Monthly Archives: November 2016

November, 2016

  • 18 November

    Монгол Улсын санаачилгаар “Ардчиллын боловсролын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлагдав

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы 11 дугаар сарын 16-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсаас санаачилсан “Ардчиллын боловсролын тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд тогтоолыг танилцуулж хэлсэн үгийнхээ эхэнд боловсрол бол даян дэлхийн энх тайван, сайн сайхан, тогтвортой хөгжлийн гол суурь тул Ардчиллын боловсролын тухай тогтоолд ардчилсан засаглал, энх тайван, хөгжил …

  • 18 November

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд найрамдах Грек улсын элчин сайд Леонидас Роканасийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Леонидас Роканасийг  хүлээн авч уулзав. Элчин сайд Леонидас Роканас Грек Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын тухай, мөн эдийн засгийн хямралыг даван туулахад Грекийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого зэрэг асуудлаар товч мэдээлэл өгөв. Талууд хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдааны …

  • 18 November

    Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багийн уулзалт болж байна

    Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багынхан хуралдаж байна.  Уг хурлыг Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д.Очирбат удирдан явуулж байгаа юм. Хурлаар 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын цаг уурын төлөв байдал, Эрүүл мэндийн салбарын энэ оны өвөлжилтийн бэлэн байдал, авч хэрэгжүүлж байгаа асуудлуудаар санал солилцож ,мэдээлэл сонсож байна. Мөн энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл …

  • 18 November

    Ж.Батзандан: Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ

      -АН-ын ҮЗХ хурлаараа намын дарга болсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй байхаар шийдсэн билээ- УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын ҮЗХ-ны хуралдааны шийдвэр болон намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэрээр “Үндэсний зөвлөлдөх хорооноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж шинэчилнэ. Фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд …

  • 18 November

    Баяруудаар Эрээнийг “ивээн тэтгэхээ” зогсооё

    Баярууд ойртсоор. 40 гаран хоногийн дараа шинэ он солигдож 2017-н онтой золгох нь. Дэлхий даяар хамгийн өргөн тэмдэглэдэг баяр бол мэдээж шинэ жилийн баяр. Дараа нь бидний уламжлалт баяр цагаан сар болно. Баярууд болдогоороо л болно харин үүнд дээр нэгэн “эмзэглэмээр” зүйл бол Хятадаас хямд орж ирдэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлнэ. Шинэ жилийн ширээн Хятад хүнсээр дүүрч, сальют, гацуур, …

  • 18 November

    1000 оюутанд “Эерэг хандлага, Ухаалаг сонголт” сэдвээр илтгэл тавилаа

    Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан, Монголын оюутны холбоо хамтран Олон улсын Оюутны эрхийг хамгаалах өдөрт зориулсан ” Улсын Хөгжилд – Оюутан миний оролцоо ” сэдэвт 1000 оюутны Чуулга уулзалтыг өчигдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа  “Эерэг хандлага-Ухаалаг сонголт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Чуулга хэлэлцүүлэгт …

  • 18 November

    Д.Сосорбарам төгс “зүүд гуйж” байна /бичлэг/

    Дуун урлаг хүмүүжүүлэх өнгө аястай байх ёстой. Энэ удаад утга төгөлдөр үг, ая, дуулалттай нэгэн дууг хүргэе Хамгийн төгс мэдрэмжийн тухай өгүүлэх “зүүдний гуйлга” дууний үгийг та амс гээд сонсоод үзээрэй.

  • 18 November

    Автобустай аялал зохион байгууллаа

    БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн   мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, Нийслэлийн  таван дунд сургуулийн эко клубын сурагчдын төлөөллийг оролцуулсан автобустай аяллын баг  энэ сарын 16-ны өдөр АПУ ХК, Ариг Банк, “Гүнгэрваа” ХХК-д зочилж,  үйл ажиллагаатай нь танилцлаа. БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяны хүрээнд хийгдсэн энэхүү аялал нь Байгаль орчны менежментийн тогтолцоо – ISO 14001 олон улсын стандартыг  үйлдвэрлэл, үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлж байгаа бизнесийн …

  • 18 November

    О.Алтангэрэл: Оффшортой холбоотой баримтуудыг шалгаж нэг мөр болгох ёстой

    Төрийн албан тушаалтнууд оффшор данстайбайхыг хориглох тухай хууль, эдийн засгийнхүндрэлийг даван туулах хөтөлбөрт орсон казино,морин тойруулга байгуулах асуудлууд олон нийтийнанхаарлын төвд байна. Энэ талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа. –Албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыгхориглосон хууль УИХ-аас дэмжлэг аваад байна.Оффшортой холбоотой асуудалд хандаж байгаатүшээд, хуульд орсон заалтуудын хувьд УИХ-ынсонгуулийн өмнөх нөхцөл байдлаас өөрчлөгджээ. Таүүнд ямар ажиглалт хийж байна? -Оффшортой холбоо­той хуулийн төсөл хэлэл­цэнэ …

  • 18 November

    Эрчим хүчний сайд МУГТ, ОУХМ Б.Гангаамаад амжилт хүслээ

    Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарах нь уулчин хүний хүсэл мөрөөдөл юм. Уулын спортын чансаа, оргилыг тодорхойлох энэ үзүүлэлтийг өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 148 тамирчин л хангасан байдаг. Тэгвэл Монгол Улсын Гавъяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа эх орныхоо нэрийг дэлхийн уулын спортын тавцанд гаргахаар бэлтгэл хангаж байна.    Тэрбээр дэлхийн зургаан тивийн Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид зэрэг ноён …

  • 18 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Орхон аймгийн шүүхэд ажиллалаа

    Энэ сарын эхээр Орхон аймгийн 184 иргэний дунд санал асуулга явуулахад 80 нь шүүх шинэчлэгдэж байна гэсэн бол 39 нь “үгүй” гэж хариулжээ. 27 иргэн шүүхийн талаар маш сайн, 33 нь сайн, 80 нь дунд, 21 нь муу мэдэж байна гэсэн аж. Шүүгчийн ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн үйлчилгээг 148 иргэн “Сэтгэлд нийцэж байна” гэж дүгнэсэн байна. Мөн 109 иргэн шүүхээр үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээлгүй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан 184 иргэний 146 ( 89 хувь) нь шүүхэд итгэдэг гэдгээ хэлжээ.   Орхон аймгийн шүүх иргэдээс ийм …

  • 18 November

    Их Британийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “Great” төслийн захирал Конрад Бөрд лекц уншлаа

    Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ИБУИНВУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны “Great” хөтөлбөрийн захирал Конрад Бөрд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Great төслийн ололт амжилт, туршлага” сэдвээр лекц уншлаа. Лекцэнд төрийн яам агентлагийн гадаад сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд, аялал жуулчлал, соёл урлаг, маркетинг, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш профессорууд урилгаар оролцлоо. ‘’GREAT’’ хөтөлбөр нь …

  • 18 November

    Эх орноосоо “урвасан” ч Элчин сайдаар шагнадаг Монгол Улс

    -Хоёр хөршөөсөө суралцах болоогүй юу- Монгол Улс “мажийж” буйг гадна, дотныхон хэлсээр байгаа. Ихдээ л 50 жил болно гэдгийг энд тэндхийн судлаачид ч бичээд байна. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад бүгд хулгайч, луйварчин, авлигачин, оффшорчин болсон энэ үед ховдог шунахай сэтгэлгүй төрийн түшээг олно гэдэг бухал өвсөн дотроос зүү эрэхтэй адил хэцүү зүйл. Гаднын зарим устаж үгүй болсон орны жишгээс харахад төрөөс төрсөн …

  • 18 November

    Монголын хуульчдын шатрын холбоо байгуулагдлаа

    Монголын Хуульчдын дунд шатрын спортоор  хичээллэдэг, уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байгаа 200 гаруй хуульч, шатарчид байдаг бөгөөд тэдгээрийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын цол зэрэг олгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой Монголын хуульчдын шатрын холбоо байгуулагдлаа. Тус холбоог үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурал 2016 оны 11-р сарын 11-ны өдөр Хуулийн төв байгууллагуудын дундах шатрын тэмцээний үеэр болж удирдах зөвлөл …