Эх орноосоо “урвасан” ч Элчин сайдаар шагнадаг Монгол Улс

9534cf5ec846796egreat

-Хоёр хөршөөсөө суралцах болоогүй юу-

Монгол Улс “мажийж” буйг гадна, дотныхон хэлсээр байгаа. Ихдээ л 50 жил болно гэдгийг энд тэндхийн судлаачид ч бичээд байна. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад бүгд хулгайч, луйварчин, авлигачин, оффшорчин болсон энэ үед ховдог шунахай сэтгэлгүй төрийн түшээг олно гэдэг бухал өвсөн дотроос зүү эрэхтэй адил хэцүү зүйл. Гаднын зарим устаж үгүй болсон орны жишгээс харахад төрөөс төрсөн тэрбумтан, хулгайч олигархиуд нь барууны өндөр хөгжилтэй орнууд уруу мөнгөө гаргаж, тэнд хаус, зочид буудал мэтийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, түүндээ орогносон байх юм. Харин ард түмэн нь нулимсандаа хахаж цацаж харийн дарангуйлалд ууссан байх юм.

Амин хувийн эрх ашгийнхаа төлөө улсаа худалдаж,  эх орноосоо урвасан этгээдүүд эцэст нь гаднын орнууд уруу зугтсан жишээ өнөөдөр ч манайд байна. Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс байхад эрх мэдэл, танил талынхаа дэмжлэгтэйгээр эрэн сурвалжлагдахгүй хүмүүс ч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас “Инперпол”-оор 13 хүнийг эрж хайж байгаагаас Зам тээврийн сайд асан Х.Баттулга, А.Гансүх нарын нэр нь яригддаг “Шинэ төмөр замын хэрэг”-т буруутгагдсан “Либерти Партнерс” компанийн захирал Чулуунхүүгийн Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал Пүрэвдоржийн Бат-Эрдэнэ нарын хүмүүс байна. Тэд төсвийн мөнгөнөөс хулгай хийж, улсад онц их хэмжээний хохирол учруулчихаад өдгөө гадаадад “гавьяаныхаа амралт”-ыг эдэлж яваа гэх.

Тэгвэл гаднын улс орнуудад ийм хэрэг үйлдсэн этгээдүүдийг хүндээр шийтгэж, ийм хэрэг үйлдэхийг санаархаж буй нөхдүүд хатуу сануулга өгч байна. Манай хоёр хөрш болох ОХУ, Хятад Улс эх орноосоо урвасан авлигачин, оффшорчинг гаднын улс орнуудаас баривчлан авчирч хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж байна. Мөн оффшор данс эзэмшихийг нь хориглолоо. Харин манайд оффшорын эсрэг хууль гэх нэр төдий зүйл баталсан болоод явах бололтой. Тиймдээ ч оффшорчингуудыг шалгаж, хорьж чадахгүй нь бололтой.

Бүр Элчин сайдын албан тушаалаар шагнаад явуулж байх юм. Болоогүй бохь зажилж, хармаандаа гараа хийгээд пээдийж байгаад л Элчин сайдын албан тушаалыг аваад явдаг болж. Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай болсон гэж хэн хэлээд байгаа юм. Энэ гэрээг хийсэн нөхдүүд эх орноосоо урвасныхаа хөлсөнд их хэмжээний хувь хүртсэн гэдгийг Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Гэсэн ч Монголын ард түмэн түүний зулай болсон УИХ-ыг танхимыг гэмт этгээдүүд сайхан доромжилчихоод гардаг болж. Энэ чинь тэгээд ариун явдал юм уу.

Хятадад төр, түмнийхээ эсрэг ажилласан хамгийн том олигархийг цаазалж байхад манайд Элчин сайдын албан тушаалаар шагнаж байна

untitled

С.Баярын АНУ дахь 7 хаус ба тэдгээрийн үнэ

7e40198834891e443aebee07516f16cabig

 

Оюутолгойн гэрээг хийсэн Ерөнхий сайд асан С.Баяр охин Баярын Нандин, Баярын Бадамханд нарын нэр дээр 6 оффшор данстай

afa96f6fb0974cc77df5ddc1b6f08dc9

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн концорциумаас зарласан оффшорчдын тухай мэдээлэл доторх С.Баярын охидын нэр буюу оффшор данс эзэмшигчид

baeccd_bayar_x974

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …