Monthly Archives: November 2016

November, 2016

  • 12 November

    Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

    Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. 2016 онд уг өдрийг “АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЦГЭЭЕ – ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА“ уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Уушгины хатгалгаа өвчин, сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг …

  • 12 November

    15 минутад амттай өглөөний цай бэлдэх 10 жор

    Өглөө яаран босч, ажилдаа хожигдохгүйн тулд хам хум гүйн гардаг. Сайхан зассан өглөөний цайны ширээ бол зүгээр л мөрөөдөл. Яагаад гэвэл тийм тансаг сайхан ширээ засахад их цаг зарцуулна. Тиймээс өглөөний унд бэлдэж зогсохын унтаж байсан нь илүү дээр гэж үзэх нь бий. Гэхдээ мөрөөдлийн өглөөний цайг 15 – хан минутанд бэлтгэх жор байна. Ажлынхаа өрөөнд очоод ямар нэг зүйл …

  • 12 November

    Дарханд нохой үржүүлгийн дөрвөн газар байдаг

    Монгол нохойн цусыг хамгаалах, тэр тусмаа “Монгол банхар”-ын удмыг хамгаалах зорилготой ажилладаг нохой үржүүлгийн газар Дархан хотод 4 байдаг байна. Монгол банхарын тоо улсын хэмжээнд 4000 гаруй болжээ. darkhan.gov.mn

  • 12 November

    Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж хүүхдийн амбулаторид ажиллалаа

    Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлага, ёс зүйн талаар иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу эмч, эмнэлгийн ажилчидтай 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзалт хийлээ. Улзалтад  Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс оролцов. Засаг даргын Тамгын газрын дарга …

  • 12 November

    Усны тухай баримтат киног 70 сурагч үзэж сонирхов

    Сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусч баяцхан дүү нар маань эрдэм номдоо шамдаад эхэллээ. Хүүхдийн номын өргөө ч хүүхэд багачуудын хөлд дарагдаж, хөтөлбөрийнхөө дагуу үйл ажиллагаагаа зохиосоор. 2016 оны 11 дүгээр сарын 11-нд ”Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”-аараа усны тухай баримтат кино сурагч хүүхдүүдэд толилууллаа. Энэ удаагийн кино цагт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын  50 дугаар сургуулийн 70 сурагч оролцож, Хүүхдийн …

  • 12 November

    Шаргаморьтын гүүрэн дээр Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт боллоо

    Өчигдөр  Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт боллоо. Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад  Нийслэлийн Автозамын хөгжлийн …

  • 12 November

    Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр маргааш тохионо

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг  жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд …

  • 12 November

    Татвараа төлөөгүй жолоочдыг энэ сарын 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа

    Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм. Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны …

  • 12 November

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ХХААХҮ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы /2016.11.11 Баасан гараг/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагваас Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар …

  • 12 November

    Ухаалаг эмэгтэйн долоон нууц

    Охид бүсгүйчүүд маань эдгээр долоон чанарыг эзэмшвэл хосуудын амьдрал аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байх болно. Юу хүсч байгаагаа ойлгуулж сурах Таны эр хүн тодорхой үйлдлүүд дээр таны ямар хүлээлттэй байгааг өөрөө ойлгож мэдрэх чадвар муу байдаг. Тиймээс таны яагаад гомдсон, яагаад уурлаад байгааг ойлгодоггүй. Найз хүүхнүүддээ алдахгүй байх Эр хүн тань заримдаа хоёулхнаа гэртээ цайлах дургүй болж мэднэ. Гэхдээ …

  • 12 November

    Өнөөдөр 12-14 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Их британийн элчин сайдын яамнаас зохион явуулж буй “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөгийн хүрээнд  өнөөдөр 12-14 цагийн хооронд Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах тул тухайн замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхийг мэдэгдэж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

  • 12 November

    Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, иргэдтэй санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгээр Гандан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар түлхүү ярилцав. Нийслэлийн Засаг дарга …

  • 12 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. …

  • 12 November

    Үс засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 13. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал:  Төмөр Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь …

  • 11 November

    Ам.долларын ханш 220 төгрөгөөр огцом буурлаа

    Монголбанк өчигдрөөс эхлэн бий болсон ханшийн огцом хөдөлгөөний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд өнөөдөр гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72.4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлээд байна. Тэгвэл дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш ам.долларын ханш огцом буурч эхэллээ. Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр …