Monthly Archives: November 2016

November, 2016

  • 21 November

    Монгол Улс Юнеско-ийн мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн ЗГ хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдлоо

    Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдов. Засгийн газар хоорондын зөвлөлд ЮНЕСКО-ийн гишүүн 39 улс сонгогдон ажилладаг. Тус зөвлөлийн гишүүнээр манай улс 2013-2017 онд ажиллах  бөгөөд улсаа төлөөлөн ЮНЕСКО-ийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Х.Наранжаргал  оролцож байна. ЮНЕСКО-ийн Олон …

  • 21 November

    Монгол Улсын Үндэсний номын санг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Үндэсний төв номын сангийн 95 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй гардуулж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ: “Эрхэм хүндэт номын санчид аа, Эрхэм хүндэт уншигчид аа, Хүндэт хатагтай ноёд, зочид оо, Монгол түмний суут хүү, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн …

  • 21 November

    Ирэх оны нийслэлийн төсвөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв

    Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өнгөрсөн баасан гарагт НИТХ-аар баталсан. Хуулийн дагуу нийслэлийн 2017 оны төсвийн төслийг 11 дүгээр сарын 25-нд НИТХ-д өргөн барих ёстой билээ. Ирэх оны нийслэлийн төсвийг хэлэлцэж буй энэ үед төсвийн төсөлд иргэдийн саналыг авах зорилгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч нар, хотын удирдлагын төлөөлөл Улаанбаатар хотын иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. …

  • 21 November

    Эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгаа

    Эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил зүйлийг өөр өөрөөр хийдэг. Тэд нэг үйлдэлд маш өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг байна. Доорхи жишээг харая: Хувцас тайлах- эрчүүд гарын хувиарлалт сайтайгаар хувцсаа тайлахыг оролддог бол эмэгтэйчүүд тэднээс хэд дахин илүү уян хатан байж гараа тийм ч их ажиллуулдаггүй. Гарыг мөрнөөс нэг их илүү гаргахгүйгээр тайлчихдаг байна. Тэдний гарын хөдөлгөөн ч бас өөр– Та эрэгтэй хүнээс …

  • 21 November

    Бодол санаагаа өөрчлөхөд чинь чухал 12 зөвлөмж

     Өөртөө тохиолдож байгаа аливаа ямар нэгэн асуудлыг дандаа сөрөг талаас нь харахгүйгээр дандаа сайн сайхнаар төсөөлснөөс та гутарч  стресст орохгүйгээр аливаа асуудлыг төвөгшөөлгүй шийдэх боломжтой юм. Ингээд стресст орохгүйгээр аливаа асуудлыг шийдэх боломжтой 12 аргыг танилцуулж байна. 1. 2.  3.  4. 5 .    6.  7.  8.  9.  10.  11.  12.  Г.Нараа

  • 21 November

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдрөөс эхлээд дандаа баас ярина гэнэ

    Бид  туйлшрах дуртай ард түмэн.  Гэхдээ өөртөө шууд хамааралтай сэдвээр биш “агаарын” юм ярьцгааж дэлхийн энэтэй сэтгэх нь энүүхэнд.  Агаарын бохирдлоос болж эхийн хэвлий дэх ураг эндэж, дөнгөж төрсөн нярай үрс  чинь хорт хавдартай ангир уургаар амлаж байна гэвэл  “Аан тийм үү” хэмээн сулхан дуугарах ч Шейвцарийн банкинд байгаа С.Баярцогтын дансанд  санаа зовон дуу нь өндөрсөх.  Улаанбаатар хотод  хөрсний бохирдол …

  • 21 November

    Хятадад Өмнөд Солонгос кино гарахгүй

    БНХАУ-ын тал Өмнөд Солонгос улсын кино, драма зэргийг өөрийн орны зах зээлд нэвтрүүлэхгүй байх тухай хэлэлцэхээр болжээ. Өмнөд Солонгос улс улсынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор өөрийн улсын нутаг дэвсгэр дээр АНУ-д үйлдвэрлэгдсэн “Thaad” төхөөрөмжийг байрлуулахаар болсон билээ.    БНХАУ уг төхөөрөмжийг байрлуулахыг эсэргүүцсээр байсан боловч Өмнөд Солонгос болон АНУ-д өнгөрсөн 8-р сард гэрээнд гарын үсэг зурцгаасан байна.    Үүнтэй холбогдуулан Хятад …

  • 21 November

    Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн хоёрдугаар фронт нь шүүгчийн хариуцлага

    Булган аймгийн иргэдтэй уулзах үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ингэж онцолсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж өнгөрсөн баасан гаригт Булган аймгийн иргэдтэй хийсэн уулзалтыг тоймлон хүргэе. Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш Монголын шүүх иргэддээ бүрэн нээлттэй болсон. Мөн шүүхийн хүний нөөц шинэчлэгдэж, шүүгчийн тоог 60 хувиар нэмсэн. Шүүгчдийн сонгон шалгаруулалт хараат бус болсон. Шүүхийн тухай …

  • 21 November

    Цасанд саатсан иргэдийг аюулгүй байдлыг ханган ажиллав

    Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч иргэн Б.Билгүүнбаяр /18 настай, эрэгтэй/ үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.20 -ны өдрийн 18.55 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 2016.11.20-ны өдрийн 19:30 цагт “Охинды” …

  • 21 November

    ШШҮХ-ийн эмч нарт ой найман сартай хүүгийн амьдралаар тоглох эрх байхгүй!

    Хэн нэгний буруутай үйлдэл хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгддэг нь бичигдээгүй хууль билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, Жуковын автобусны буудал орчимд явган хүний гарцаар гарч явсан ой найман сартай О.Түвшинтөр гэх хүү асран хамгаалагчийн хамт зам тээврийн осолд орж бэртжээ. Тухайн үед хүүг Г гэх бага насны хүүхэд тэвэрч явсан бөгөөд бяцхан хүүгийн эцэг, эхэд …

  • 21 November

    ТҮК-ийн ажилтнуудад халуун аарц тараалаа

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаас өгсөн үүргийн дагуу хариуцсан хороодын нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй байдлыг хангах, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг цэвэрлэж байгаа Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний нийт ажилчдад тус хэлтсийн алба хаагчид 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр халуун аарц тарааж үйлчиллээ.      

  • 21 November

    Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны 3 дугаар тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа билээ. Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа …