Monthly Archives: November 2016

November, 2016

  • 21 November

    ”Outlaw” хамтлаг тоглолтоосоо өмнө шинэ уран бүтээл гаргалаа

    Залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Outlaw” 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд “CROCUS Event Hall”-д 19:00 цагт “Love beat” тоглолтоо хийх гэж байгаа. Тэгвэл тус хамтлагийн залуус тоглолтоосоо өмнө “Би дуулж өгье” шинэ уран бүтээлээ клипжүүлж, сонсогч фэнүүддээ бэлэг барьж байна. Дашрамд дуулгахад Outlaw хамтлагийн тоглолтод тэдний 28-32 хит дуу дуулагдах бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм.

  • 21 November

    Турк дахь Монголчуудад хандан бичиг баримтгүй явахгүй байхыг анхаарууллаа

                    Истанбул хотын Фатих дүүрэг Кумкапи дахь Гадаадийн иргэд, шилжилт хөдөлгөөний газрын саатуулах байранд энэ сарын 19-ний өдөр гал түймэр гарсны улмаас Турк улсаас албадан гаргах шийдвэрийн дагуу тус байранд саатуулагдаж байсан 100 гаруй гадаадын иргэн зугтсан хэрэг гарсан байна.            Истанбул хотын цагдаагийн газар зугтсан иргэдийг яаралтай буцаан барьж саатуулах арга хэмжээг авч байгаа тул гудамж, олон нийтийн …

  • 21 November

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олон нийслэлийн Засаг даргын уриалгад нэгдэв

    Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсноос үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгахыг уриалсан. Энэ уриалгын  дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олон өнгөрсөн Бямба гарагт  Цаг уурын уулзвараас Бөмбөгөрийн …

  • 21 November

    Шоуны дарга нарыг томилдог бус “сонгодог” байя

    Монгол улсад дарга болох гэсэн хүсэлтэй хэдэн мянган иргэн бий. Нэг үгээр хурган даргын амтанд орсон гэхүүдээ. Дарга хүн өглөө ажилдаа ирэхээс үдэш хүртэл хүн хүлээн авч уулзаж асуудал шийдвэрлэх ажил хийнэ. Энэ нь зохих газарт нь уламжлах, зохих дарга нарт нь үүрэг өгөхөөс эхэлнэ. Байгууллагын арга хэмжээнд бэлтгэгдсэн зүйлд зориулсан үг хэлэх, тууз хайчлах, үүрэг чиглэл өгнө. Нэг үгээр …

  • 21 November

    Монголын улстөрийн хамгийн том шатарчин бол С.Баяр

    -Москвагийн их сургуулийг төгссөн, Буриад гаралтай С.Баяр Монголын улстөрийн ертөнцөд 20 гаруй жил ноёрхож байна- Түүний хэмжээнд сэтгэж, түүний адил 16 нүүдлийн дараахыг олж харж нүүдэг улс төрч Монголд алга. Ерөнхийлөгч H.Баганбандийн үед тэр намдаа төдийгүй Монголын төрд хамгийн нөлөөтэй нэгэн байсан. Н.Багабандийг буухтай хамт Орос улсад элчин сайдаар ажиллаж, улс төрийн халуун тогооноос бага зэрэг ангижирч, идэвхгүй амьдралд шилжсэн. …

  • 21 November

    Күнзийн сургаалиас

    1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор. 2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү? Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу? 3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хүндэтгэх юм бол түмэн олонд сайн …

  • 21 November

    Хүүхдийн гуталны материал, эрүүл ахуйн шаардлага

    Хүүхдийн гуталд тавигдах ерөнхий шаардлага Хүүхдийн гутал нь хийц, хэлбэрийн хувьд хөлийн тавхайг дарж, барьж  хавьчихгүй байх ёстой. Ялангуяа бага насны хүүхдийн тавхайн онцлогийг харгалзан гутлын хоншоор хэсгийг дөрвөлжин хийнэ. Хүүхдийн гутал хийхэд хамгийн тохиромжтой материал арьс юм. Гутлын ул нь уян зөөлөн байх бөгөөд ширээр хийж ноосоор доторлох нь тохиромжтой. Бүх төрлийн резин ул нь ус чийгийг гадагш үл …

  • 21 November

    Скайтел группийн ТУЗ-ын даргаар Сү.Батболдын хүү Б.Баттүшиг томилогджээ

    “Скайтел” группийн удирдлагад өөрчлөлт оржээ. Тухайлбал, тус группийн Гүйцэтгэх захирал Д.Болор өнгөрсөн долоо хоногт ажлаа өгсөн байна. Одоогоор түүнийг тэргүүн дэд захирал Д.Нарантуяа орлож байгаа юм. Түүнчлэн “Скайтел” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  даргаар ажиллаж байсан П.Батсайхан мөн ажлаа өгсөн байна. Түүний оронд “Алтай холдинг” группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг ажиллах аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг “Скайтел” …

  • 21 November

    Чингэлтэй дүүргийн 224-р цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөл цасан урлан хийлээ

    Чингэлтэй дүүрэг-444” арга хэмжээний хүрээнд 224 дүгээр цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөл 2 дахь жилдээ цасны урлан зохион байгууллаа.  Хүүхдийн сурч хөгжих таатай орчин хаана ч тэдний хэрэгцээ сонирхолд нийцсэн, хөгжилтэй, хүүхдийн мэддэг энгийн ойлгомжтой байх тусмаа хүртээмжтэй байдаг… Энэхүү арга хэмжээнд 6 бүлгийн 100 гаруй эцэг эхчүүд манай бүтээлч, эвсэг, хөдөрмөрч хамт олон оролцов. Тус цэцэрлэгийн 6 бүлгийн эцэг эхчүүд  нийт …

  • 21 November

    Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн софт теннисний тэмцээнээс Б.Чинмөрөн хүрэл медаль хүртлээ

    Япон улсын Чива хотод болж байгаа 8 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн софт теннисний тэмцээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх софт өсвөрийн шигшээ багийн тамирчин 5-р сургуулийн 8 а ангийн сурагч Б.Чинмөрөн Багийн төрөлд “Б” бүсийн 3-р байранд шалгарч хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

  • 21 November

    Филиппиний Ерөнхийлөгч Дутертег ОХУ айлчлахыг урьжээ

    Филиппиний Ерөнхийлөгчийн ордноос энэ сарын 20-нд хийсэн мэдэгдэлд, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрөгч 19-нд АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурал болохоос өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талт хэлэлцээ хийснийг тэмдэглэжээ. Түүнчлэн Филиппиний Ерөнхийлөгчийн ордноос сэтгүүлчид явуулсан “и-мэйл”-дээ Дутерте, Путин хоёр удирдагч Филиппин, Оросын хоорондох худалдааны харилцааг эрчимжүүлэх тухай санал нэгдсэн гэсэн байна. Тэгвэл Филиппиний Гадаад харилцааны сайд “Филиппин Орос …

  • 21 November

    ​“Нийгмийн түншлэл-2017” уулзалт болно

    МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр Дархан уул аймагт ажиллана. Тэд өнөөдөр Дархан уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай “Нийгмийн түншлэл-2017” уулзалт хийж, эдийн засгийн хямралын үед орон нутагт нийгмийн түншлэлийг улам бэхжүүлж, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэж, хямралыг богино хугацаанд хохирол багатай давах талаар санал солилцох юм. Мөн аймгийн ХХҮХ-ийн байранд “Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих зөвлөл”-тэй …

  • 21 November

    Дархан-уул аймгийн засаг дарга С.Насанбат өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа

    Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор 11-р сарын 20-ны өдөр Дархан уул  аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Хонгор, Шарын гол суманд ажилласан юм. Ажлын хэсэгт Шарын гол, Хонгор сумдын Засаг дарга нар, аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн …

  • 21 November

    Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 13 жилийн дараа нутагт нь авчрав

    Хятад Улсаас авлигын хэрэгт сэжиглэн хамгийн ихээр эрэн сурвалжилж байсан этгээдээ АНУ-аас эх оронд нь энэ Лхагва гарагт буцаан авчраад байна. Энэхүү ажиллагаа нь оргодол албан тушаалтнуудыг хилийн чанадаас авчрах оролдлого хийж буй Хятадын Коммунист намын томоохон ялалт болоод байна. Зүүн Хятадын Жэжян мужийн Вэньжоу хотын барилгын товчооны дэд дарга асан Хатагтай Ян Шюзуг хилийн чанад нуугдан 13 жилийг өнгөрөөсний …

  • 21 November

    Нийслэлийн удирдлага, харьяа газар, агентлагийн ажилтнууд цас цэвэрлэлээ

    Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу 11-р сарын 19-ны өдөр  хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нараар ахлуулсан …