Өнөөдөр болох үйл явдал

download-49-1009.00 цагт: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил зөвлөгөөн Нийслэлийн иргэний танхимд болно. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газрынхан мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 325044 88781218


09.00 цагт: Дэлхийн хүмүүнлэгийн тэргүүн, Олон улсын Улаан загалмай хорооны Ерөнхийлөгч Петер Маурер МУЗН-т зочилж, хүмүүнлэг үйлстэн, сайн дурын идэвхтэн болон хүүхэд залуучуутай уулзана. Утас: 99022376


09.00 цагт: Ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагуудыг хамарсан Монголын анхны Манлайлалын синпозиум “Сити” Дээд сургууль, “Гурван тамир” бүрэн дунд сургуулийн байранд болно. Утас: 89002329, 70140100


10.00 цагт: “Эрдмийн Чуулган-58″ эмнэлзүйн салбар чуулган АШУҮИС-ийн Оюутны соёлын төв болон Эко цогцолборт болно. Утас: 99026566


10.00 цагт: “Витаминжуулалтын аян”-ны талаарх хэвлэлийн бага хурал ЭМСЯ-нд болно.


11.00 цагт: БЗД дэх “Оросын” гэх байруудын оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:00 цагт: Ой хээрийн түймэр, ан агнуур, бугын эвэр унах үе, тусгай хамгаалалттай газар нутгын асуудлаар БОНХАЖЯ-ны байранд сэтгүүлчдэд нэгдсэн мэдээлэл өгнө. Утас: 88008075, 88087817


11.00 цагт: Монголын телевизүүдийн холбооноос “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.30 цагт: Бизнесийн орчин муудаж байгаа талаар иргэн А.Эрдэнэбат “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажил баасан гарагт эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тус хэвлэлийн бага хурал Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд болно. Утас: 91040607


12.00 цагт: Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци болон энэ салбарын олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд нэгдэж “ХАА-н салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галттай уулзана.


12.30 цагт: Цэргийн госпиталийн эмч нарын буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь “Монгол ньюс” Мэдээллийн төвдмэдээлэл хийнэ.


14.00 цагт: МХО-нд хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэд дүгнэлт хийн, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хөрөнгө оруулалтын талаар санал солилцох зорилгоор Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя зөвлөгөөниыг Нийслэлийн Сүхбаатар дүүргээс зохион байгуулна. Утас: 91399149


14.00 цагт: Чингэлтэй дүүргээс Халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх 3 сарын аяны хүрээнд цаашид нас насны хүүхдүүдийн дунд давамгайлж буй өвчлөлийг хэрхэн бууруулах тухай нэгдсэн арга хэмжээ Нийслэлийн 5 дугаар сургуульд болно. Утас: 89 995766


15.00 цагт: Уул уурхайн яам, Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар Монгол Улсын олборлох салбарын хөгжилд хамтран ажиллах цаашдын боломжийн талаар харилцан санал солилцох зорилго бүхий эрмэлзлийн бичигт цагт гарын үсэг зурна. Арга хэмжээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд болно. /Моннис цамхагийн 14 давхарт/

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …