, барьцалдаж авах дээрээ тулдаг ч үнэндээ хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал ярин суугаа дүр зурагтай. Тэгвэл тэд иргэдийг хооронд нь талцуулж хуваах ямар ашигтай вэ. Магадгүй маск нь тэр байх. …

  • 16 September

    Уран зургийг, яруу найрагтай хослуулсан утга уянга, ухаарлын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов. Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё …

  • 16 September

    Хэрхэн төгс сайн хосууд болох вэ?

    Гэр бүл, хамтын амьдрал түвшин амгалан байна гэдэг нэг насны аз жаргал. Тиймдээ ч буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг биз. Гэр бүл салалт газар авсаар байгаа. Үүний цаад далд шалтгааныг мөнгө, секс хэмээн тодорхойлох нь олонтаа ч харилцаа гэдэг чухал зүйл байдгийг мартаж болохгүй. Хоёр хүн бие биенээ дутуу ойлгосноос, үл хүндэтгэснээс цаашилбал сонголтоо гоомой хийснээс гэр бүлийн …

  • 16 September

    Эмэгтэй гишүүд ард түмнээ тавлав

    Энэ төрд суух эмэгтэй гишүүд хэмээн өөрсөддөө тусдаа фракц үүсгэх шахуу л яваа хүмүүс бий. Эмэгтэй гишүүдийг яах гэж төрд сонгодог тухай ихээхэн л ярьж хэлж байсан. Хатан ухаан төрд дутлаа хэмээн зарлаж байсан эмэгтэйчүүд төрийн үйлийг зөөллөж, хүнд бэрхийг даван туулах арга ухааныг заадаг, чиглүүлдэг байлтай. Мэдээж эмэгтэй хүн, эх хүн болохоор эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн олон олон үйлийг хийх …

  • 16 September

    М.Энхболд Ерөнхийлөгч болохоор замаа засч байна

    Миеэгомбын Энхболдын эрх мэдэл хэрээс хэтэрч байна. Гэвч хүний шунал гэгчид хязгаар үгүй нь даанч харамсалтай. Нийслэлд барилга барих нь битгий хэл ТҮЦ хатгах ч газаргүй болтол нь битүү шавуулсан “гавьяатан”-ыг  М.Энхболд гэдэг. Түүнийг хотын дарга байх үед хамгийн их газар олгогдсон байдаг. Тэр тусмаа хотын төвийн гэгдэх сургууль цэцэрлэг, орон сууцны дундах автомашин зогсоол, паркын газар гээд бүгд л …

  • 16 September

    Sonin.mn “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээс хүлцэл өчжээ

    Sonin.mn сайтын youtube.com сувагт 2015 оны 6 сарын 4-нд “Ж.Оюунгэрэл: Ард түмэн тэнэг учраас ядуу байдаг” гэсэн гарчигтай видео нийтлэгдсэн юм. Энэ нь “Петровис” компаний ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэлийн “Тавантолгой-1” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын хэсэг бөгөөд өмнөх яриаг нь хасч, монтажилснаас үүдэн утга нь өөрчлөгдөж, гарчиг нь ташаарсан болохыг залруулж байна. Иймээс Ж.Оюунгэрэл болон тус компаний хамт олноос Sonin.mn сайтын хамт олон …

  • 16 September

    Эцэг эхийг нь торгож эхэллээ

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэлээр 10 хүртэлх насны хүүхдийг заавал эцэг эх, асран хамгаалагчтай авто зам гарах тухай зааж, хэрэв хүүхэд асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарч осолд өртвөл эцэг, эхэд нь хариуцлага тооцох шийтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр буюу 192 мянган төгрөгөөр торгох …

  • 16 September

    Хүүхэд хүмүүжүүлэх 9 гайхамшигт арга

    “Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа” Та хүүхдээ яаж хүмүүжүүлнэ хүүхэд тань тийм л хүн болно. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ ямар нэг зүйл сургах, дадал болгоход 7 хоногийн тэвчээр л шаарддаг гэдэг. Ингээд энэ удаагийн зөвлөгөөгөөрөө хүүхдээ хүмүүжүүлэх гайхамшигт 9 аргыг хүргэж байна. 1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө Хүүхдийг нялхаас нь эцэг эх бүхий л үйлдлээрээ өөрийн гэсэн төрхийг …