Monthly Archives: September 2016

September, 2016

  • 9 September

    Ц.Атаржаргал: 120 орчим томоохон аж ахуйн нэгж үүрэг хүлээж ажиллана

    Монгол улс Эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай болж, тухайн хуулийг хэрэгжүүлэх журмууд Засгийн газраар батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хууль журмын дагуу  томоохон аж ахуй нэгжүүд  эрчим хэмнэх үүрэг хүлээж ажиллах юм. Бид талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргалаас тодрууллаа. -Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн талаар товч …

  • 9 September

    Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдрийг “Холбогд. Харилц. Халамжил” уриатай тэмдэглэнэ

    Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдрийг 2016 оны 9-р сарын 10-нд “Холбогд. Харилц. Халамжил”  уриатай  тэмдэглэх гэж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн амд ганцаардал, сэтгэл гутралын хор уршиг, найз нөхөд ойр дотны хэн нэгнийг амиа хорлох эрсдэлээс сэргийлэх хамгаалах мэдлэг, хандлагыг сайжруулах, залуучуудыг стрессийг даван туулах, сэтгэлийн хаттай байх, амьдралын сорилтод өртсөн найз нөхдөө анхаарч дэмжих, эерэг зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа …

  • 9 September

    Туслах сувилагч бэлтгэх сургалтыг эхлүүллээ

    ШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг 2016-2017 оны хичээлийн жилд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ЭМСЯ, ЭМХҮТ-тэй хамтран эрүүл мэндийн салбарын 1000 туслах сувилагчийг бэлтгэхээр болж байна.           Богино хугацаанд олон тооны туслах сувилагч бэлтэх  зорилгоор 3 сарын хөтөлбөртэйгээр сургалтыг эхлүүллээ. Энэхүү сургалтын зорилго нь Сувилахуйн тусламж үйлчилгээг …

  • 9 September

    “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ыг хэлэлцүүллээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт  Нийслэлийн холбогдох байгууллагууд, ХААИС-ын Мал эмнэлгийн сургууль, Нохой судлалын холбоо, устгалын байгууллагууд болон дүүрэг, хорооны холбогдох албан хаагч, иргэдийн төлөөлөл  оролцсон. Хэлэлцүүлэгт оролцогчдоос журмын төсөлд нохой, муур бүртгэлжүүлэх үйл ажиллагааг илүү нарийвчлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх зохицуулалт оруулах, нохой, …

  • 9 September

    Зургийн уралдааны ялагч Австрийг зорино

    “Хог хаягдлаа багасгая,ангилан ялгая, дахин боловсруулъя” сэдэвт зургийн уралдааныг НҮБ-ын Аж үйлдвэрийн газраас хүүхэд багачуудын дунд  зохион байгуулж байна. Уралдаанд 10-14 насны хүүхдүүд зурагт хуудасны  төрөлд оролцох бөгөөд сэдвийн хүрээнд зөвхөн ганц бүтээлээр өрсөлдөх боломжтой аж. Мөн гэрэл зураг сонирхогч 15-20 насны залуус  сэдвийн хүрээнд өөрсдийн авсан гэрэл зургаар өрсөлдөх юм байна. Шагналын сангийн хувьд бусад уралдаан тэмцээнээс харьцангуй өндөр …

  • 9 September

    Олон улсын аудитор Лионед Дворкин Стандартчилал, хэмжил зүйн газар ISO 9001-ыг амжилттай хэрэгжүүлж байна

    Бүгд Найрамдах Франц Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, баталгаажуулалтын байгууллага /AFNOR/  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газарт олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдалд хөндлөнгийн аудит хийсэн. Ингээд 2015 оны 10 сард AFNOR-оос Стандартчилал, хэмжил зүйн газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001нэвтрүүлж чадсан гэж үзэн гэрчилгээ гардуулсан байна. Энэ нь Төрийн захиргааны байгууллагаас анх удаа ISO 9001-ыг хэрэгжүүлсэн байгууллага болсон аж. Мөнхэрэглэгчийнхээ …

  • 9 September

    Дархан-уул аймаг энэ сарын 12-нд иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө өгнө

    Монголын Хуульчдын холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Залуучууд театрт хууль сурталчилах өдөрлөг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. darkhan.gov.mn

  • 9 September

    Нийтийн тээврийн “Городок-дүнжингарав худалдааны төв” чиглэлд өөрчлөлт орлоо

    Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэл болон ХО:4 …

  • 9 September

    Хятадын төрд сайд хийж буй цорын ганц монгол эмэгтэй

    БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдаар 2009 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа Фу Ин хэмээх энэ хатагтай Хятадын төрийн дээд албан тушаалд ажиллаж буй цөөхөн эмэгтэйчүүдийн нэг бөгөөд Хятадын монголчуудаас тус улсын төрд хамгийн өндөр алба хашиж буй хүн даруй мөн. Фу Ин нь Өвөр Монголын Жирэм аймагт төржээ. Өвөр Монголын зүүн өмнөд хэсгийн Жирэм аймаг бол одоогийн Тунляо. Уугуул …

  • 9 September

    Авто замын бүтээн байгуулалтад хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзатын үеэр эртний түүхэн уламжлалт харилцаа өнөө цагт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гэх мэт бүх салбар чиглэлээр эрчимтэй хөгжиж байгааг талууд онцоллоо. Хоёр улсын эдийн …

  • 9 September

    Ил захидал

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид Баянзүрх дүүрэгт 23 жил ажиллаж, амьдарч байна. Ардчиллын төлөө үзэл бодол, үнэт зүйлсийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр 26 жил зүтгэсэн ахмадуудаа төлөөлөн танд хандаж байна. БЗД-ийн Ардчилсан нам огт биш болсон гэдгийг таниулъя. БЗД-ийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа одоо өөрийн удирдлага дор байгаа бүх намын гишүүдээ хараат байдалд оруулж, өөрийн …

  • 9 September

    Налайх дүүргийн удирдлагуудын намдаа барьж буй “бэлэг”

    Налайх дүүргийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч Дашхүү, О.Ганболд нарт тус бүр холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн байна. Засаг дарга Х.Болдбаатарын хувьд Налайх дүүрэгт хэрэгжсэн тендерийн комисс ахлан ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү болон дүүдээ их хэмжээний тендер авч өгсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон байдаг. …

  • 9 September

    “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг”, “Хотын засаглалыг сайжруулах” төслүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ

    Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” (ТСБД) төслийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. ТCБД төсөл хэрэгжих хугацаанд Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт …

  • 9 September

    Б.Ууганхүү паралимпээс хүрэл медаль хүртлээ

    Рио-2016 паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Б.Ууганхүү хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялснаар ийнхүү паралимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр паралимпид оролцож байгаа монголын тамирчидын медалийн салхийг хагалж  анхны медалийн эзэн боллоо.

  • 9 September

    “Оюу Толгой”-н Монгол, гадаад ажилчдын цалингийн ялгаа

    “Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн Газрын “Эрдэнэс Оюу Толгой” компаний хамтарсан “Оюутолгой” компанид өдгөө 3,000 орчим хүн ажиллаж байна. Албан ёсны мэдээлэлд дурьдсанаар бол нийт ажилтнуудын 93 хувь  нь Монголчууд гэнэ.Гэсэн хэдий ч Монгол ажилтнуудын цалин гадаад ажилтнуудынхтайгаа харьцуулахад хэтэрхий бага гэсэн шүүмжлэл бий.Үүнийг ч шүүмжилж, иргэн С.Гантуяа тус компанийг шүүхэд өгч, ялалт байгуулж байсан юм.  Тэгвэл үүнтэй холбоотой …