Monthly Archives: October 2016

October, 2016

  • 6 October

    ЭМ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Д.Очирбат томилогдлоо

    Өчигдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилсон билээ. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Очирбатын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй нэгэн аж.

  • 6 October

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга “Боловсролд ээлтэй-Засаг дарга” боллоо

    Монголын багш нарын баярын 50 дахь өдөр, Нийслэлийн Боловсролын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн арга хэмжээ Соёлын төв өргөөнд болж, нийслэлийн боловсролын салбарын шилдэгүүдээ тодрууллаа. Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газраас “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тодорсоныг уламжилж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өргөмжлөл” гардуулж өгөв. Энэхүү “Өргөмжлөл” нь Чингэлтэй дүүрэг боловсролын салбараа тэргүүлэх чиглэл болгож хүүхэд …

  • 6 October

    Л.Гүндалай тав тухаа хангахын тулд бусдын эрхийг хязгаарлажээ

    Хан-Уул дүүргийн XI хороо буюу Богд уулын зүүн амны нийтийн эзэмшлийн замыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хааж, тэнд амьдардаг оршин суугчдаас “Эм би эм эн констракшн” компанийнхан их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Энэхүү мэдээллийн мөрөөр бид тухайн газарт очиж сурвалжиллаа. Иргэдийн хэлж заншсанаар Зайсан дахь хорих ангийн урд буюу Богд уулын зүүн аманд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эзэмшлийн гэх долоон хаус …

  • 6 October

    З.Энхболд: “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад авах эсэх асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдээгүй

    УИХ-ын дарга асан З.Энхболд фэйсбүүк хуудастаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Эрдэнэтийн 49%-г улсад авах эсэх асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэгдээгүй. Оросын хувь Монголд ирсэн нь хууль зөрчсөн бол шийдэх эрх нь МАН-д байгаа” гэжээ.

  • 6 October

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны аравдугаар сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. –  УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжив. –  Дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд нот …

  • 6 October

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Өнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол, шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна. Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй эрсдэлтэй болжээ. Малчид …

  • 6 October

    “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ

    Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий  ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтийг хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргав. 1.  Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт …

  • 6 October

    Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх, орон тоо, цалингийн санг баталж хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн нарт даалгалаа. Сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг мөн баталлаа. Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Оюутан нь …

  • 6 October

    Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг буурууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо. Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж …

  • 6 October

    Загасны ордныхонд урам зоригтой өдөр

    ХОНЬ (3/21-4/19) Саадтай өдөр. Та бусад өдрүүдээс илүүтэй ганцаардаж байгаа мэт санагдана. Хэрвээ санаа зовоосон асуудлууд толгойд эргэлдэн таныг хойш татаж байгаа бол та түр ухран ухаан санаагаа чөлөөл. Ингэснээрээ та зарим зүйлд дэмий санаа зовж буйгаа мэдэрнэ. Танд дарамт болж буй өр төлбөрөө барагдуул. Өөрийн тань амьдралын хэв загварт таарах төсвөө гаргаж, өөдрөг бай. Та санхүүгээ аварч чадах юм …

  • 6 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны аравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газраар, баруун аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, …

  • 6 October

    Үс засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 6. Пүрэв гараг. Намрын адаг шар нохой сарын шинийн 5. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв …

  • 5 October

    Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ой тохиож байна

    Шинэ цагийн боловсрол үүсч хөгжсөний 95 жил, нийслэлийн Боловсролын удирдах байгууллагын 85 жил, Монголын багш нарын баярын 50 дахь өдрийн ойн баярын “Нийслэлийн боловсрол 85 жил” хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Хүндэтгэлийн ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар оролцлоо. Засаг дарга С.Батболд “Миний бие 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө багш …

  • 5 October

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.10.05 /  үдээс хойш 63.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэц 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр …

  • 5 October

    Г.Сарантуяа: Шүүхдээ ширээ сандал олох гэж бүгд зүтгэж байлаа

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 20 жилийн ойтойгоо золгож, ажиллах орчин нөхцлөө өөрсдийн хэмжээнд бүхий л бололцоогоор өнгөлөн торджээ. Шүүхийн үүд хаалга, гэрлийн шон, ажилтнуудын шинэ загварын дүрэмт хувцас, шүүхийн байр байшингийн өнгө засал, иргэдэд зориулсан зайн талбайн дотоод шийдлүүд зэрэг нүдэнд торох ажлуудыг Тамгын газрынхан гар хамхилгүй амжуулж чадсандаа сэтгэл хангалуун харагдана.  Дөрвөн шүүгч, нийтдээ 22 …