Ховд аймгийн хэмжээнд бог малын мялзан төст өвчний вакцинжуулалтанд 7881 өрхийн 2969200 толгой малыг хамруулах ёстой. Тэгвэл вакцинжуулалтын ажил 95,2 хувьтай байна. Одоогийн байдлаар Булган сумын Баянсудал багийн 10 суурьт вакцинжуулалт хийгдэж байна. Баянсудал багийн вакцинжуулалтын ажил дууссанаар мялзан төст өвчний дархлаажуулалтын тарилга дуусгавар болох юм. Сумдад вакцинжуулалтын ажлыг яаралтай зохион байгуулахаар 88 ажлын хэсэг ажиллаа. Вакцинжуулалт ийнхүү дуусаж байгаа учраас аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, өдөр тутмын бэлэн байдлыг хязгаарлалтын дэглэмд шилжүүлж 19 постноос 15 постыг татан буулгалаа.
Харин Жаргалант сумын 4 постыг хэвээр үлдээж, иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс үйл ажиллагааг нь улам чангатгасан байна. Мялзан төст өвчний вакцин хийлгэсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэхийг хориглосон олон улсын эрүүл мэндийн байгууллагын заавар байдаг.
Өөрөөр хэлбэл мялзан төст өвчний вакцин хийлгэсэн малын махыг хүнсэнд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хортой гэсэн үг. Иймээс ард иргэд та бүхэнд вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа бог малын махыг хүнсэнд хэрэглэж өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд анхаарах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
khovd.gov.mn