Дорнод аймгийн Ардчилсан намынхан хуралдаж даргаараа “АПУ” компанийн ерөнхий захирал П.Батчимэгийг сонгожээ. П.Батчимэгийн хувьд тэрбээр 2008 оны сонгуулиар НИТХ-д Хан-Уул дүүргээс сонгогдож улстөрд хөл тавьж байсан нэгэн бөгөөд 2012 онд Дорнодоос, энэ онд нийслэлээс УИХ-д хүч үзээд өвдөг шороодож байсан түүхтэй. П.Батчимэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Орос хэлний багш мэргэжилтэй эмэгтэй бөгөөд 2004 оноос “АПУ” компанийн ерөнхий захирлаар ирж ажиллаж байгаа …
Yearly Archives: 2016
July, 2016
-
28 July
Танилц: ЗГ-ын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын жагсаалт
Шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ нэлээд өөрчилж, хасалт таниалт хийж байгаа билээ. Одоогийн байдлаар Яамдын газар, хэлтсүүд орлогчгүй, агентлагийн дарга нар зөвлөхгүй ажиллахаар болоод байгаа. Тэгвэл ирэх дөрвөн жилд Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтыг баталжээ. http://www.zaluu.com/read/87a2513c
-
28 July
Франц дэглэмээр турвал дахиж таргалахгүй
Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал …
-
28 July
Шарилжгүй Улаанбаатар хот болно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын ажилтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа. Хотын Ерөнхий менежер Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр сул шороон хөрс бүхий эвдэрсэн замыг засварлах, авто …
-
28 July
Дархан-Уул аймгийн засаг дарга хоёр орлогчтой ажиллана
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын орлогчийг томилох асуудлыг аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцдөг. Тэргүүлэгчдийн хуралд аймгийн Засаг дарга С.Насанбат ИТХ-ын төлөөлөгч Т.Ганболд, А.Түвшинбат нарыг Засаг даргын орлогчоор томилох санал оруулсан бөгөөд энэхүү саналыг Тэргүүлэгчид дэмжлээ. Хурлын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: “Монголын …
-
28 July
Дархан-Уул аймаг ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлалаа
2016 оны 10 дугаар сарын 19-нд сум дүүргийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгууль болохтой холбогдуулан, дархан-уул аймгийн Сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь багтаан байгуулах асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Сонгуулийн хорооны даргаар Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нарийн бичгийн даргаар аймгийн УЦУОШАлбаны дарга С.Алтандолгион, гишүүдээр Д.Цэрэндаваа, …
-
28 July
Оюу Толгойн гүйцэтгэх захирлаар Армандо Торрес ажиллана
Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак удирдлагын түвшинд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болжээ. Тодруулбал, Оюу Толгой ХХК-ний гүйцэтгэх захирал Эндрү Вүүдлиг чөлөөлж Армандо Торресийг томилсон байна. Эндрү Вүүдли нь 2014 оны аравдугаар сараас эхлэн Оюу Толгой ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Харин шинэ гүйцэтгэх захирлын хувьд өмнө нь хөнгөн цагаан боловсруулах чиглэлээр Австралийн бүс нутгийг хариуцан ажиллаж …
-
28 July
Өнөө маргаашаа аргацааж амьдарч буй ард түмнээр Монголчууд тодорлоо
АНУ-ын алдарт “Тайм” сэтгүүлээс Монголчуудын хувьд ихээхэн эмгэнэлтэй нэгэн мэдээлэл цацлаа. Тус сэтгүүлээс “Дэлхийн хамгийн өртөг өндөртэй 10 орон” болон “Дэлхийн хамгийн өртөг багатай 10 орон”-ыг танилцуулав. Тэгэхэд Дэлхийн хамгийн өртөг өндөртэй 10 орны жагсаалтад Монгол Улс Японы дараа хоёрдугаарт бичигдэв. Нэг талаас ийм ч нөгөө талаас Монгол Улс тун удахгүй Японы өмнө гишгэхэд ойрхон байна. Учир нь Японд иргэдийн …
-
28 July
Аавуудад төрөхийн өвдөлтийг мэдрүүлдэг Хятад эмнэлэг
Хятадад “Айма” нэртэй эх барих эмнэлэг нээгдсэнээс хойш 300 гаруй эрчүүд үйлчлүүлээд байгаа нь хачирхалтай. Учир нь тус эмнэлэгт төрөхийн өвдөлтийг мэдрүүлэх тусгай лаборатори нээгдсэн байна. Эмнэлэгт жирэмсэн эхнэрээ дагуулан ирсэн Гао Ян Жин өвдөлтийн 10-р зэргийг мэдэрмэгцээ тэвчээр нь барагдаж аппаратаа салгахыг сувилагчаас хичээнгүйлэн гуйсан ажээ. Ийм үйлчилгээ нэвтрүүлсэн нь жирэмсэн эхнэрийн зовлонг нөхрүүдэд ойлгуулж, гэр бүлд таатай уур …
-
28 July
Д.Дагвадоржийн зураг хятадын сайтад шуугиан тарьж байна
Интернэт худалдааны Алибаба сайтыг үүсгэн байгуулагч тэрбумтан Жэк Ма эдгээр өдрүүдэд Асашёрюү Д.Дагвадоржийн урилгаар манай улсад зочилж байгаа билээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар тухлаж, Д.Дагвадоржийн зүгээс Жэк Ма-д тусгайлан бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон. Өчигдөр түүний зүгээс УИХ-ын дарга М.Энхболдтой ажил хэргийн уулзалт өрнүүлж, монголын залуучуудад лекц уншсан юм. Тэгвэл Д.Дагвадорж тэрбумтан андыгаа …
-
28 July
Ван И зүүн Азийн 6-р их хурлын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов
7-р сарын 26-нд, Гадаад харилцааны яамны сайд Ван И, Лаосын Вьентьян хотноо болсон зүүн Азийн 6-р их хурлын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов. Ван И хэлэхдээ, энэ онд зүүн Азийн их хурлын хоёр дахь арван жил эхэлж байна, эхлэлтийн цэгээс шинэ зорилтоо төлөвлөж байна, хэдэн зарчмыг сайтар баримталж, дээд хурал тогтвортойгоор хөгжилд хүрэхийг баталгаажуулах ёстой хэмээн Хятадын тал үзэж …
-
28 July
Байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биате Транкманыг /2016.07.27/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн жилүүдэд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хуль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, нутгийн өөрөө удирдах байгууллага, …
-
28 July
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд зориулсан цахим хуудастай боллоо
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Форумд зориулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудаснаас форумын хөтөлбөр, форумд оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна 2014, 2015 онд зохион байгуулсан …
-
28 July
Даншиг наадмаар хүй долоон худаг руу автобус үнэгүй явна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016″ шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо. Хүй долоон худаг руу явах автобус нь 8 дугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн …
-
28 July
Монголчуудын дундаж өндөр 100 жилийн өмнөхөөс 10 см-ээр нэмэгджээ
Их Британийн нэр хүндтэй “King’s College London” сургуулиас нэгэн томоохон судалгааныхаа дүнг танилцуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй биз ээ. Тус сургуулиас дэлхийн 200 орныг хамарсан хүн амын өсөлт хөгжлийн судалгаа явуулсан байна. Манай гаригийг хамарсан энэхүү судалгаанд дурдсанаар Монголчуудын дундаж өндөр 100 жилийн өмнөхөөс 10 см-ээр нэмэгдсэн аж. Тодруулбал, Монголчуудын дундаж өндөр 1914 онд эрэгтэйчүүдийнх 159.1 см, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл