Монгол Улсын санаачилгаар “Ардчиллын боловсролын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлагдав

527-1410854231bf1dbd4d3926251215ff3a56fec6c9ac_l

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы 11 дугаар сарын 16-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсаас санаачилсан “Ардчиллын боловсролын тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд тогтоолыг танилцуулж хэлсэн үгийнхээ эхэнд боловсрол бол даян дэлхийн энх тайван, сайн сайхан, тогтвортой хөгжлийн гол суурь тул Ардчиллын боловсролын тухай тогтоолд ардчилсан засаглал, энх тайван, хөгжил болон хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих асуудлын уялдаа холбоог дахин нотолсон гэж тэмдэглэв.

Мөн тогтоолд гишүүн орнуудын үндэсний, бүс нутаг, олон улсын боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт ардчиллын боловсролын асуудлыг иргэний, хүний эрхийн, тогтвортой хөгжлийн боловсролын хамт тусгаж, ардчиллын үнэт зүйлийг дэмжсэн бүх түвшний хөтөлбөрийг бэхжүүлэх, туршлага солилцохыг уриалахын зэрэгцээ энэ үйлсэд олон улс, НҮБ-ын холбогдох байгууллагууд, судлаачид, иргэний нийгэм, сан зэрэг бүх талын оролцоо, дэмжлэг хэрэгтэйг дурдсан шинэлэг заалтууд орсныг тэрбээр цохон тэмдэглэв.

Уг тогтоолд Австри, Аргентин, АНУ, Бельги, Герман, Гүрж, Канад, Коста Рика, Испани, Итали, Латви, Люксембург, Мексик, Молдова, Монако, Монтенегро, Морокко, Перу, Польш, Румын, Словак, БНСУ, Парагвай, Турк, Хорват, Унгар, Филиппин, Финлянд, Франц, Чех, Швед, Эстони, Энэтхэг, Япон зэрэг төрөл бүрийн бүс нутгийн төлөөлөл дөч гаруй орон хамтран зохиогчоор нэгдсэн нь ардчиллын боловсролын асуудлыг гишүүн орнууд өргөнөөр дэмжиж байгааг харуулав.

ГХЯ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …