Филиппиний Ерөнхийлөгч Дутертег ОХУ айлчлахыг урьжээ

putin-duterte

Филиппиний Ерөнхийлөгчийн ордноос энэ сарын 20-нд хийсэн мэдэгдэлд, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрөгч 19-нд АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурал болохоос өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талт хэлэлцээ хийснийг тэмдэглэжээ.

Түүнчлэн Филиппиний Ерөнхийлөгчийн ордноос сэтгүүлчид явуулсан “и-мэйл”-дээ Дутерте, Путин хоёр удирдагч Филиппин, Оросын хоорондох худалдааны харилцааг эрчимжүүлэх тухай санал нэгдсэн гэсэн байна.

Тэгвэл Филиппиний Гадаад харилцааны сайд “Филиппин Орос хоёр орон урт хугацааны дипломат харилцаатай хэдий ч хоёр орны харилцаа хараахан боловсронгуй болоогүй, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт бүр илүү харагдаж байгааг хоёр орон олж мэдсэн” гэжээ.

Ямартай ч, Ерөнхийлөгч Дутертег ОХУ-д айлчлахыг Путин энэ уулзалтын үеэр албан ёсоор урьсан ажээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …