Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг өнөөдөр /2016.09.08/ Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Канад Улсын парламентын Нийтийн …
Yearly Archives: 2016
September, 2016
-
8 September
Ямар ордны хүмүүс бусдыг хамгийн ихээр татдаг вэ?
Од эрхэс хүний зан араншинд асар их нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Тиймдээ ч нэг одны ордод төрсөн хүмүүс хоорондоо зан байдлын хувьд төсөөтэй шинж чанар өндөр байдаг. Мэдээж хэрэг хүн бүрт өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй, хувь хүн гэдгийг нь тодотгон харуулах зүйл байдаг ч биднийг ижилхэн зан араншин холбож байдаг нь маргаангүй билээ. Хонь — хүсэл …
-
8 September
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулна
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.2 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 21 дүгээр тогтоолын дагуу 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “Шалгалт” гэх/-ыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр …
-
8 September
72 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөг засварлалаа
2016-2017 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн 48,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн 72 дугаар сургуулийн ашиглагдахгүй байсан зүүн жигүүрийн 7 ариун цэврийн өрөөг иж бүрэн засварлалаа. Үүнээс нэг ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тохижуулсанаараа онцлог юм. Хүүхдийн сурч хөгжих эрүүл, таатай орчин бүрдүүлэх, тэднийг …
-
8 September
Хотын төв дэх эмнэлгийн газрыг иргэн З.Пүрэв-Очирт 4.3 тэрбумаар худалдсан түүх
Манай сонин энэ сарын 06-ны өдрийн дугаартаа Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн газар болон барилгын асуудлыг хөндөж, олны хүртээл болгосон билээ. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 24/05 дугаар бүхий тогтоолтой Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 32 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн байрлаж байсан барилгыг нээлттэй дуудлага …
-
8 September
Ногоон хөгжлийн асуудлаар азийн эрдэмтэн судлаачид улаанбаатар хотноо чуулж байна
Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 9 дүгээр сарын 7–8-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна. Азийн бүсийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улс, …
-
8 September
“Шинжлэх ухааны 2016 оны шилдэг бүтээл”-ийн шалгаруулалтыг зарлаж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 479 дугаар тушаалаар баталсан “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын дагуу тухайн онд эцэслэн туурвисан бөгөөд шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээл болон үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөхүйц техник, технологийн бүтээлийг “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан, …
-
8 September
В.Путины албаны машин осолдож, жолооч нь амиа алдлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан хэрэгцээндээ ашигладаг машин Москва хотын төвд томоохон осол гаргасан хэмээн “DailyMail” мэдээллээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн албанд зориулагдсан BMW унасан жолооч Москвагийн төвд Кутузовын өргөн чөлөөнд автомашины томоохон осол гаргажээ. Осол гарах үед Ерөнхийлөгч Путин машинд байгаагүй аж. Путины жолооч замын хоёр урсгалыг заагласан, төрийн дээд албан тушаалтнуудын зорчдог хэсэг дээр өндөр хурдтай явж байгаад жолоодлогоо алдан …
-
8 September
Ховд аймаг ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдлыг сайжруулна
2016 оны 02-р сарын 4-ний өдөр эрүүл ахуйн тухай хуулийг баталж ариун цэврийн байгууламжийн талаар ихээхэн ярих болсон. Энэ ч утгаараа аймаг бүр Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар сургалтыг хийж байгаагийн нэг нь Ховд аймаг юм. Өөрөөр хэлбэл Орчны эрүүл мэндийн чиглэлээр 2016 онд Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар хамтран ажиллах төлөвлөгөө гаргасны …
-
8 September
“Нүүдэлчдийн дэвжих өргөө” хоршооны гишүүд Швейд улсруу бүтээгдэхүүнээ захиалгаар нийлүүлж байна
Өнөө үед томоохон бизнес эрхлэгчдээс гадна өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид олон болсон. Тэгвэл Ховд аймгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажлын захиалга олж өгөх нэгэн боломжийг олгодог төрийн бус байгууллагын нэг нь “Нүүдэлчдийн дэвжих өргөө” хоршоо юм. Энэхүү хоршоо нь Жилд 1-2 удаа Швейд улсруу захиалгын дагуу гишүүдийнхээ хийж бүтээсэн эсгий, эсгий бүтээгдэхүүнийг гаргадаг байна. khovdnews.mn
-
8 September
Япон Улсын “Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт 20 хүнийг хамруулна
Япон улсын ОУ-ын Хамтын Ажиллагааны байгууллагын /JICE/ JDS Монгол дахь Төлөөлөгчийн газраас Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 282 төрийн албан хаагчийг харуулсан байдаг. Тус хөтөлбөрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас /2016.09.07/ өдөр Дархан уул аймгийн төрийн албан хаагчдад өглөө. Энэ хүрээнд “Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын …
-
8 September
Зарим уулзвараар тээврийн хэрэгслийг баруун гар тийш чөлөөтэй эргүүлэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцсэн. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн …
-
8 September
Зорилтот бүлгийн 25 айл үнс, нурам хийх зориулалтын савтай боллоо
Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн 36 албан хаагч, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 12 албан хаагч, Нэгдсэн үндэсний байгууллагын ‘’310’’ төсөл хамтран хүйтний улирал эхэлж байгаатай холбогдон айл өрхөөр орж, гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгууллаа. Зорилтот бүлгийн 25 айлд цогтой үнс, нурам хийх зориулалтын тагтай төмөр савыг тарааж өгөв. Зориулалтын саванд үнс нурам хийснээр галын …
-
8 September
Канад улсын парламентын нийтийн танхимын дарга Жиофф Рэган албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Манай Улсад албан ёсны айлчлал хийхээр /2016.09.07/ өдөр хүрэлцэн ирлээ. Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монгол …
-
8 September
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Тайван бус өдөр. Өнөөдөр сэтгэл зовоосон асуудлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Тиймээс тайван байж, хэвийн байдлаа хадгал. Тээнэгэлзэж байгаа ажил хэрэг, зорилгоо хойшлуулах нь ухаалаг хэрэг ба өөртөө итгэх итгэл тань эргэн ирсэн тохиолдолд та илүү сайн ажиллаж чадна. Дугуй, машин, явганаар багахан хэмжээний аялал хийх нь энэ ажлын долоо хоногийг тань зөв зүг чиг рүү эргүүлэхэд тус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл