“Скайтел” группийн удирдлагад өөрчлөлт оржээ. Тухайлбал, тус группийн Гүйцэтгэх захирал Д.Болор өнгөрсөн долоо хоногт ажлаа өгсөн байна. Одоогоор түүнийг тэргүүн дэд захирал Д.Нарантуяа орлож байгаа юм. Түүнчлэн “Скайтел” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан П.Батсайхан мөн ажлаа өгсөн байна. Түүний оронд “Алтай холдинг” группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг ажиллах аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг “Скайтел” группийн ТУЗ-ын дарга болж байна.
Ямартай ч, Сү.Батболдын хувьд “Скайтел” группийг худалдаж авсан бололтой. Тиймээс түүний хүүд “Скайтел” группийн удирдах зөвлөлийн эрх мэдэл төвлөрч, Гүйцэтгэх захирал тэргүүтэй удирдлагын багаа өөрийн хүссэнээр өөрчлөх боломж бүрдэж байна. Б.Баттүшигийн хувьд улстөр, бизнесийн салбарт нэлээд амжилттай яваа нэгэн бөгөөд нээгдээд удаагүй ч их хэмжээний ашиг олж буй “И-Март” сүлжээ худалдааны төвийн эзэн гэдгээрээ танигдсан. Мөн түүнчлэн тэрбээр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа билээ.
Төгс