Зуданд өртөж, амьжиргаагаа алдах аюулд өртөөд байгаа малчдад олон улсын байгууллагуудын тусламж шаардлагатай байна. 2016 оны гуравдугаар сарын 15 – Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага зуданд хамгийн ихээр өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээр боллоо. Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам доллар ба уг хөрөнгийг “Онцгой Байдлын үед Зарцуулах НҮБ-ын Нэгдсэн Сан /CERF/”-гаас босголоо. Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Монгол улсын …
Yearly Archives: 2016
March, 2016
-
16 March
Арван сартай хүүг зодсон тогоочийн хэрэг шүүхэд шилжлээ
2015 оны 11-р сард Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим сүлжээгээр тархсан билээ. Уг хэрэг болсон Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийг түр хугацаагаар хаагаад байсан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалжээ. Үүнтэй холбоотойгоор улсаас хүүхэд тус бүрийн тоогоор өгдөг байсан санхүүжилтийг зогсоосон байна. Уг бичлэг …
-
16 March
Баянгол дүүрэгт нэр дэвшигчид
Нэр дэвшигчдийн чансааг шалгадаг, босго өндөртэй Баянгол дүүрэгт ирэх сонгуулиар хэн, хэн дэвших нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тус дүүрэгт горилогчид бүгд ичээндээ ичсээр. Харин нэг л зүйл тов, тодорхой. Тэр бол дуучин Нарагийн шийдвэр. Тэрбээр 2016 оны сонгууль БГД-т нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж хүмүүсийг нэг хэсэг ярих, яриатай болгосон. Түүнээс өөр хэн ч ингэж зоригтой мэдэгдэл …
-
16 March
Нэгэн хужаагаас болж Монгол төрийн ажил гацаанд орчихжээ
Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх хөтөлбөрийг Нийслэлээс зохион байгуулан, энэхүү ажлыг нь УИХ-аас дэмжин 5 хувийн зээл хүртэл гаргаад байна. Түлээ, нүүрс түлэн олон жил гэр хороололд амьдарсан айлууд будаг нь ханхалсан шинэ сууцанд орж, хэзээ мөдгүй нурж мэдэх хуучин байрандаа түгшин суугаа гэр бүл шинэ байрныхаа түлхүүрийг гардаж эхлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтыг төрийн …
-
16 March
Шадар сайд Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин болон Дорнод Казахстан мужийн захирагч Д.К.Ахметов нартай уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар болон БИПЕК АВТО-АЗИЯ группийн төлөөлөгчид оролцсон юм. Тус улсаас Дорнод Казахстаны Монгол Улстай хиллэж байгаа аймгуудтай бүс нутгийн хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр бэхжүүлэн ажиллах, машин үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл …
-
16 March
Польш улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургана
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулна. Нийт 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулах юм. Бакалаврт элсэхийг хүсэгчид Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт …
-
16 March
81 иргэнд 5 хувийн хүүтэй зээл олгосон байна
Арилжааны банкууд өчигдөр буюу энэ сарын 15-нд орон сууцны 5 хувийн хүүтэй зээлд хамрах хүсэлтэй 81 иргэний хүсэлтийг хүлээн авч 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголбанк мэдээлэв. Засгийн газраас гаргасан орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгох журам энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Уг журмаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Багануур, Багахангай, Налайх …
-
16 March
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мөнгөний сонгууль болохгүй гэдэг худлаа л байхгүй юу
Сонгуульд яавал би гарах вэ гэдгээ бодоод хуулиа өөрчлөөд байх шаардлагагүй. Харин одоо байгаа хуульдаа нийцүүлээд юуг хийсэн, юу хийх гэж байгаагаа ярь л даа. Таны хийсэн болон хийх ажлыг дэнсэлж байж сонгоно уу гэхээс та компанийн захирал байна уу гэдэг нь хэнд ч хамаагүй. 1000 хүнд нэг нэг сая төгрөг өгөөд Их хурлын гишүүн болсон хүн манай 76 дотор …
-
16 March
Зөрчилтэй номуудыг дэлгүүрүүдээс татсан гэв
Бага ангийн сурагчдын болон сургуулийн өмнөх насны хүүхдийн ном, сурах бичигт элдэв гаж үлгэр, даалгаварууд их байна гэсэн шүүмжлэл газар авч, иргэд цахим ертөнцөөр шуугисаар байгаа билээ. Тэдний үзэж буйгаар шашны урсгалыг хүүхдийн номонд шингээх, хүүхдийн насанд тохирохгүй элдэв үйлдлийг дэлгэрэнгүй дүрслэх зэргээр хүүхдийн хүмүүжил, боловсролд харшлах номууд олон байгааг хэлж байна. Харин энэ талаар ШӨХТГ-аас хүүхдийн номонд хяналт хийж, …
-
16 March
Жүжигчин бүсгүй бэлхүүсээ нарийсгаснаас болж амиа алдах шахжээ
Африкийн 24 настай жүжигчин бүсгүй Шенглэ бэлхүүс нарийхан болгодог даруулга тасралтгүй зүүдэг байснаасаа болж амиа алдах шахжээ. Тэрхүү даруулга түүний 44 инч байсан бэлхүүсийг бүхэл бүтэн нэг дахин нарийсгаж, 22 инч болгосон аж. Гэвч тэрбээр тэрхүү амжилтандаа сэтгэл ханалгүй байнга даруулга зүүдэг байсан гэнэ. Эмч нарын ярьж буйгаар тэрбээр бөөрний дутагдалд орсон бөгөөд энэ нь түүний маш удаан хугацааны турш …
-
16 March
Энэ сарын 11-с 13-нд зөрчил гаргасан жолооч нар
Энэ сарын 11-13-ний өдрүүдэд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2016 оны 3-р сарын 11-13-ний өдрүүдийн 660 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 499 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 161 зөрчил бүртгэгджээ. Жолооч та, …
-
16 March
Цэнхэр үст Э.Цэрэн мөрдөгч хийж эхлэв
Эрүүгийн Мөрдөн байцаах газарт хандсан иргэн Цэрэндолгорын өргөдөлд нэр бүхий Мүүнийхэн гэж сэжиглэгдэх байгууллагуудыг шалгахыг хүссэн. Түүнийгээ би “Цэнзургуй сурвалжлага”-аар гаргахдаа дурдсан ба одоогоор 2 байгууллага манайхыг андуурсан байна гэж надад хандлаа. Ингээд би “Good Neighbors Mongolia” байгууллага дээр ирэв. 1991 онд Солонгос улсад байгуулагдсан , төрөөсөө санхүүждэг энэ байгууллагын салбарын ажил хүмүүнлэг гэр бүл нийгмийн эмзэг бүлгийг чадавхжуулах мэдээлэл …
-
16 March
Хүүхдийн номны агуулгад шалгалт хийв
Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудасны агуулга хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хувьд тохиромжгүй байна гэсэн гомдол тус газарт удаа дараа ирсэн учир ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод байрлах номын худалдааны дэлгүүрүүд болох “Мажестик”, “Интерном”, “Мирном”, “Аз орчлон” дэлгүүрүүдийн …
-
16 March
Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна
Энэ сарын эхээр цасаар шуурч, нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Тэгвэл ойрын өдрүүдэд дулаарахыг Ус,цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдрөөс баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн болон зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүсч, хангайд цас,говьд бага зэргийн шороон шуурга шуурна. Үүнээс хойш дулаан өдрүүд үргэлжлэх аж.Өнөөдөр нийслэлд өдөртөө 4-9 градусын дулаан байна. Дулаараад ирэхээр голын мөс …
-
16 March
Энэ сарын 24-нд дуут дохио ажиллана
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохионо. Дуут дохио 16 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл