Monthly Archives: October 2016

October, 2016

  • 25 October

    Зөрчил гаргасан гадаад иргэдэд 853 сая төгрөгийн торгууль ногдууллаа

    Гадаадын иргэн харьяатын газар 2016 оны эхний арван сарын байдлаар 853 сая 120 мянган төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.Тодруулбал, гадаадын 67 орны 1298 гадаадын иргэнд 296 сая 704 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд гаргасан зөрчлийг бүтцийн хувьд авч үзвэл ·         49.7 хувь буюу 646 нь визийн хугацаа хэтрүүлсэн, ·         17.3 хувь буюу 225 нь бүртгэлийн журам зөрчсөн, ·         7.5 …

  • 25 October

    Орон нутгийн зам халтиргаа, гулгаатай байгааг анхааруулж байна

    Орон нутагт баруун хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр аймаг хүртэлх чиглэлийн замууд халтиргаа гулгаатай, зам тээврийн осол гарч болзошгүй байгаа учраас дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ. Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо цаг …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- ЦЕГ, ШШГЕГ

    Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох ЦЕГ, ШШГЕГ хамтран өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө. Уг хуралд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар оролцов. -ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. 1. Цагдаагийн бичил хэсгийн байр барих, гүйцэтгэлийг эрчимжүүлж …

  • 25 October

    Усны салбарын 14 орны 40 гаруй төлөөлөгчид хуралдана

    Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурлыг БОАЖЯ,ЮНЕСКО-гийн Жакарта дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран 2016 оны аравдугаар сарын 23-27-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. ЮНЕСКО-гийн Олон …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- Батлан хамгаалах яам

    Батлан хамгаалах Яам 100  хоногийн хугацаанд дараах томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ БОЛЛОО Монгол Улсын Их хурлын 2016 оны 7-р сарын 21-ны өдрийн хуралдаанаар  батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Батлан хамгаалах яам нь ерөнхий чиг үүргийн яам болж үйл ажиллагааны цар хүрээ өргөжлөө. БАТЛАН ХАМГААЛАХЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА Монгол …

  • 25 October

    Байгаль орчин, аялал жуулчлалын салбар 100 хоногт

    БОАЖЯ шинээр эмхлэн байгуулагдсан 100 хоногт бодит байдлаа дүгнэх, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө зорилтоо гаргах, тулгамдсан асуудлуудаа шийдэх, УИХ, Засгийн газраар  шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлуулах чиглэлээр идэвхтэй ажиллалаа.  БОАЖЯ-наас эмхлэн байгуулагдсан эхний 100 хоногт хийсэн ажлынхаа заримыг тоймлон хүргэе.  Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн оров    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр дэлхийн улс орнууд идэвхтэй …

  • 25 October

    Бидний биед тустай 15 муу зуршил

    Бидэнд байдаг зарим муу зуршлууд, бидний биед сайнаар нөлөөлж байдгийг та мэдэх үү? Мэдээж нэгэнт л төгс төгөлдөр хүн гэж үгүйгээс хойш, хүн бүрт л таагүй, муу зуршлууд байдаг. Гэвч тэдгээрийг аль болох засаж залруулан, амьдрал ахуйдаа ашигтай байдлаар эргүүлэх нь чухал шүү дээ. Иймд та бүхэндээ сонирхуулах үүднээс эрүүл мэндэд тустай муу зуршлуудыг хүргэж байна. 1. Хов ярих Хов жив …

  • 25 October

    Авлигатай тэмцэх газар эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг эрүүл мэндийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны …

  • 25 October

    “Харийн хүргэнээ угтан ав” Монголчуудаа

    Говийн нутагт амар амгалан суух Монгол айл. Үлгэр жишээ залуусын амьдралыг харуулсан дүр зураг. Энэ бол 1990-н он хүртлэх амьдрал. Ардчилалтай давхцан архинд донтох, уул уурхайн бизнес хийх, амьдрахын эрхээр гэр бүлээсээ хол байх болсон нь эзэнгүйрч үлдсэн эхнэр, хүүхдэд аавын, гэрийн эзний орон зай хоосорсон. Амьдралд төрийн бодлогоор элбэг хангалуун байсан бол тэд гэр бүлээ салган /золиослож/ хүний нутгийг …

  • 25 October

    Мялзан төст өвчний вакцинжуулалтын ажил 95,2 хувьтай явагдаж байна

     Ховд аймгийн хэмжээнд бог малын мялзан төст өвчний вакцинжуулалтанд 7881 өрхийн 2969200 толгой малыг хамруулах ёстой. Тэгвэл вакцинжуулалтын ажил 95,2 хувьтай байна. Одоогийн байдлаар Булган сумын Баянсудал багийн 10 суурьт вакцинжуулалт хийгдэж байна. Баянсудал багийн вакцинжуулалтын ажил дууссанаар мялзан төст өвчний дархлаажуулалтын тарилга дуусгавар болох юм. Сумдад вакцинжуулалтын ажлыг яаралтай зохион байгуулахаар 88 ажлын хэсэг ажиллаа. Вакцинжуулалт ийнхүү дуусаж байгаа …

  • 25 October

    Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-нд болно

    Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-ны өдрийн 15.00 цагт аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд болно. Тус зөвлөгөөнөөр аймгийн Прокурорын газраас “Прокурор иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцох” талаарх мэдээллийг хүргэнэ. Мөн ОБГ-аас аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн биелэлт, Гал түймрийн болон цаг үеийн мэдээллийг танилцуулна. Харин Татварын хэлтсээс Төсвийн орлого бүрдүүлэлтийн явц, …

  • 25 October

    Дархан-уул аймагт ургац хураалтын ажил дуусчээ

    Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил дуусаж, мэдээг аж ахуйн нэгж иргэдээр эцэслэн гаргах ажил хийгдэж байна. Нийт аймгийн хэмжээнд 11.7 мянган га-аас 18.9 мянган тонн үр тариа, үүнээс 17.1 мянган тонн улаан буудай, 605.7 га-аас 6.6 мянган тонн төмс, 1279.9 га-аас 15.3 мянган тонн хүнсний ногоо, 170 га-аас 306 тонн тэжээлийн ургамал, 3593.7 га-аас 962.2 тонн тосны ургамал …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- Эрчим хүчний яам

    Төвийн болон Дорнод бүсийн эрчим хүчний системийн эх үүсвэрийн дутагдлыг арилгаж, эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой уг төслийг МУ-ын Засгийн газраас дэмжиж, 2016 оны наймдугаар 24-ний өдөр “Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолыг баталсан.  Улаанбаатар дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлснээр Улаанбаатар хотын төв болон 40, 50, 220 …

  • 25 October

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит төгөл байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны “Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол Улсын “Ойн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 120 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил, Ахмадын хорооны 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолбор”-ын талбайн дэргэд мод тарьж, байгууллагын нэрэмжит …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- Гадаад харилцааны яам

    Улсын Их Хурлын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн …