Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн хоёрдугаар фронт нь шүүгчийн хариуцлага

1479694268_bu1

Булган аймгийн иргэдтэй уулзах үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ингэж онцолсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж өнгөрсөн баасан гаригт Булган аймгийн иргэдтэй хийсэн уулзалтыг тоймлон хүргэе.

Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш Монголын шүүх иргэддээ бүрэн нээлттэй болсон. Мөн шүүхийн хүний нөөц шинэчлэгдэж, шүүгчийн тоог 60 хувиар нэмсэн. Шүүгчдийн сонгон шалгаруулалт хараат бус болсон. Шүүхийн тухай багц хууль батлагдснаар шүүх эрх мэдэл эрхзүйн хомсдлоос гарсан. Энэ мэт үр дүнг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) “Монгол Улсын шүүхийн шинэтгэл ижил гараатай байсан улсуудаас ихээхэн түрүүлсэн байна. Монголын шүүхийн хууль тогтоомжууд олон улсын стандартад бараг нийцжээ” гэж бататгасан юм. Монгол Улсын шүүхийн шинэтгэлд хараат бус шинжилгээ хийсэн тус байгууллага манай улсын шүүхийг “Бүрэн нээлттэй” гэж тодотгосон билээ.

 

Шүүхийн шинэтгэлийн энэ үр дүн айл болгон, хүн бүрт хамааралтай гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм. Учир нь шударга бус шүүхтэй улсад авлига, хээл хахуульд идэгддэг. Тухайлбал, шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнө манай улс авлигын индексээр 120, 130 дугаарт жагсч байлаа. Харин шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш авлига буурч 70 руу орсон үзүүлэлттэй байна.

Шударга бус шүүхтэй улсад эрх мэдэл, баян чинээлэг хүмүүс хуулийн гадуур амьдардаг. Улсын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө хутганы ирэн дээр тогтдог. Хэн нэг эрх мэдэлтэй, баян чинээлэг нөхөр шүүхэд нөлөөлж улс орноо, бусдын эд хөрөнгө, эрх чөлөөг ч бусниулах эрсдэлтэй байдаг билээ.

Тэгвэл манай улсын шүүх шударга байсан уу. Энэ асуултад хариулахад иргэд шүүхдээ хэр итгэж байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь шүүх, банк хоёр иргэдийн итгэл дээр тулгуурладаг. Иргэдийн итгэлийг алдсан л бол оршин тогтнож чаддаггүй. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнө 100 хүний 80 нь, арван хүний найм нь шүүхэд итгэдэггүй байлаа. Иргэд шүүхийг авлигад идэгдсэн гэж дүгнэдэг байв. Авлигатай тэмцэх газраас жил бүр судалгаа явуулахад авлигад автагдах магадлалтай салбаруудын тэргүүнд шүүх эгнэдэг байлаа. Иргэдийн дунд “Шүүгчийн нөхөр” гэдэг нэр томъёо хүртэл гарсан байв. Шүүгчийн нөхөр заавал бизнестэй байх ёстой. Шүүгчийн авлигаар авсан мөнгө нөхрийн бизнес рүү ордог гэх хардлага иргэдийн дунд байсан юм.

Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хараа хяналтад Монголын шүүх бүрэн орчихсон байлаа. Тэнцвэртэй байх ёстой гурван эрх мэдлийн хоёр нь нэгийгээ хараандаа байлгадаг гэсэн үг. Монголын шүүх бүрэн ядуурч, шүүгч 800 хүрэхгүй мянган төгрөгийн цалинтайгаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байсан юм. Шүүх хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс сандал ширээнээс эхлээд гуйж болох бүхнийг гуйна. Эргээд нөгөө хоёр эрх мэдэл “Тэгвэл тийм шийдвэр гарга” гэж тулгана. Шүүх ингэж арилжаа наймааны хэрэгсэл болчихсон байсан үе бий.

Шүүх босоо тогтолцоотой байлаа. Ерөнхий шүүгч захиргааны ажлаа хариуцна. Хамгийн том нь Ерөнхий шүүгч, дараа нь давж заалдах шатны шүүх, хамгийн доор нь анхан шатны шүүхийн шүүгч гэсэн тогтолцоо үйлчилдэг байв. Ингэснээр Монголын Улсын шүүх бараг ялын нэгдсэн бодлоготой болчихсон байсныг судлаачид хэлдэг.

Шүүх нээлттэй нэртэй ч бүрэн хаалттай байлаа. Шүүхийн шийдвэрийг жирийн иргэн бүүхэл судлаач олж харахад хэцүү байсан. Нуух шаардлагатай, нуухаас аргагүй учраас шүүх хаалттай байсан юм.

Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн хоёрдугаар фронт нь шүүгчийн хариуцлага

Ийм л учраас Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэлтгэлийг зайлшгүй гэж үзэж эхлүүлсэн билээ. Шүүхийн шинэтгэлийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд дуу нэгтэйгээр дэмжин хамтдаа үргэлжлүүлсэн. Үр дүнд нь шүүхээр үйлчлүүлсэн 100 хүний 80 нь, арван хүний найм нь шүүхэд итгэдэг болсон. Шүүхээр үйлчлүүлээгүй 100 хүний 60 нь “Монголын шүүхэд итгэдэг” гэж хариулдаг боллоо. Шүүх эрх мэдлийг хэвтээ удирдлагатай болгосноор шүүхээс хэн нэг илүү эрх мэдэлтэн зарим хүний ярьдгаар “Бүдүүн дарга”-ыг олох боломжгүй болсон. Монголын шүүх анх удаа Эрүү, Иргэн, Захиргааны гэж дагнаж, шүүгчид мэргэшиж эхэлсэн билээ. Шүүгчийн цалинг нэмж, ажиллах нөхцөл боломжоор хангаж өгснөөс гадна шүүх хараат бус, шүүгч нөлөөнд автахгүй байх талаар хуульчилсан. Шүүгчид нөлөөлөхийг оролдсон нөхөр хариуцлага хүлээх хууль үйлчилж байна.

Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн хоёрдугаар фронт нь шүүгчийн хариуцлага

Шүүхийн шинэтгэлд гарсан үр дүн ийм. Цаашид шүүхийн шинэтгэлийг шүүгчийн хариуцлагаар үргэлжлүүлнэ. Шүүгч хийсэн үйлдэл бүртээ хариуцлагатай байх ёстой гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ярилаа.

Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн хоёрдугаар фронт нь шүүгчийн хариуцлага

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …