Monthly Archives: November 2016

November, 2016

  • 21 November

    Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн орон даяар эхэллээ

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25  жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд болох билээ. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргатай комисс энэ ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, төсвийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын 330 сум, …

  • 21 November

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Дархадын хотгороор 25-30 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр,Тэс, Хараа, Ерөө, …

  • 21 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Анхаарлаа төвлөрүүлж чадна. Шинэ бүтээлч төсөл амжилтыг авчирна. Бизнесийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авснаар төслийнхөө аюулгүй байдлыг хангаж чадна. Энэ ордонд байрлах шинэ cap ашигтай эхлэл, нэр хүнд шинэчлэгдэхийг амлаж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эрсдэлийг үүрэхэд бэлэн бай. Олон хүмүүс одоогийн ажилдаа азгүй, сэтгэл ханамжгүй байгаа мэт сэтгэгдэлтэй байна. Та ажил мэргэжлийн байр сууриа ахиулан сэтгэл ханамжийг олж авахыг хичээ. …

  • 21 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 21. Даваа гараг.  Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 23. Сумъяа гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй …

  • 19 November

    Д.Энхзул /МУГЖ/ С.Эрдэнэцэцэг /МУГЖ/ Х.Болормаа /МУГЖ/ “ПОПУРИ” /бичлэг/

    13 дараа дуулсан дууны дээжсийг хүргэж байна.

  • 19 November

    БНХАУ-тай хоёр боомтоор мах экспортлох асуудлаар харилцан тохиролцжээ

    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулсан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Энэ жил сүүлийн 100 жил …

  • 19 November

    Монгол Улсын Баатар хүн ийм байдаг

    Дэслэгч В.Шаравын удирдсан салаа наймдугаар сарын 8,9-нд дайсанд хүчтэй галын цохилт өгсөн ба 10,11-ний өдрүүдэд дайсны их буу 2, хөнгөн пулемёт 5, хүнд пулемёт 2 тус бүрийн наводчик, тоот хүмүүсийн хамтаар сөнөөж, дайсны морин болон явган цэргүүдийг устгасан байна. МАХЦ-ийн VIII морьт дивизийн 23 дугаар хорооны танк эсэргүүцэх бууны салааны дарга, дэслэгч Ванчинжавын Шарав 1906 онд Засагт хан аймгийн Ёст …

  • 19 November

    Нэрээ сольсон алдартнууд /фото/

    Олны танил уран бүтээлчдийн олонх нь эцэг эхээс заяасан төрөлх нэрээ өөрчилсөн байдаг. Тэдгээр нэр нь тэднийг алдрын оргилд хүрэхэд нь хөтөлжээ. Ингээд та бүхэндээ жинхэнэ нэрээ сольж олны танил болсон арван алдартантай танилцуулъя. Леди Гага – Стефани Жоанн Анжелина Жерманотта Одри Хепбёрн – Одри Кэтлин Растон Дита фон Тиз – Хизер Рене Свит Ларри Кинг – Лоуренс Харви Зейгер …

  • 19 November

    Вангагийн мөнгө дуудах шившлэг

            Сайхан амьдралыг цогцлоохын тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс ч хүн бүр сайхан амьдрахын тулд мөнгөний төлөө өдөр шөнөгүй, борви бохис хийлгүй хөдөлмөрлөдөг. Үүнээс үүдэн мөнгө дуудах олон арга бий болсон. Тухайлбал, хослон ургасан самар эд баялгийн бэлгэдэл болдог, хавирган саранд мөнгөө харуулах, нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа хийж явах,  сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийх, түрийвчээ хоослохгүй байх зэрэг маш олон мөнгө дууддаг аргууд …

  • 19 November

    Outlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ

    Outlaw хамтлаг нь 2012 онд “Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо хийснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байсан. Тэгвэл энэ сард тус хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ “Lovebeat” 100 хувь амьд, бие даасан тоглолтоор сонсогч, фэнүүддээ бэлэг барих гэж байна. Тоглолт 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд “CROCUS Event Hall”-д 19:00 цагт болно. Тоглолтод Outlaw хамтлагийн 28-32 хит дуу дуулагдах бөгөөд амьд …

  • 19 November

    Оюутнууд сайн дурын даатгалд хамрагдах боломжтой

    Ипотекийн зээл олгож, залуус байртай болж эхэлснээс хойш иргэд ялангуяа, залуус нийгмийн даатгал төлөгч болж, орон сууцны урт хугацааны, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжоо эртхэн олж авах сонирхолтой болсон. Тэгвэл залуус оюутан байхдаа ч нийгмийн даатгал төлөх боломж байгаа талаарх мэдээллийг тодрууллаа. -Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулж болох уу. Болох бол ямар төрлийн даатгалд хамрагдах боломжтой вэ? -Оюутан хүн нийгмийн даатгалд …

  • 19 November

    Хар тамхины гол толгойлогчдын нэгийг баривчилжээ

    Мексикийн хууль сахиулагчид хар тамхины “Бельтран Лейва” бүлэглэлийн том толгойлогчдын нэг болох Бенито Эскалантег Акапулько хотод баривчилсан байна.  El Universal сонинд Аюулгүй байдлын үндэсний комиссын эх сурвалж дээр үндэслэн уг баривчилгааны тухай мэдээлжээ. Эрх баригчдын өгүүлж буйгаар, Бенни хочит Эскаланте нь гэмт бүлэглэлийн “байлдааны жигүүр”-ийн удирдагч юм байна. Түүнийг баривчлах үеэр зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн хэдий ч ажиллагаанд оролцсон хүчний байгууллагынхнаас шархдаж …

  • 19 November

    Хүйтэнд малгайгүй явбал хараа, сонсгол муудна

    Хүйтний улиралд малгайгүй, нимгэн хувцастай явах нь эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болохоос гадна ой тогтоолт мууддаг байна. Манай улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу …

  • 19 November

    Дархлаа гэдгийг эхлээд ойлго, дараа нь дэмжих хэрэгтэй /бичлэг/

    Дархлаа тань муу байна, дархлаагаа дэмж, дархлаа сайтай бол ханиад ч хүрэхгүй гэх мэтээр өдөр бүр шахуу дархлаа гэдэг зүйлийг бид сонсодог болсон. Тэгвэл дархлаа гэж юу вэ? Энэ тухай  энгийн үг хэллэгээр, маш ойлгомжтой тайлбарласан байдлаар Ай Ёо Докторын нэвтрүүлгийг хүргье

  • 19 November

    Хотын захиргаа Уриалга гаргаж иргэд байгууллагууд идэвхитэй нэгдэж байна

    2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20.00 цагаас Улаанбаатарт орж эхэлсэн цасны улмаас зарим хэсэгт одоогийн байдлаар цасны хэмжээ 20 см хүрлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00.00 цагаас эхлэн Нийслэлийн хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-ууд, Авто зам засвар арчлалт НӨҮГ зэрэг байгууллагуудын 149 ажилтан, 41 машин …