Yearly Archives: 2016
July, 2016
-
22 July
Ц.Элбэгдорж: Харсан тэнгэртэй улс билээ
Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ: “Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье. Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр …
-
22 July
Монгол улс дугуйн спортын дэлхийн аваргатай боллоо
Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин Б.Тэгшбаяр оролцож, илт даваа тэргүүлж, залуучуудын дэлхийн аварга боллоо. Доорх бичлэгээс та бүхэнд сүүлийн 7 тойрог буюу Б.Тэгшбаярын илт тасархай түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж байгааг үзэх боломжтой. Түүний энэхүү гайхалтай амжилтаар Монгол түмэн бахархаж байна. Б.Тэгшбаяртаа улам илүү их амжилтыг хүсэн ерөөе.
-
22 July
Асрагчаас Эрүүл мэндийн сайд
Ард олны итгэл хүлээж үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-аас “мэргэжлийн” тодотголтой Засгийн газрын сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, улмаар Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Энэ удаагийн Засгийн газрын бүтцэд салбар салбарын манлайлагчид багтсанд хаа хаанаа талархалтай хандаж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Тодотгож хэлбэл, зөвхөн улстөрийн томилгоо бус салбартаа туршлага хуримтлуулсан мэдлэг боловсрол бүхий хүмүүсийн нэрс байгаа нь сайшаалтай. Юуны өмнө …
-
22 July
ОУОХ-ын Удирдах зөвлөл Оросын тамирчдын асуудлаар ням гарагт хуралдана
Оросын баг тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэхээр Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ удирдлага энэ ням гарагт хуралдана. ОУОХ өчигдөр мэдэгдэл хийхдээ “бид Спортын арбитрын шүүхийн /САШ/ шийдвэрт дүн шинжилгээ хийх ёстой” гэв. Оросын тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулахыг хориглосон шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо гаргасныг эсэргүүцэн ОХУ зарга мэдүүлсэн ч Спортын арбитрын шүүх /САШ/ уг шийдвэрийг дэмжжээ. …
-
22 July
Д.Трамп: Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ дахин тэргүүлэгч орон болно
АНУ дэлхийн тэргүүлэгч орон байхаа больсон. Гэхдээ хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвоос дахин тэргүүлэгч орон болж чадна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас /БНН/ нэр дэвшигч Дональд Трамп мэдэгдэв. Тэрбумтан Дональд Трамп БНН-ын Үндэсний их хуралд үг хэлэхдээ “би бол Америкийн хөдөлмөрчин ажилчдын дуу хоолой” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр ярихдаа “бид ялан дийлэхээ больсон. Гэвч бид дахин ялж эхлэх болно. …
-
22 July
ЮНЕСКО УЦС барихыг Монгол Улсад зөвшөөрсөнгүй
Олон жил “дуншсан” Эгийн голын Усан цахилгаан станцын төсөл ингээд нэг мөр дуусч байх шиг байна. Усан цахилгаан станцад олон давуу тал байдаг ч бас сул талууд бий. УЦС барьснаар голын усны урсгал багасч, түүнийгээ дагаад олон сөрөг үр дагавар гарч болдог байна. Эгийн гол Сэлэнгэ мөрөнтэй нийлдэг, Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгадаг. Тиймээс Эгийн голын УЦС Байгаль нуурт сөрөг …
-
22 July
Монголын мэдээллийг “МОНЦАМЭ” 44 оронд түгээж байна
“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” уриатай үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн түүхт 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал тус агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр /2016.07.22/ болж байна. Хурлын үеэр “МОНЦАМЭ” агентлагийн дарга А.Баатархуяг хэлэхдээ “Манай агентлаг мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, анхдагч эх сурвалжаас нь авахыг зорьж ажилладаг. Цаашдаа хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт мэдээллийн орчин үеийн технологийг хэрэглэж, олон улсын түвшинд өрсөлдөх, …
-
22 July
Азийн хуульчдын холбоодын ерөнхийлөгчид улаанбаатарт чуулж байна
Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ. Уулзалтыг монголын хуульчдын холбооноос 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулж байна. Уг чуулга уулзалтад олон улсын хуульчдын холбоо, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Австрали, Шинэ Зеланд зэрэг 30 орчим улсын хуульчдын холбоодын ерөнхийлөгч оролцож байна. Энэхүү 27 дахь чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус …
-
22 July
Даншиг наадмын үеэр Очирваань бурханы дүрийг зална
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг 2 дахь жилдээ 8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү наадмыг үндэсний зонхилох шашны соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдээх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж байгаа юм. Наадмын үеэр Монголчуудын …
-
22 July
Цагдаагийн алба хаагчдыг нийслэлийн засаг дарга урамшууллаа
Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/532 дугаар захирамжаар шагнуулж байгаа цагдаагийн алба хаагч …
-
22 July
Баянхошуу, долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн II шатыг эхлүүлэхээр санамж бичиг үзэглэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний …
-
22 July
АСЕМ-ийн зочдод монгол хоолны амт, үйлчилгээний соёлоо харууллаа
Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын үеэр Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж , АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх эрх авсан зочид буудлын дэргэдэх зоогийн газруудад мөрдөх “Хоолны жишиг цэс”ийг батлуулсан. Гадаад хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран тогооч нарын дунд 3 шатны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл