Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 479 дугаар тушаалаар баталсан “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын дагуу тухайн онд эцэслэн туурвисан бөгөөд шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээл болон үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөхүйц техник, технологийн бүтээлийг “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан, жил бүрийн Монголын шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай.
2016 оны “Шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ийн сонгон шалгаруулалтад бүтээлээ дэвшүүлэх хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтдийн хамтлаг, эрдэмтэд, судлаачид материалаа дээр дурдсан журамд заасны дагуу бүрдүүлэн Шинжлэх ухаан, технологийн бодлогын газарт ирүүлнэ үү.
Материалыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэл тус яамын 503 тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих утас: 260325; 99011588
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ГАЗАР