Yearly Archives: 2016

July, 2016

  • 1 July

    Сомалид хурдны зам дээр тэсрэх бөмбөг дэлбэрчээ

    Сомалийн  нийслэлээс баруун зүгт 30 км-ын зайд орших Афгойе хотыг нийслэл Могадишо хоттой холбодог хурдны зам дээр дэлбэрэлт болсны улмаас зорчигч тээврийн автобусанд сууж явсан 20 орчим хүн амиа алдсан байна. Уг тэсрэх бөмбөг нь алсын удирдлагатай байсан болохыг дэлбэрэлт болсон газар ажиллаж байгаа цагдаагийн ажилтан баталжээ. Афгойе хотын орлогч дарга Абдуллахи Хассан хэлэхдээ “жижиг оврын автобус юу ч үгүй болгосон. Бидэнд маш том гарз хохирол учирлаа” гэж …

  • 1 July

    Талбайн зүүн талын замыг хаалаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүн маргааш буюу бямба гарагт 21 цагаас Чингисийн талбайд болох гэж байна. Энэхүү арга хэмжээний тайз заслын ажлыг хийхтэй холбогдуулан  Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар буюу 2016 оны 06 дугаар сарын 30- …

  • 1 July

    Л.Ренчинням:Дархад дууг поп опера урсгалд оруулж дуулах нь миний мөрөөдөл

    Монгол түмний дууг нь шимтэн сонсдог хамтлагийн нэг болох монгол поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн гишүүн Л.Ренчиннямыг уншигч та бүхэнтэйгээ уулзуулах гэж байна. Тэрбээр, хамтлагийнхаа баритон хоолойтой дуучин гэдгийг сонсогч фэнүүд нь андахгүй мэднэ. Дархадын цэнхэр хотгор хэмээх байгалийн сайхан цогцолсон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул залуу дуучинтай энэ удаад уран бүтээл болон түүний бага нас, аав …

  • 1 July

    УДБЭТ 30 жил солиогүй хөшгөө шинэчилнэ

    УДБЭТ-ын тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар шинэчлэн гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд өнөөдөр тус театрын дарга Ч.Мөнхзул, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурав. Энэхүү хөшиг нь 3 өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах материалаар хийснээрээ давуу талтай, орчин үеийн технологид нийцсэн хөшиг юм. Нийт …

  • 1 July

    “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд тодорлоо

    Үндэсний их баяр наадамд зориулан Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглоно. Энэхүү бүтээлийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өчигдөр орой болж, жүжигчид тодорлоо. Сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин өрсөлдсөнөөс Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Бумхүү, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар шалгарч энэ сарын 10-ны орой …

  • 1 July

    “Дээлтэй Монгол” наадам зохион байгуулагдана

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Дээлтэй Монгол” наадмыг ирэх сарын 10-нд Чингисийн талбайд зохион байгуулна. Тус наадмыг нүүдэлчдийн ахуй, уламжлалт соёлыг гадаад дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зор илгоор жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн наадмаар үндэсний хэв загвар бүхий шинэ загваруудыг нийтийн хүртээл болгох аж. “Дээлтэй Монгол” наадам энэ жилийн тухайд 10 дахь жилдээ болох бөгөөд жил ирэх тутам оролцогчдынх цар хүрээ …

  • 1 July

    “Чингис хаан” гран-прид 13 орны жүдоч өрсөлдөнө

    Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох гэж байна. Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азарбайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг …

  • 1 July

    Жагсаал цуглаан зохион байгуулахыг түр хориглолоо

    Нийслэлийн Засаг даргын А/531 дүгээр захирамжийн дагуу Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг 07 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор 2016 оны 07 дугаар …

  • 1 July

    Сэрэмжлүүлэг: Нэг айлын гурван хүүхэд худагт унаж амиа алджээ

      Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газар Г /эр.8н/, Д /эм.5н/, Д /эр.3н/ нар худагт унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Худагт унаж амиа алдсан хүүхдүүд нэг айлын хүүхдүүд бөгөөд тоглож байгаад ийнхүү золгүйгээр унаж амиа алджээ. Уг мэдээлэл 06-р сарын 30-нд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. Тиймээс цагдаа болон ОБЕГ-аас эцэг …

  • 1 July

    Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өнөөдөр гарна

    2016 оны ЭЕШ өнгөрөгч 15-19-ний өдрүүдэд орон даяар явагдсан. Энэ жилийн ЭЕШ-д 37200 гаруй шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 15123 нь нийслэл, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ.

  • 1 July

    Хятадууд өөрсдийгөө өмөөрч реп дуу гаргажээ

    БНХАУ-ын эрх баригч Коммунист намаас өөрсдийнхөө тухай үнэнийг гадаадынханд хэлэхийг зорьсон нэгэн хип хоп дууг англи хэл дээр гаргаж, онлайнаар тараасан байна. “Энэ бол Хятад” хэмээх нэртэй эл дууг Коммунист намын Залуучуудын холбооноос тус улсын онлайн ертөнцийн томоохон орон зай болсон Вейбо бичил блогийн цахим хуудаст өчигдөр өглөө байрлуулснаас хойш нийт 40 гаруй мянган удаа шейрлэгдсэн байна. Уг дуу нь …

  • 1 July

    Сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх өнөөдөр олгоно

    Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр Уих-ын, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. Энэ жилийн сонгууль өмнөх Уих-ын сонгуулийн буюу 2012 оны сонгуулийн ирцтэй харьцуулахад 72.1 хувьтай байсныг хэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд гардуулна. Энэхүү ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд 12.30 цагаас болох юм. Ийнхүү түр …

  • 1 July

    Шинэ 40 гишүүнтэй парламент бүрдэнэ

    УИХ болон аймаг, Нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнгөрсөн сарын 29-ны өдөр болж МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан гавьяатай билээ. Тухайлбал, УИХ-ын 76 суудлын 65-ыг нь МАН, есөн суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал авч, бие даан өрсөлдөж бусдаасаа илт давуу олон хүний санал авсан гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авсан байгаа билээ. Энэ жилийн сонгуульд “битүү морьд” …

  • 1 July

    АСЕМ-ийн зочид төлөөлөгчдөд үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өглөө

    Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр  уулзалтаар зохион байгуулагдах  “Бэсрэг наадам” –ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа зохион байгууллаа.  Энэ үеэр  АСЕМ-ийн үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгөв.  Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны …

  • 1 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. 2016 оны долоодугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор …