Monthly Archives: November 2016

November, 2016

  • 8 November

    Цитрусын төрлийн жимс дархлааг дэмждэг

    Цитрусын төрлийн жимс Цитрусын төрлийн жимс нь аминдэм, эрдэс бодис болон эслэгээр баялаг бөгөөд дархлаадэмжих өндөр ач холбогдолтой. Цитрусын төрлийн жимсэнд амтат жүрж, бэрсүүт жүрж, мандарин, нимбэг зэрэг жимс ордог. Цитрусын жимс нь С аминдэмийн маш сайн эх үүсвэр болохын зэрэгцээ усанд уусдаг болон уусдаггүй эслэг, кали, кальци, фосфор, магни, зэс, В1, В2, В3, В6 аминдэм,  фолийн хүчил, пантотены хүчил …

  • 8 November

    Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдгийг мэдэх үү?

    Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдгийг охид бүсгүйчүүдээ та  мэдэх үү? Дараах шинж тэмдэг илэрэх болно. Үүнд:Бэлгийн харилцаанд орсны дараа эсвэл сарын тэмдгээс бусад үед цус гарах, Нурууны доод хэсгээр өвдөх, Бэлгийн харилцааны үед өвдөлт мэдрэгдэх, Цэвэршилтийн дараа цус гарах, Үтрээнээс хэвийн бус өнгөтэй, үнэртэй шингэн гарах тохиолдолд илэрнэ. Дээрх шинж тэмдгүүдээс аль нэг нь танд илэрвэл яаралтай харьяа сум, …

  • 8 November

    Тархины харвалт эмчлэгдэх боломжтой сэдвээр эмч нарт сургалт зохион байгуулав

    Олон улсын харвалтын эсрэг дэлхийн нийтээрээ тэмцэх өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ШУГТЭ, УГТЭ, МХСН-тэй хамтран сургалт зохион байгууллаа. Тус сургалтад хот, хөдөөгийн анхан болон хоёрдугаар шатлал, хувийн эмнэлэг, их дээд сургуулиудын нийт 100 гаруй эмч мэргэжилтнүүд, оюутнуудад Тархины харвалт эмчлэгдэх боломжтой, Харвалт гэж юу вэ, харвалтын ангилал, харвалтын нэгжийн үйл ажиллагааны тухай, эмчилгээний онцлог, оношлогооны байдал, Монгол дахь …

  • 8 November

    АНУ-ын 58 дах удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна

    Америкийн нэгдсэн улсын 58 дах удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч нь АНУ-ын төрийн тэргүүн, Холбооны засгийн газрын ерөнхий гүйцэтгэх захирал болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. АНУ нь орчин цагийн бүгд найрамдах төрийн тэргүүнээр Ерөнхийлөгчийн албыг бий болгосон анхны улс юм. АНУ-ын Ерөнхийлөгч нь АНУ-д төрж өссөн, 14-өөс доошгүй жил нутагтаа оршин суугаа 35 болон түүнээс дээш насны иргэн …

  • 8 November

    Н.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкмантай уулзав

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд 11-р сарын 7-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Суурин Зохицуулагч Биата Транкман Байнгын хорооны дарга Н.Энхболдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх институцийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашид боловсронгуй болгох зураглалыг боловсруулах талаарх судалгааны дүнгээ танилцуулахаар ирсэн …

  • 8 November

    Чингэлтэй дүүргийн ахмад тамирчид “Ахмадын жавхаа-чийрэгжих алхалт” тэмцээнд тэргүүн байр эзэллээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хороотой хамтран зохион байгуулсан ”АХМАДЫН ЖАВХАА-ЧИЙРЭГЖИХ АЛХАЛТ” багийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн ахмад тамирчид амжилттай оролцож ТЭРГҮҮН байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Төрөл тус бүрээр Буухиа, цэнгээнт бүжиг, эко асуулт хариултын тэмцээнүүдээс 2 алт 2 хүрэл медаль хүртлээ.

  • 8 November

    “Баярлалаа бяцхан номын сан”-ийн төслийг сонгогдсон 3 аймагт хэрэгжүүлж эхэллээ

    БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын зарим ерөнхий боловсролын сургуулиудад “Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Дорноговь аймагт хэрэгжүүлэх төслийг нээлээ. 2012-2016 онд уг төсөл  үр дүнтэй сайн хэрэгжсэн тул 2016 онд Дорноговьаймгийн 5 дугаар сургууль, Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дорнод аймгийн Халх гол сумын сургуульд 40 …

  • 8 November

    Энэ жил Улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангана

    Ургац хураалтын дүнгийн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. -Ургац хураалтын дүн гарсан байна. Төлөвлөсөн хэмжээнд  ургацаа хураан авч чадсан уу? -2016 оны ургац хураалтын дүн ерөнхийдөө гарч байна. Улсын хэмжээнд нийтдээ 475,8 мянган га талбайд үр тариа,  үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс,  93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Ингэснээр …

  • 8 November

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа

    11 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбогдуулан Чингэлтэй  дүүргийн Засаг даргын үүрэг чиглэлээр Тамгын газрын хэлтэс албад, хороодын албан хаагчдыг бүрэн хамруулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-ыг НИТХ-н тэргүүлэгчдийн 61, 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах, 50 м/кв хүртлэх талбайн орчны цасыг цэвэрлүүлэх тал дээр онцгой анхаарч цэвэрлэгээ …

  • 8 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Найдах өдөр. Төрөлхийн бүтээлч байдлаараа олныг гайхшруулна. Мөн өөрийн ур чадвар болон туршлага дээр үндэслэн шинэ ажлыг амжилттай хийж гүйцэтгэх боломж олдоно. Ажлын орчин тойрондоо анхаарал тавьж тохижуулах нь хамтран ажиллагсдад тань дэм өгч ажиллах таатай орчинг бүрдүүлэх болно. Хайр дурлалд тань сайхан үе тохиож байна. Хосууд хамт байж цагийг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй. ҮХЭР (4/20-5/20) Асуудалтай өдөр. Хайрлаж …

  • 8 November

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун …

  • 8 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 08. Мягмар гараг. Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 8. Ангараг гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх морь өдөр.   Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй …

  • 7 November

    Нярай хүүхдийн массаж

    Ээжүүдийнхээ бяцхан үрсэд зориулан “Нярай хүүхдийн массаж” хийх зөвлөгөөг хүргэе. Нүүрэндээ массаж хийдэг байдлаараа хүүхдийнхээ гар, хөлийг арчиж байгаа мэт зөөлхөн илж өгөөрэй… Хүрэлцэхүй нь хүүхдийн аюулгүй орчинд байгаагаа мэдрэх чухал арга. Бидний хамгийн том эрхтэн бол арьс бөгөөд хүүхдийн арьс илүү мэдрэмтгий байдаг. Хүрэлцэхүй нь хүүхдийн хувьд шинэ мэдрэмж. Учир нь хүүхэд эхийн умайд байх есөн сарын хугацаандаа хүрэлцэхүйг …

  • 7 November

    ШШГЕГ-ын дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар хурандаа Г.Туулхүү, Ж.Батсайхан нарыг томиллоо. Түүнийг томилсон тушаалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт алба хаагчдад уншиж, танилцууллаа. Ж.Батсайхан нь Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдож байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий …

  • 7 November

    Арын харвин арилгах таван дасгал /бичлэг/

    Та жинсэн өмд эсвэл бариу хувцас өмсөхөөр харвин давж гарч ирээд байна уу? Хажуу талын харвинг устгах амархан дасгалуудыг хүргэж байна та туршаад үзээрэй.