Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд өнөөдөр бараалхав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улс нь уул уурхайн салбарт арвин туршлагатай, энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, түнш орон болохыг онцлов. Монгол, Канадын харилцаанд …
Yearly Archives: 2016
September, 2016
-
8 September
Ц.Сандаг-Очирыг Багануур дүүргийн Засаг даргаас түтгэлзүүлжээ
2016 оны 8 дугаар сарын 05-нд Багануур дүүргийн ИТХ хуралдан хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржийг огцруулан түүний оронд Ц.Сандаг-Очирыг Засаг даргаар томилох шийдвэр ч багтаад байсан. Дээрх хурлыг хууль бус хэмээн үзсэн Засаг дарга Б.Бямбадорж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд 8 дугаар сарын 15-нд болсон шүүх хурлаар Ц.Сандаг-Очирыг Засаг даргаар томилсон шийдвэрийг түтгэлзүүлээд …
-
8 September
Гэр цэцэрлэгийн зөөврийн усны асуудлыг шийдвэрлэжээ
Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэгийн Хужир булан дахь салбарт одоогийн байдлаар 90 хүүхэд хамрагддаг бөгөөд ойр орчим худаг байхгүй зөөврийн устай, долоо хоногтоо нэг удаа 23000 төгрөгөөр худалдаж авдагч хүрэлцдэггүй, цэцэрлэгийн ажилчид саваар нэмж зөөх тохиолдол гардаг байна. Энэхүү байдлын үндэслэн Японы Мацүдониши ротари клубаас тухайн гэр цэцэрлэгт гүний худаг бариж хүлээлгэн өглөө. Ингэснээр тухайн Хужир булан дахь салбар цэцэрлэгийн …
-
8 September
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төв банкны үйл ажиллагаатай танилцав
Монголбанкны урилгаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төв банкны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, харилцан санал солилцов. УИХ-ын гишүүдэд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл Монголбанк дээр боловсруулж байгаатай холбогдуулан танилцуулга хийлээ. Зочид уулзалтын дараа Монголбанкны Эрдэнэсийн санг үзэж сонирхов. МОНГОЛБАНК
-
8 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхеррийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарал хандуулж, цаашид олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ. “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. “Лийбхэрр” компани нь дэлхийн 50 улсад 130 гаруй …
-
8 September
МҮЭ-ийн холбооноос зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулна
Монгол Улсын Засгийн газар 2016 оны улсын төсвийн тодотголын хүрээнд тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг бууруулах саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх гэж байгааг Монголын Үйлдвэрчний Эвлэл дахин эсэргүүцлээ. Мөн цалин нэмэх үүргээ биелүүлэхийг Засгийн газраас тэд шаардаж хуулийн хүрээнд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах болно гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдэгдлээ. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
-
8 September
Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр /2016.09.08/ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар …
-
8 September
Таван хувийн зээл хэмээх ард түмнийг алагчлагч журмыг зогсоохоор болжээ
Ардчилсан намын ард түмэнд таалагдах гэсэн, сонгууль угтсан ажлуудын нэг нь ипотекийн таван хувийн зээлийн журам билээ. Орон сууцны зээлийн хүүг найман хувиас таван хувьд шилжүүлсэн гэх боловч энэ нь хүссэн хүнд бүхэнд олдоггүй, тодорхой хэдхэн байрнуудад хэрэгждэг байсан ба таван хувийн зээлийн хүү ард түмэнд бодитоор хэрэгжиж чадаагүй юм. Хэдийгээр Шийдлийн Засгийн газрын зүгээс таван хувийн зээлэнд олон айл …
-
8 September
УИХ-ын дарга М.Энхболд Барилгын салбар болон зураг төслийн байгууллагын 90 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв
/Монгол Улсын барилгын салбар болон зураг төслийн байгууллагын 90 жилийн ойд/ Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан энэ салбарын үе үеийн ахмадууд, нийт барилгачид Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Одоогоос 90 жилийн тэртээ нүүдэлчин монголчууд бид туурга тусгаар улсынхаа анхны Үндсэн хуулийг …
-
8 September
Д.Батсайхан: Нэгдсэн арга хэмжээний үеэр усанд осолдсон хүний тоо 40 гаруй хувиар буурсан
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Бороо хур элбэгтэй, хэт халуун өдрүүд үргэлжилсэн зун болж өнгөрлөө. Цаг агаарын энэ нөхцөл байдлыг дагаад усны осол өмнөх үеийнхээс харьцангуй ихэссэн. Онцгой байдлын байгууллага ямар арга хэмжээ авч ажиллав? -Энэ зуны хувьд усанд осолдох …
-
8 September
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва Жайка-ийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзлаа. Монгол дахь ЖАЙКА-ийн суурин төлөөлөгчийн газар нь нийгмийн бүх салбарт хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээр шударга өрсөлдөөний орчныг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаад ШӨХТГ-ын …
-
8 September
Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна
Ардчилсан намыг шинэчлэх санаачилга 2015 онд анх гарсан бөгөөд УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинэчлэлийн олон хөдөлгөөнүүд бий болсон. Ардчилсан намын ЕНБД-ын санаачлагаар нам шинэчлэх хөдөлгөөнүүд болон намын гишүүдээс бүрдсэн нэр бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй “Шинэчлэлийн санал” боловсруулах ажлын хэсэг 2016 оны 08 сарын 03-ны өдөр байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт орж ажиллах саналтай гишүүд олон байсан учир Ажлын хэсгийг өргөтгөж 35 …
-
8 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канадын Парламентын нийтийн танхимын даргатай уулзлаа
Канад улсын Парламентын нийтийн танхимын дарга Жиофф Рэган манай улсад айлчилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ноён Жиофф Рэгантай уулзахдаа Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын хүрээнд эдийн засгаа сэргээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаагаа хэллээ. Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж бүхий л салбарыг хамарч байна. Үүний дотор эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар тэргүүлэх байр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл