Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэрэгсгэхгүй болгож байгаа нь хүчирхийллийн эсрэг “түр хоргодох” байранд очиж үзээгүй хүний шийдвэр хэмээн иргэд “эгдүүцэж” байна. Ихэнхдээ эхнэр хүүхдүүддээ дээрэлхсэн агсам согтуу тавьсан эрчүүдийн асуудал яригдаж байхад төр тэднийг юунд өмөөрөв. Нэг хэсэг хугацаанд шийдвэрлээгүй орхисон нь хэдэн хүнийг хэдэн шөнө зовоох эх үүсвэр нь болж байгаа бол. Гэртээ айх айдасгүй суух эрх дарамтанд …
Yearly Archives: 2016
September, 2016
-
15 September
Монгол Хятадын авто замын хилийн боомт өнөөдөр амарна
Монгол Хятадын хилийн боомтууд өнөөдөр ажиллахгүй амарна. Тодруулбал тус улсын “Намрын баяр” өнөөдөр тохиож байгаа аж. Харин Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
-
15 September
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр БНЧУ-ын Гадаад харилцааны дэд сайдыг хүлээн авч уулзав
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр БНЧУ-ын Гадаад харилцааны дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНЧУ-ын гадаад харилцааны дэд сайд М.Сташек цаг зав гарган хүлээн авч уулзаж буй БОАЖ-ын дэд Ц.Батбаярт талархал илэрхийлж амжилт хүслээ. Тэрбээр хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, БНЧУ-ын дэмжлэгээр хэрэгжиж буй “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг үр дүнтэй хэрэгжиж буйг онцоллоо. …
-
15 September
Дархан-уул аймгийн шарын гол сум гал унтраах тусгай зориулалтын авто машинтай боллоо
Шарын гол сумын Гал унтраах 55 дугаар ангид өчигдөр Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд гал унтраах тусгай зориулалтын 8 тн-ын ус тээвэрлэх хүчин чадал бүхий авто машиныг хүлээлгэн өглөө. Ийнхүү зориулалтын авто машинтай болсноор аливаа гамшгийн үед усыг зөөвөрлөх хүчин чадал нэмэгдэж байна. Тус гал унтраах анги нь урьд нь ЗИЛ 130 маркийн авто машинаар үйлчилгээ үзүүлдэг …
-
15 September
Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон замын засвар дууслаа
Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажилтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Дархан сумын алслагдсан гэр хорооллын шороон замуудыг дахин сайжруулж, хусаж засварлах ажлууд хийгдэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Дархан Азза” ТӨХК нь Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон зам болон 3 дугаар багийн 2.5 км сайжруулсан шороон замуудыг засварлаж дууссан байна. Дээрх …
-
15 September
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Б.Батзориг, А.Сүхбат нар 9-р сарын 14-ны өдөр Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг механик болон биологийн аргаар цэвэрлэн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлж …
-
15 September
Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол боллоо
Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол хэл, соёлоо хадгалан хамгаалж, эх түүхээ бүрэн бүтэн болгох чиглэлээр цуврал олон төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүний нэг болох Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол боллоо. Ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээн үг хэлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны зөвлөх Г.Баттогтох хөтлөн явуулсан юм. …
-
15 September
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Гайхалтай сайхан өдөр. Таны идэвх, санаачлага тань гэр бүлийн тохь тух, сайн сайхныг бэхжүүлэх нөхцөл болж өгнө. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийн асуудлуудаа шийдвэрлэ. Чанга хатуу сорилт тулгарч байна. Санаснаа гүйцэлдүүлэх, шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Таны эрч xүч эргэн тойрныхонд тань эерэгээр нөлөөлнө. Зорилго руугаа зоригтой алх. Удахгүй албан тушаал ахина. Гэхдээ чадахгүй ажил, туршилтаас зайлсхийж шалгарсан аргаараа л …
-
15 September
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-13:00 цагт: 18-р хороо Жугамт өргөө ХХК, СӨХ, Алтан жолоо групп, Улаанбаатар банк, 27/1-3-р байр болон эдгээрийн ойр орчмоор 15:00-17:00 цагт: 6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран о/с, ГЕГ-ын о/с болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус …
-
15 September
Улаанбаатар өдөртөө 17-19 хэм дулаан
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар шөнөдөө секундэд 15-17 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. …
-
15 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 14. Бархасвадь гараг. Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …
-
14 September
Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудалуудыг хэлэлцлээ Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн …
-
14 September
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Эхнэр хүн гэдэг эр нөхрийнхөө ар талыг сайтар хариуцаж, хайр халамжаар дутаалгүй байхаас гадна үр хүүхдээ зөв зүйтэй хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. Харин ямар ордны бүсгүйчүүд хүний сайн хань, хүүхдийн сайн ээж байж чаддаг бол? Ингээд та бүхэндээ сонирхолтой сонжоог хүргэж, өөрийгөө болон өрөөлийг сайн эхнэр байж чаддаг эсэхийг мэдэх боломжыг олгож байна. Хонины орд Тус ордны бүсгүйчүүд хүчирхэг, биеэ даасан …
-
14 September
Мялзан өвчний голомт газруудад 44 пост шинээр байгуулж ажиллуулахаар боллоо
Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж сумдад 44 пост шинээр байгуулж, 10 ажлын хэсэг өвчин дэлгэрсэн сумууд руу гарлаа. Сумдын Засаг дарга нар онцгой байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоон ажиллах, бусад халдваргүй сумд анхааралтай байж малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, тухайн өвчний талаар ухуулга сурталчилгаа болон эмнэлзүйн арга хэмжээг цаг тухай бүр шуурхай авч ажиллахыг анхааруулав. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл