Yearly Archives: 2016

July, 2016

  • 22 July

    Цахилгааны гэмтлийг засварлав

    Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд 2016 оны 07 дугаар сарын 20,21-нд хэвийн ажиллалаа. Иргэд болон аж ахуй нэгж байгууллагаас нийт 11 санал гомдол хүлээн авч шуурхай зохицуулалт хийж холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж ажилласан. Үүнд: Зооноз Өвчин судлалын үндэсний төв-1, Мэдээлэл Шуурхай удирдлагын төв /102/-3, Нийслэлийн Өмчийн харилцааны газар-1, …

  • 22 July

    Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн шийдлийг танилцуулах үзэсгэлэн гарна

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор болно. Форумд зориулж 8 дугаар сарын 3, 4-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож,  ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль …

  • 22 July

    Дархан хот Фукушима мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Дархан хотод 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мачида Хидэаки айлчиллаа. Тэрээр манай аймагт Монгол Японы хамтарсан “Аз жаргалын нийгэмлэг”-ээс зохион байгуулсан Соёлын арга хэмжээнд амжилттай оролцсон тухайгаа аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбаттай уулзах үеэр ярьлаа. Манай аймгийн хувьд Япон Улстай эдийн засаг, хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Иймээс аймгийн …

  • 22 July

    УИХ-ын байнгын хороодын дарга нарыг сонгож баталлаа

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад 51.6 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий …

  • 22 July

    Хуурайшсан гэмтэлтэй үсээ арчлах арга //бичлэг/

    Хуурайшсан үсээ хэрхэн арчлахаа мэдэхгүй байвал майонез түрхээд 30 минут байлгаад дараа нь өөрийн тохирох шампуньар угаагаарай.

  • 22 July

    С.Жавхлан: Монгол дээлээ ч өмсдөггүй юм байж юун олон дээл ярьдаг юм

    УИХ-ын гишүүн С.Жавхлангаас дараах зүйлийг тодрууллаа. -Та бие даагч гишүүний хувьд УИХ-ын гишүүдийг “Давхар дээл”-тэй байх эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ? -Тогтолцоо нь өөрөө буруу байна. Үүнээс болж нийгмийн завхрал бий болоод байна л даа. Гэтэл түмэн олон тэс өөр зүйлийг хүсч байна. Би ямар нэгэн байдлаар УИХ-ын танхимд хэрүүл хийж, хүний ул шагайх гэж гишүүн болоогүй. Өөрөөр …

  • 22 July

    Чиндао-д саатсан бичил тэмдэглэл

    Найзад минь Чиндао явах ажил гараад намайг хань татав. Завтай байсан би уухайн тас зөвшөөрч, гараад шидчихлээ. Амжуулах ажил нь шалихгүй учраас өглөө Бээжингээс хамгийн эрт хөдлөх, тэнд хонолгүй оройн галт тэргээр буцах тасалбар авав. Хурдны галт тэрэг нэг талдаа 5 цаг, ирж буцахын 10 цаг явдаг тул Чиндаод саатах 6 цагийн хугацаанд ажлаа гялс манас амжуулаад, далайн эрэгт тухлан, …

  • 22 July

    Бүрэн автомат удирдлагатай метро ирэх онд ашиглалтад орно

    Хятадын хамгийн анхны бүрэн автомат удирдлагатай метро-Бээжин хотын Фаншань дүүргийн Яньфан шугамыг энэ оны 12-р сард туршиж, ирэх жилийн эцсээр албан ёсоор үйлчилгээнд явуулж эхлэх юм байна. Зам тээврийн бүтээн байгуулалтын удирдлагын ХК-ийн танилцуулснаар, бүтэн автомат удирдлагын систем нь метроны аяллын цагийн хуваарийн дагуу маш нарийвчилсан хуваарьтайгаар аялах, зогсох, хаалгаа нээж хаах, цэвэрлэг хийх, гаражиндаа орох зэрэг бүхий л ажлын дамжлагаа …

  • 22 July

    Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томиллоо

    Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр захирамж гарган Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томилсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 19-ны өдөр болж Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгосон. Сэлэнгэ аймгийн Засаг даргад тус албыг өмнө нь хашиж байсан С.Бүрэнбат, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ш.Оргил нар өрсөлдсөн. Улмаар Ш.Оргил олонхийн санал авч Сэлэнгэ аймгийн Засаг даргаар …

  • 22 July

    Р.Мөнхсайхан:Зөвхөн монголд л 350 уран нугараач нэг дор цуглах боломжтой

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм. Бид түүнээс энэхүү тоглолтын талаар  цөөн хэдэн асуултад хариулт авлаа. – Анх удаа 350 уран нугараач оролцсон тоглолтыг Их эзэн …

  • 22 July

    Сонирхогчдын Сүмогийн ДАШТ 2016 оны 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана

    Монголд зохион байгуулагдаж буй сумо бөхийн ДАШТ-ий үзэгчдийн дундаас азтануудыг тодруулан дараахь СУПЕР ШАГНАЛУУДЫГ өгөхөөр боллоо. – Samsung Galaxy S7 (5 азтан) – Их аваргын КЕНШО (6 азтан) – Аки БАШО үзэх аялал (10 азтан) – Land Cruiser PRADO автомашин (1 супер азтан) Сонирхогчдын Сүмогийн ДАШТ 2016 оны 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Билет борлуулах …

  • 22 July

    Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр болно

    Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол өнөөдөр болно. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, …

  • 22 July

    Н.Пүрэвдорж: Нэг өдөрт 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байна

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдөж эхэлснээр жолооч нарт 2008 оноос өмнө олгож байсан, хуучин /шар/ үнэмлэхийг солих журам батлагдсан бөгөөд үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж буй юм. Тиймээс бид тус төвийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдоржтой цөөн хором ярилцлаа. -Багагүй хугацаанд жолооны үнэмлэхний бэлдэц байхгүй гээд үнэмлэх хэвлэхгүй байсан. Хэзээнээс хэвлэж эхэлсэн бэ? -Жолооны …

  • 22 July

    Арвайхээр -хужирт чиглэлийг зорих жолооч, иргэдэд сэрэмжлүүлж байна

    Арвайхээр-Хужирт чиглэлийн А08 дугаартай улсын чанартай сайжруулсан шороон замын Мөстийн гүүрний цаад тал 100 метр газарт 07 сарын 13,14,15-ны өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерт автаж замын далан урссан байгааг тус чиглэлийг зорих иргэд анхаарна уу!!!   Авто тээврийн үндэсний төв

  • 22 July

    Л.Эрдэнэчимэгийн бичлэгтэй холбоотой асуудлаар Г.Уянга гомдол гаргалаа

    Өнгөрсөн сонгуулийн үеэр ихээхэн шуугиан тарьж УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарыг ёстой нэг хөөдсөн согтуу бичлэгийн асуудлаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга УЕП-д ханджээ. Тэрбээр “Сонгуулийн хэнээрхэл дуусч асуудалд бодтой хандах боломж бүрдлээ. Бичлэгийн асуудлыг шалгуулахаар УЕП-д хандаж байна. Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар үнэхээр зөв шударгын төлөө явсан бол бичлэгийн хаанаас гарсныг, хэн түгээснийг үнэн шударгаар шийдэхэд туслалцаа үзүүлнэ биз ээ” хэмээгээд …