Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан удирдан явууллаа. Шуурхайн эхэнд хотын даргын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрээр нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн шуурхайн үеэр 13 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн гэдгийг тодотголоо. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилд …
Yearly Archives: 2016
September, 2016
-
26 September
Хөрсний усыг ногоон байгууламж, авто замын угаалгын газруудад ашиглана
Германы GAUFF компани, нийслэлийн захиалгаар “Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2015 онд боловсруулсан. Энэхүү судалгаагаар гэр хорооллын 118 мянган айл өрхийн бие засах газар, цооногууд хөрсийг бохирдуулж байгаа нь тогтоогдсон. Толгойт, Сэлбэ, Улиастай голуудын ай савын 164 км2 газар нутгийг хамарсан энэхүү судалгаанд үндэслэн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ, машин угаалгын газруудад хөрсний усыг цэвэрлэн …
-
26 September
Нийслэлийн хүүхэд залуусыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулна
Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдсан нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлж иргэд олон нийтэд гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн аврах талаар мэдлэг олгох гэж байна. Нийт 52 өрөө бүхий тус сургалтын төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах ажиллагааны, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, 3D кино театр …
-
26 September
Усанд автсан 16 иргэний амь насыг авран хамгааллаа
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага ирсэн байна. Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалан байна. Тухайлбал 22 дугаар хороо Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар ажиллаж автомашинаас …
-
26 September
Ким Кардашен Хиллари Клинтонд саналаа өгөхөөр болжээ
Өнгөрсөн нэгдүгээр сард Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Ким Кардашеныг Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампад санал өгөх байх гэж таамаглаж байжээ. Харин өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гаригт Ким Кардашен Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны төлөө саналаа өгнө гэж албан ёсны мэдээлэл хийжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь Хиллари Клинтоны таамаглалыг ор үндэсгүй …
-
26 September
Талийгчдаа тайван нутаглуулах “мэдэлгүй” Монголчууд
Манай улсад нас барагсдаа тайван ч нутаглуулах эрхгүй болж. Тэр ламын чандар, энэ ламын суварга, тийм ламын газар гээд асар их мөнгө төгрөг төлөн хойчийн замд нь залж байна. Яагаад бид талийгчдаа төлбөртэйгээр нутаглуулах ёстой юм бэ? Улсын оршуулгын газарт багахан хэмжээний мөнгө төлөн нутаглуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд үйлчилгээг сайжруулж байгаа нэрийн дор улс газар өгөхөд дургүй болсноос ч …
-
26 September
Насанд хүрээгүй хүүхэд садар самуунд уруу татсан Франц эр Монгол уруу зугтсан гэнэ
Оросын сайтад нэгэн сэрэмжлүүлэг мэдээ гарсныг хүргэе. “Alliance Francaise Irkutsk” /Эрхүү дэх Францын холбоо/ байгууллагын тэргүүн асан, Францын Гадаад хэргийн яамны ажилтан Жон Барберо гэгч Монголд нуугдаж байж магадгүй аж. Тэрбээр бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, садар самуун үйлдлийг бусдад тарааж сурталчилсан хэрэгт буруутгагдаад байхдаа оргон зайлжээ. ОХУ-ын Эрхүү мужийн Холбооны хорих газраас мэдээлснээр, түүнийг эхний ээлжинд гэрийн хорионд …
-
26 September
MFW-ийн шоунд Dolce & Gabbana-ийн брэндийн хувцасыг танилцуулав
Өнгөрсөн ням гариг буюу 9-р сарын 25 нд өдөр болсон “MFW ” -Миланы загварын долоо хоногийн шоунд Dolce & Gabbana-ийн брэндийн шинэ загварын хувцасыг танилцуулав.
-
26 September
Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу 23-ны баасан гаригт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа. Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АНУ-д суугаа …
-
26 September
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу 23-ны баасан гаригт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, …
-
26 September
Золбин нохдод хүнээсээ ч илүү үйлчилгээ үзүүлнэ
Саяханыг хүртэл нохой муурыг буудан устгадаг, элдэв муу өвчин тараадаг хэмээн үзэж, хүн амьтан хазуулахаас сэргийлэх арга хэмжээг авдаг байсан. Энэ нийгэм хэт Ардчилсан өнгө аястай болоод амьтны эрх ярьдаг болсон энэ цаг үед нохой муурыг устгах нь бүү хэл эмчийн үйлчилгээ үзүүлэх юм гэнэ. Нэг нохойн сав авах эсвэл спираль тавих үйлчилгээ 180 000 төгрөгөөр үнэлэгдэн таван тэрбум төгрөгийн дарамтыг …
-
26 September
Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд томилогдлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/239 тоот захирамжаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболдыг томилсон байна. Цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболд: – 1975 онд Улаанбаатар хотод төрсөн – 1983-1993 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль – 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийн эрх зүйч мэргэжлээр – 2011-2013 онд АНУ-ын …
-
26 September
Орхон голыг хамгаалах хөдөлгөөнөөс дэмжлэг хүсэх тухай
“Орхон голыг хамгаалах хөдөлгөөн” Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэхүү хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА “ОРХОН ГОЛЫГ ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС ДЭМЖЛЭГ ХҮСЭХ ТУХАЙ Орхон голын ай сав, бүс нутгийг төрөөс хамгаалах үндэслэл Нэг. Орхон гол бол Монгол улсын цэвэр усны нөөц хуримтлуулагч, экологийн тэнцвэржүүлэгч болох нь: Монгол орны нийт усны нөөц 609.5 км3 бөгөөд …
-
26 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн ажилтай танилцлаа. Тус компани өнгөрсөн оны эцсийн байдлаар 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулжээ. Энэ онд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор 734 мянга гаруй тонныг олборлоод байна. Газрын тос харьцангуй гүнд байдаг учир удаан хугацаанд өрөмдлөг хийдэг, гарц бага зэргээс …
-
26 September
Э.Бат-Үүл: Цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болно
Оюуны хомсдол ба хүчирхийлэл Оюуны хомсдол гэдэг бол ухамсрын эмгэгийн нэг хэлбэр. Гэхдээ энэ бол солиорол,галзуурал зэрэгтэй адил сэтгэцийн өвчин бол биш. Хэл яриаг мэдэх боловч хэлэгдэж байгаа зүйлийн утгыг ойлгохгүй байдал. Бичиг үсэг мэдэх боловч бичвэрийн илэрхийлэлийн утгыг онож ухах чадвар хомс байдал. Нэг үгээр хэлбэл интеллектгүй хүн гэсэн үг. Миний нэг тийм интеллектгүй уншигч “Би хуулийг яагаад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл