Monthly Archives: November 2016

November, 2016

  • 19 November

    Гарын доорхи материалаар гэрээ гоёцгооё /бичлэг-2/

    Шинэ жилийн баяр ойртсоор байна. Бид гэрээ гарын доорхи материалаар хэрхэн гоёх тухай цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад ОО цаасны голоор гацуур модны бөмбөлөг хийх тухай бичлэгийг хүргэж байна.

  • 19 November

    Орон сууцны ҮНЭ хэд байна вэ?

    “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаанаас харахад өнгөрсөн 10-р сард ШИНЭ орон сууцны дундаж үе 2.038 мянган төгрөг байна.  Харин өнгөрсөн оны мөн үе буюу 2015 оны 10-р сарын үр дүнтэй харьцуулахад 0.43  хувийн бууралттай  байгаа бол   өмнөх сараас 0,10 хувиар өссөн үзүүлэлттэй  гарчээ.    Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр нь авч үзвэл: Сүхбаатар-2.807 мянган …

  • 19 November

    Гар утсан дээрх бактерийг хараарай /бичлэг/

    Гар утсан дээрх бактерийг томруулж харахад, аймшигтай төрх харагдана. Эрдэмтдийн үзэж байгаагаар гар утас хэрэглэж эхэлснээс хойш иргэдийн бактерийн шалтгаант өвчлөл эрс нэмэгдсэн гэнэ.  

  • 19 November

    Дэлхийн 157 оронтой худалдаа хийжээ

    Монгол Улс энэ оны эхний 10 сард дэлхийн 157 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6494.6 сая америк доллар, үүнээс экспорт 3726.2 сая америк доллар, импорт 2768.4 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 595.8 (8.4%) сая америк доллар, үүнээс экспорт 200.5 (5.1%) сая америк доллар, импорт 395.3 (12.5%) сая ам.доллараар буурчээ. Гадаад …

  • 19 November

    19-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна

      МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД: 19-22-НД ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ НЭМЖ ЧАНГАРАХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган  шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, …

  • 18 November

    Нийслэлд 69 мянга 836 иргэн цахим хэлбэрээр газар өмчилжээ

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор 2014, 2015, 2016 онуудад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх  ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн …

  • 18 November

    “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд Баянзүрх цогцолбор сургууль тэргүүллээ

     Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Ногоон гэрэл цагаан шугам” замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, мэдлэг олгох танин мэдэхүйн тэмцээн өнөөдөр боллоо. Тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар,Замын цагдаагийн тасаг, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн Хороотой хамтран зохион байгууллаа. Сурагчдын энэ чиглэлийн мэдлэг, танин мэдэхүйг сорьсон тэмцээнд ерөнхий …

  • 18 November

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв

    Ургац хураалт болон мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Саяхан Үндэсний статистикийн хорооноос оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Статистик мэдээллийг нийгмийн толь гэж эрдэмтэн, судлаачид …

  • 18 November

    Хотын дарга уриалга гаргалаа

    Өнгөрсөн оройноос буюу 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагаас эхлэн орсон цас өнөөдөр үргэлжлэн орсоор байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй их хэмжээний цас орж байгаа юм. Өнгөрсөн шөнө орсон цасны зузаан гэхэд зарим газраа 20 см-т хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргалаа. Тэрээр “Өчигдөр шөнөөс эхлэн орсон …

  • 18 November

    “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж байна

    НИТХ-ын тавдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахаар хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-аар баталсан. Уг хөтөлбөрөөс 2017 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг нарийвчлан тусгасан үндсэн чиглэлийг хотын дарга С.Батболд танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн …

  • 18 November

    Д.Ганбат:Хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих шаардлагатай байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр “Эдийн засгийн хямралаас эх орны үйлдвэрүүдээ дэмжин гарцгаая” сэдэвт уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхойлох, тээврийн салбарт шинэ технологи, иноваци, Евро стандарт нэвтрүүлэх боломжийг бий болгох зорилгоор зохион байгуулагдаж буй юм. Энэхүү арга хэмжээнд үндэсний …

  • 18 November

    Улс тунхагласны баярыг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгов

     Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад насны нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай …

  • 18 November

    УИХ-ын дарга М.Энхболдод ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж бараалхлаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсон Ж.Бямбадорж бараалхлаа. Уулзалтын эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж итгэл найдвар хүлээлгэн нэр дэвшүүлж, улираан томилсонд талархал илэрхийлээд тус комиссын дарга томилогдсон даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхдаг журамтайг дурдав. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс багагүй ажлыг хийж, дотооддоо төдийгүй Ази, …

  • 18 November

    СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 10 цаг 59 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал …

  • 18 November

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 10 цаг 10 минутаас 52.6 хувийн ирцтэй хуралдаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийг төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын зэрэг нэр бүхий 9 гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа …