Monthly Archives: November 2016

November, 2016

  • 18 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр та ямар нэгэн нууцыг нээж, улмаар өөрийн гайхамшигтай чадвараа ил гаргах болно. Гэхдээ үүнийг ганцаараа хийх гэсний хэрэггүй бөгөөд энэ нь таныг эргүүлээд эвгүй байдалд оруулж магадгүй. Өөрийн амьдралын зорилгоо тодорхойл, аюултай байдалд оруулах хэрэггүй. Хайр дурлал, дотно харьцаанд таатай өдөр. Таны хайрт чинь анхаарлыг тань татахыг хичээнэ. Бүх өвчин хурдан эдгэрнэ. Зүүднийхээ талаар хэнд ч бүү …

  • 18 November

    Үс засуулбал сайн нөхөртэй учирна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 19. Сугар гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 18 November

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. …

  • 17 November

    Аваад ирсэн 49, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ

    C.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга …

  • 17 November

    Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд зориулсан нээлттэй өдөрлөг болно

    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна. Дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өгөх зорилгоор нээлттэй танилцуулах өдөрлөгийг Нийслэлийн Газрын албанаас  зохион байгуулах гэж байна.  Нээлттэй өдөрлөг 2016 оны 11.23-ны өдрийн 8.30-17.30 цагийн хооронд  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулах …

  • 17 November

    Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.11.17/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас …

  • 17 November

    Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

    Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболд энэ талаар танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болж буйтай холбогдуулан Доржийн Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга танилцуулсан юм. Нэр дэвшигч Д.Одбаяр нь хууль зүйн өндөр …

  • 17 November

    Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилов

    Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр УИХ-аас Жамсрангийн Бямбадоржийг улируулан томилуулах саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Нэр дэвшигч Ж.Бямбадорж нь Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, …

  • 17 November

    Enrique Iglesias -ийн Bailamos дууг эргэн санацгаая

    Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан дуу бол яахын аргагүй  Enrique Iglesias -ийн Bailamos  хэмээх дуу юм. дууны дүрсэнд мисс хүүхнүүд тоглуулсанаараа онцлог болж байсан гэх энэхүү дууг эргэн санацгаая

  • 17 November

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга шалгаруулах тэмцээн болно

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахааар болжээ. Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “УИХ-ын дарга М.Энхболд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдол өгдөг, оюуны энэ спортыг дэмждэг, өөрөө сонирхдог, тоглодог хүн. УИХ-ын дарга энэ тэмцээнийг ивээлдээ авч, зохион байгуулж байгаад Шатрын холбооны …

  • 17 November

    Үндсэн хуулийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны бэлтгэлийг хангасан байна

    Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2016.11.17/ хэвлэлийн бага хурал хийж,  Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх   бэлтгэлийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх …

  • 17 November

    Хан-Уул, Сүхбаатар дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд   хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн  Засаг даргыг томилохдоо  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.  Мөн  Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,  хуулийнхан  судалж, хариулт ирүүлдэг заалттай.  Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр …

  • 17 November

    Ухаалаг технологи, гайхамшигт хэрэглээг танилцуулая

    Өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа смарт технологуудыг нэг, бидний хэрэглээнд хамгийн ойр байх “гайхамшгийг” танилцуулая Wireless буюу утасгүй цэнэглэх технологи гэж юу вэ? Утасгүй цахилгаан дамжуулах (Wireless) технологи нь цахилгаан соронзон ороны үйлчлэлийг ашиглаж нэг ороомгоос нөгөө ороомогт ойрын зайд ямар нэг утас холбогчын тусламжгүй цахилгаан дамжуулах технологи юм. Өнөөдөр дэлхий нийтээр өөрсдийн утсаа Wireless ашиглан маш хурдан цэнэглэх болсон. …