Monthly Archives: October 2016

October, 2016

  • 22 October

    Хог хаягдлаас эрчим хүч гаргах боломжийг судлана

    Хотын Ерөнхий  менежер Т.Гантөмөр БНСУ-ын Пусан хотын Байгаль орчны корпорацийн ерөнхийлөгч И.Жунвонтой  байгаль орчны мэдээлэл болон технологийн солилцооны хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах, булах, шатаах, чиглэлээр хоёр тал мэдээлэл солилцон хамтран ажиллах юм. Энэ үеэр Пусан хотын төлөөлөгчид  “Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй хог хаягдлыг шатаан эрчим хүч гаргах боломж …

  • 22 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад идээ ундаа элбэг олдоно

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 22. Санчир гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Өглөгт охин одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ …

  • 22 October

    10 дугаар сарын 23, 24-ний өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын ээлжит сонгуулийн нэмэлтсанал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайА/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг …

  • 22 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар …

  • 21 October

    Л.Одончимэд агсны хүү О.Одбаярыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томиллоо

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр О.Одбаярыг тус компанийн Дэд захирлаар томиллоо. Тэрээр “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах юм байна. О.Одбаяр нь “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р …

  • 21 October

    Монгол нум

    Хүн төрөлхтөн 60 мянган жилийн өмнөөс нум сумыг хэрэглэж ирсэн гэдэг. Гэтэл хүн төрөлхтөний амьдралд эргэлт гаргасан энэ чухал зэвсгийг ямар хүмүүс анх сэдэж хийв. Монгол нумын гарал үүслийн уг эхийг  сурвалжлан судалж үзэх аваас  хүй нэгдлийн  үед холбогдох төдийгүй Монгол нум сумын хөгжил хувьслыг сурвалжлахад таван том үе шатыг дамжин хөгжиж ирсэн нь тодорч харагддаг. Тухайлбал: Балар эртний үе …

  • 21 October

    Хотын дарга цэрэг татлагын явцтай танилцлаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд явагдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр цэрэг татлагын явцтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн хувьд цэрэг татлагын үйл явц хэвийн үргэлжилж байгаагаас гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо ч нэмэгдсэнийг хэлсэн юм. Хотын дарга энэ үеэр “Эмч нартай уулзаж байхад …

  • 21 October

    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан БНСУ-ын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, радио давтамж хөгжлийн хорооны даргатай уулзав

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан өнөөдөр /2016.10.17/ БНСУ-ын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, радио давтамж хөгжлийн хорооны дарга Ким Мён Рюн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд Монгол–Солонгос хоёр улсын найрсаг харилцаа нь хамтын ажиллагааны олон талт хэлбэрээр нийгмийн бүхий л салбарт үр дүнтэй хэрэгжиж буйд …

  • 21 October

    Цөмийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов

    МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат АНУ-ын АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлдэг “Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа” төслийн удирдагч Ричард Лусэиро, төслийн ажилтан Шан Лин нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Уг төсөл манай улсад 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж, …

  • 21 October

    Авьяаслаг хүүгийн “Эхлэл” тоглолт тун удахгүй тайзнаа

    Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагч Ц.Цогбадрахын “Эхлэл” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолт аравдугаар сарын 27-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болох гэж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд үеийнхнээ манлайлан тун ч амжилттай суралцдаг түүний хувьд урлаг, соёлын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож, бага наснаасаа маш олон амжилтын эзэн болсон тэргүүний сурагчдын нэг юм. Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын …

  • 21 October

    Монгол улсад эмийн аюулгүй байдлын програмыг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо

    Эрүүл мэндийн яамны төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эмийн аюулгүй байдлын мэдээллийн програмыг улсын түвшинд Эрүүл мэнд, Эм хангамжийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг програм нь улсын эмийн бүртгэл, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгслийг  эм ханган нийлүүлэх агуулах, эмийн сангаас эцсийн хэрэглэгч хүртэл худалдаалах үйл явцад эмийн чанар, үнийг хянаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн …

  • 21 October

    Дэд сайд Л.Бямбасүрэн Сөүл хотноо зохиогдож байгаа “Эрүүл мэнд-2016” үзэсгэлэнд оролцож байна

    БНСУ-ын Сөүл хотноо Эрүүл мэнд-2016 олон улсын үзэсгэлэн яармаг нээгдлээ.Уг үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид цугларч , анагаах ухаан ба эрүүл мэнд аялал жуулчлалын бага хуралд оролцож байна.Манай улсаас эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс оролцож, туршлага судлаж байна. Эрүүл мэндийн яам

  • 21 October

    Хятадын мөнгө Монголын эдийн засгийн хүндрэлийг шийдэж чадахгүйн учир

    ТОКИО. /Thediplomat/. Монгол Улсын Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар Монголын төсвийн дарамтыг багасгах зээлийн асуудлыг Олон улсын валютын сантай /ОУВС/ хэлэлцэхээр энэ сарын эхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг зорьжээ. Монгол Улс ОУВС-д ямар хүсэлт гаргасан тухай мэдээлэл олон нийтэд ил болоогүй хэдий ч 1.5 тэрбум долларын зээл авах талаар хэлэлцээ өрнөсөн байх гэж таамаглаж байна. ОУВС одоогийн байдлаар Монголын хүсэлтийг …