МАХН хийгээд Н.Энхбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ сонгуулиар нэр дэвшүүлэхгүйгээр шийдсэн ажээ. Учир нь О.Баасанхүүгийн нэр дэвшихээр горилож байсан Эрдэнэт хот болон нийслэлийн Чингэлтэй дүүрэг дээр тэд О.Баасанхүүгийн эсрэг алхамууд хийгээд эхэлжээ. Үүнээс болж эрхэм гишүүн нэлээн бухимдалтай яваа сурагтай. Түүний хувьд намын дэд дарга Э.Эрдэнэжамъяантай ширүүн маргаан өрнүүлж “Ийм утгагүй нам байх учиргүй. Ёс зүйтэй байгаарай” хэмээн хатуухан үг …
Yearly Archives: 2016
April, 2016
-
6 April
Архангайн баруун бүсийн уралдаан боллоо
Архангай аймгийн баруун бүсийн уралдаан Өндөр-Улаан сумын нутаг Хануй бригадын төвд болж, тус сумын ИТХ, ЗДТГ, Хануй бригадын малчин, ард иргэд хамтран зохион байгууллаа. Тус наадамд Архангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв зэрэг аймгийн уяач хүлгийнхээ шандасыг сорьсон юм. Түрүүлж, айрагдсан хүлгийг уяачийн хамт танилцуулья. Азарга Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын аймгийн алдарт уяач Б.Барбаатарын хээр. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, …
-
6 April
Шарилжны харшилтай бол вакцинаа хийлгээрэй
Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр хийж эхэлжээ. Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг аж. Эмчилгээ хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах бөгөөд шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно. Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ …
-
6 April
32 настай эмэгтэй зочид буудлын өрөөнд амиа алджээ
Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах “Л” зочид буудлын өрөөнд энэ сарын 4-5-нд шилжих шөнө нэгэн эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарчээ. Эл хэрэг шөнийн 03:00 цагийн үед гарсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар 46 настай эмэгтэй А, 30 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй С нар талийгаач бүсгүйтэй хамт буудлын өрөөнд хамт архидан согтуурч байсан гэх. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр …
-
6 April
Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийн баримтаас хоёр зүйлийг нягтална
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн Улаанбаатар хот дахь бүртгэл өнгөрсөн сарын 21-31-ны өдрүүдэд болсон. Урьдчилсан тооцоогоор 2262 гаруй иргэн бүртгүүлээд буй гэнэ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 0-18 насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэсэн ангилалд бүртгүүлэгсдийн тоо одоохондоо тодорхой болоогүй учир энэ тоо эцсийн үзүүлэлт бас биш. Түрээсийн …
-
6 April
Дархан хотын 16 давхар барилгад гал гарчээ
Дархан хотын төвд байрлах Монголын анхны өндөр барилгуудын нэг болох 16 давхар орон сууц өчигдөр орой 20;00 цагийн үед шатсан байна. Энэ талаар фэйсбүүк хуудаст иргэд мэдээлжээ. Галын улмаас хэр их хохирол учирсан нь тодорхойгүй байна. Бид энэ талаар удахгүй эргэн мэдээлэх болно. Дархан хот дахь 16 давхар орон сууц нь анх 1985 онд ашиглалтад орж байжээ. …
-
6 April
Хоёр сарын дараах ЗОХИОМОЛ УИХ
Төрийн эрхийг тоглоомын аргаар авахаар аль эртнээс төлөвлөсөн сценари дэглэсэн ёсоор өрнөж явааг хэлсэн Н.Алтанхуягийн мэдэгдлийг “ардчиллын амьд жишээ” болгон дүйвүүлээд өнгөрчих вий гэсэн айдас төрж байгааг ч нуух юун Ердөө хоёрхон сарын дараа төрийн эрх мэдэл хуулийн дагуу нэгнээс нөгөөд шилжих гэж байгаа ийм эгзэгтэй үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амнаас унасан “тоглоомын зохиомол УИХ бүрдэх нөхцөл бүрдчихээд байна” …
-
6 April
ХХАА-н сайд Р.Бурмаа Болгар улсын ХАА-н дэд сайдтай хүлэмжийн төслийн талаар санал солилцлоо
ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэрээ Болгар Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Васил Грудевтэй уулзаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод баригдах хүлэмжийн төслийн талаар санал солилцлоо. Энэхүү хүлэмж нь Евро стандартад нийцсэн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, услалтын автомат хяналтын системтэй баригдах юм. Мөн Монголын цаг агаарт тохирсон хүлэмжийн нарийн ногоог тариалах боломжийг …
-
6 April
Тойрогт очоод хамгийн их тэнэгтсэн нь ард түмэнд таалагддаг…
Улаанбаатарын худалдааны танхимийн гүйцэтгэх захирал О.Амартүвшин: -Манай сонгуулийн тогтолцоо хачин байдлыг бий болгож байна. УИХ-ын гишүүн болохын тулд маш их хэмжээний мөнгийг зарцуулж, элдэв балай зүйл ярьж байж гарч ирдэг. Нэгэнт сонгуулийн тогтолцоо ийм учраас нам нь ч гэсэн хэн их мөнгө өгсөн хүнд тойрог өгдөг. Тойрогт очоод хамгийн их тэнэгтсэн нь ард түмэнд таалагддаг бөгөөд ийм сонголт хийчихээд тэр замбараагүй, …
-
6 April
Бухимдлаа арилгах 4 арга
Туршиж үзсэн даруйд шууд л дээд зэргээр бие сэтгэлийг амраадаг арга гэж байхгүй гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. ямар нэг чадварыг эзэмшихэд хугацаа шаардлагатай байдаг болохоор богино хугацаанд үр ашигтай тайвширч сурахын тулд тодорхой хугацаанд дасгал, сургуулилт хийх хэрэгтэй. Тэгэхээр та өдөр болгон ердөө 10-15 минутыг биеэ суллах, сэтгэлээ амирлуулах дасгал хийхэд зориулаад байхад л тун богино хугацаанд биеэ суллаж, …
-
6 April
Өнөөдөр болох үйл явдал
09.00 цагт: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил зөвлөгөөн Нийслэлийн иргэний танхимд болно. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газрынхан мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 325044 88781218 09.00 цагт: Дэлхийн хүмүүнлэгийн тэргүүн, Олон улсын Улаан …
-
6 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны Лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 2, 21, 27-р хороо Бага Дарь эхийн 6-10, 12, Бага Дарь эхийн 3-6, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46-р гудамж, Ангрол-ойл, Содмонгол, Морьд хур, Кевико, Сити палас, Цагаан …
-
6 April
Өнөөдөр шар морь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 29. Буд гараг. Могойг хүлэгч одтой, 2 хар мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой …
-
6 April
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч …
-
6 April
Хүнд суртал гаргаж, хүчний байгууллага гэдэгтээ “итгэсэн” цагдаагийн өнөөгийн төрх
Манай улс ардчилсан улс орон болоод хэдийнэ 25 жилийн нүүрийг үзлээ. Өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд эрх зүйн томоохон шинэчлэлүд хийгдэж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахаар бид зорьж байна. Мэдээжийн хэрэг өнгөрсөн 25 жилийн түүхэнд бидэнд алдаа оноо олон байгаа нь иргэний эрхийг дээдэлсэн нийгмийн байгууллага руу улам дөхөхийг эрмэлзэн ажиллаж байгаа. Энэ зорилгын хүрээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл