Yearly Archives: 2016

September, 2016

  • 27 September

    Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдлөө

    Монгол улсын Шадар сайдын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны Дугаар 98 тушаалаар Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийлээ. Тус  тушаалын дагуу Стандартчилал, хэмжил зүйн газар нь Стандарт, хэмжил зүйн газар болж нийт 10 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.    

  • 27 September

    Н.Тэгшбаяр: З.Энхболд баруун гараара­­­­­а суудлаа өгнө гэчихээд зүүнээрээ тамгаа тас атгачихаад сууж байна

    Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа АН-ын ҮЗХ-ны гишүүн асан Н.Тэгшбаярыг урьж ярилцлаа. Манай дарга нарын чих нь бөглөрөөд, мэлмий нь хаагдчихсан юм  -2016 оны УИХ-ын сон­гуульд АН цэвэр ялагдсан. Сон­гуулийн дүн гарахтай зэ­рэгцэн танай намын удирд­лагууд ялагдлаа хүлээн зөв­шөөрч “Бид хариуц­лага хү­лээ­­нэ. Даргын суудлаа өгнө” гэсэн.  Гэвч өнөөдрийг хүртэл лсэн амандаа хүрэхгүй, тэр ч бүү хэл, ҮЗХ-ны хурлаа хуралдуулж чадахгүй байна. …

  • 27 September

    Диснейн гүнж нар ээж байсан бол ямархуу харагдах байх байсан бол

    Rapunzel & Flynn-Tangled  Ariel- The Little Mermaid Jasmin & Aladdin – Aladdin  Aurora & Phillip-Sleeping Beauty Belle-Beauty and the Beast Tiana & Naveen-The Princess and the Frog Elsa – Frozen Mulan. Shang – Mulan Pocahontas-Pocahontas Г.Нараа

  • 27 September

    ГХЯ: БНСУ-ын Чэжү хот руу зорчих иргэдийн анхааралд

    Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог. Cүүлийн үед манай улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон …

  • 27 September

    Цагдаагийн ерөнхий газраас 7 настай хүү бусдын гарт амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийлээ

     Дорнод аймагт  гарсан долоон настай хүү бусдын гарт амь насаа алдсан хэргийн талаар дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын цагдаагийн газарт “7 настай Т гэгч цахилгаанд цохиулсан байдалтай байна” гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу цагдаагийн шуурхай бие бүрэлдэхүүн ажилласан байна. Хүү 2016 оны 9 дүгээр …

  • 27 September

    Э.Бат-Үүл: Нийслэлийн Засаг даргын багаас гэр хорооллын дахин төлөвлөлтийг “завхруулсан” болохыг зарлалаа

    Сүүлийн сард над руу чиглэсэн дайралтууд ар араасаа цувлаа. Зоригийг улс төрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт хууль зөрчин байж яллагдагчаар татлаа. Намайг нийслэлийн намын даргын албан тушаалаа өгөхийг Ерөнхийлөгчийн зөвлөх хэвлэлээр дамжуулан шаардлаа. Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны бичлэгийг, дүрс гардаг бүхнээр тарааж, намаа сонгуульд ялагдуулсан гол буруутан болохыг “илчиллээ”. Нийслэлийн Засаг даргын багаас, гэр хорооллын дахин төлөвлөлтийг …

  • 27 September

    Хятад эрчим хүчний нүүрсний олборлолтоо нэмэгдүүлнэ

    2016 онд Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ бараг хоёр дахин нэмэгдэж 1 тонн нь 900 юань буюу 135 ам.долларт хүрсэн юм. Энэ есдүгээр сард Азийн зах зээл дээр Австралийн FOB нөхцөлөөр 1 тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давсан  мэдээлэл бий. Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд эрчимтэй өсч байгаа нь Хятадын …

  • 27 September

    Энэ намрын хамгийн том тэсрэлт ‘I cinema’ кино театр нээлтээ хийлээ

    Дэлхийн томоохон их дэлгүүрүүдийн дээд давхаруудад хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой кино театрууд байрладаг бөгөөд энэ жишгээр Монгол улсын ууган их дэлгүүрийн 5-н давхарт iCinema кино театр нээлтээ хийж байна. Манай кино театр нь таний ая тухыг бүрэн гүйцэд хангахуйц 279 хүний суудал бүхий 2 заалтай бөгөөд dolby atmos процессор бүхий 7.1 дуугаралттай.Мөн DCP проектороор 2K-ийн өндөр …

  • 27 September

    Тамирчдын амжилт ба ялгавартай үнэлэмж

    Олимпийн наадмаас авсан медаль, тамирчны гаргасан хөлс, хүч хөдөлмөрт үнэлэмж гэж үгүй. Гэвч манайд ялгавартай үзэл суртал ноёрхож, тамирчдын гаргасан амжилтанд үнэлэмж тогтоож байна. Жүдо, чөлөөт бөх, боксоор тив дэлхий, олимпод амжилт гаргасан бол таныг улсын баатраар хүлээн авч, зөвхөн танд зориулсан тусгай нэвтрүүлэг, уран сайхны кино хүртэл бүтээж, орон байр, автомашин, хувцас хунар гээд бүгдийг л барьж бялдуучлана. Тэгсэн мөртлөө …

  • 27 September

    Нийслэлийн иргэд гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдах боломжтой

    Нийслэлийн Засаг даргын 2014-2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар “Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тус төв нь гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах мэдлэгийг иргэд, олон нийтэд олгох бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны, гал унтраах сургалт, дадлагын, өндрөөс аврах ажиллагааны, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, 3D кино театр, хичээлийн …

  • 27 September

    Нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагджээ

    Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд  2 үе шаттайгаар хяналт үнэлгээ хийж эхэлжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн мэдээг хяналт, шинжилгээ, үнэлгээ дууссаны дараа  www.Ulaanbaatar.mn болон  www.child.gov.mn цахим хаягаар иргэд олон нийтэд мэдээлэх юм байна. Тус газраас өгч байгаа мэдээллээр энэ сарын нэгний байдлаар  2596 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд долоон дүүргийн Хүүхэд харах …

  • 27 September

    Хүүхдэд өгч болохгүй амттанууд /бичлэг/

    Бид хүүхэддээ амттан бүхний дээдийг идүүлэхийг хүсдэг. Харин хортой, биед сөрөг нөлөөтэй хүнсийг сонгож байгаа үгүйгээ ч мэдэхгүйгээр хордуулж байгаа бол яах вэ? Эдгээрийг хүүхэддээ битгий өгөөрэй. Тэд аажим үхэлд хүргэдэг гэнэ шүү

  • 27 September

    АТГ бондын мөнгөнөөс “завшсан” Н.Мөнхбат, Н.Батбаяр нарын хэргийг нэгтгэжээ

    УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “фортуна” Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт сэжиглан АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүнээс өмнө Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг бондын зарцуулалттай холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд улмаар энэ хэрэгт сайд асан Н.Батбаяр хамаатуулан шалгаж эхэлжээ. Тиймээс тэднийг хэргийг нэгтгэсэн байна. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөнөөс шамшигдуулсан …

  • 27 September

    “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” сэдвээр монгол, энэтхэгийн эрдэмтэд чуулна

    Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал 9 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Бага хурлаар “Чингис хааны тухай уламжлалт ойлголт”, “Чингис хаан болон орчин үеийн монголчуудын нийтлэг байдал”, “Буддын шашны цар хүрээ болон энэтхэгийн соёл” зэрэг сэдвээр хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Бүгд Найрамдах Энэтхэг …