Yearly Archives: 2016

January, 2016

  • 18 January

    Цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг хангав

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Цасан шуурганы үеэр иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага зонхилсон байна. Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргажээ.        Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Сүүжийн баян” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт …

  • 18 January

    Ж.Ганбаатар: ”Үндэсний үйлчилгээнээс үндэсний бүтээн байгуулалт руу” /Forbes-ийн нийтлэл/

    ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ ЯРИАД БАЙХААС ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЯРЬДАГГҮЙ ҮНЭНДЭЭ ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИД БОЛООД ЖИЖИГ ДУНД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД НАЙДВАРТАЙ ХҮРГЭЖ БАЙГАА ТЭДНИЙГ ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ХЭМЭЭН ЭЕРЭГ ӨНЦГӨӨС ХАРАХ НЬ ЧУХАЛ ЮМ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээ сүндэрлэх  Энканто хотхон хэдийн оршин суугчдаа хүлээн аваад эхэлжээ. Хотхоны үүдээр ороход л утаатай, түгжрээтэй хотын стресс тайлагдахуйц намуухан, цэвэрхэн орчин угтана. Энканто хотхонд …

  • 18 January

    УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулганд үг хэллээ

    АЭХ-ны дээд чуулганы эрхэмсэг төлөөлөгчид, бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгч, АН-ын гишүүн эмэгтэйчүүд ээ, Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, Ардчилсан эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит дөрөвдүгээр дээд чуулганд амжилт хүсч, Монгол улсад ардчилалыг авчрах, бэхжүүлэх, хөгжүүлэх бүхий л үйлсэд өөрсдийн оюун ухаан, зориг тэвчээр, цаг хугацаа, хувь хандив, ажил үйлсээ тууштай зориулж ирсэн нийт эмэгтэйчүүддээ энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Монголын ардчилалын …

  • 18 January

    Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Гадаадад манай цэргүүдийг гайхан шагширдаг

    Монгол цэрэг бусад орны цэргээс юугаараа ялгаатай вэ? Энэ асуултыг бид олон сонсож байсан. Магадгүй олон хүн олон янзаар хариулж байсан байх. Нийгмийн тогтолцоо, аюулгүй байдлын орчин, гадаад харилцаа гээд олон шалтгааны улмаас бид өөрсдийгөө өрөөл бусадтай харъцуулах боломж хязгаарлагдмал байсаар ирсэн. Анх биднийг Иракт өөрийн үндсэн зэвсэглэл, техниктэй хөл тавьж байхад гадаадын цэргүүд шоололдон инээлдэж, музейд тавих болсон Оросын …

  • 18 January

    Нийтийн дууны гүнж ханхүүгийн хослол

    Нийтийн дууны отгон гүнж хэмээн өргөмжлөгддөг дуучин Х.Мөнгөнцэцэг мөн ханхүү болсон дуучин Д.Найдандорж нар өнгөрсөн хоёр өдөр Монгол бөхийн өргөөнд болсон тоглолтод уригдан дууллаа. Тэд дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” тоглолтод ийнхүү үе тэнгийн уран бүтээлчдийн хамт ая дуугаа өргөсөн юм. Тэд энэ удаад улбар шар өнгөтэй үндэсний дээл хослуулан өмсөж тайзнаа ард уран бүтээлчидтэй ярилцан суухад нь ийнхүү манай гэрэл зурагчин дурандаа буулгажээ. эх сурвалж: paparatsi.mn

  • 18 January

    С.Бямбацогт гишүүн мөнгөн аяга тараасан уу

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тойргийнхон нь мөнгө аяга нэхсэн гэх “бор шувуу” нисэж байна. Цахим сүлжээгээр түүнийг тойргийнхондоо мөнгөн аяга тараасан гэх “жиргээ” нэг хэсэг хүчээ авсан. Ийм нэг зөрүүтэй мэдээллийн талаар бид лавлабал холбогдох албаны хүн “С.Бямбацогт гишүүн иргэдэд мөнгөн аяга тараагаагүй. Цахим сүлжээгээр цацагдсан нь баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээний үеэр хүндэтгэл үзүүлж гардуулдаг дурсгалын зүйл. …

  • 18 January

    Ганга өвс олон шидтэй тэр дундаа архинаас гаргах

    Ганга өвс архи уух дурыг бууруулдаг Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ. Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, …

  • 18 January

    Бурханч лам Г.Пүрэвбат: Айл гэрийн сүр сүлд нь эр, эм хоёр

    Эм хүний хувь заяа эр хүнийхийг бодвол хувирамтгай байдаг. Хорвоод хүн эрдэнэт хүмүүний биеийг олж мэндэлдэг нь буянаар олж төрдөг гайхамшигт төрөл ажээ. Тиймдээ ч ертөнцөд орших юм бүхэн учир утгатай байдаг биз ээ. Учир утгатай бүхнээс хүний амьдрал, хувь заяа, тавилан төөрөг тайлагдашгүй оньсого мэт боловч түүнийг өөрийнх нь төрсөн өдөр, cap, жил, од гараг, эрхэс, дуудагдаж дурсагдах нэрнээс …

  • 18 January

    Өвөрхангай аймгийн цэцэрлэгүүдийг түр хаалаа

    Учир нь H1N1 вирусын өвчлөл гарсантай холбогдуулан авч байгаа юм. Хувийн болон улсын цэцэрлэгүүд ч бүгд ажиллахгүй юм байна. Харин энэ сарын 23-наас хэвийн ажиллах эхлэх аж. Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоо уг вирусаар өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлан эмчилгээ хийж байгаа ажээ. Энэхүү тахлаар хөрш Хятад л гэхэд олон …

  • 18 January

    Үнэртэй усыг хэтрүүлэн хэрэглэх нь амь насанд аюултай

    Үнэртэй усанд бутан гэдэг хий багахан хэмжээгээр  агуулагдаж байдаг байна.Үүгээр удаан амьсгалвал амь насанд аюултай гэнэ . Английн Фолкстон хотод үнэртэй усыг хэтэрхий их цацсан нэгэн хөвгүүн таалал төгсчээ. Тэрбээр бутан гэдэг хийг дэндүү ихээр амьсгалсан тул өөд болсон гэнэ. Асрах газар амьдардаг 16 настай Томас Таунсенд өрөөнийхөө үүдэн дээр ухаангүй хэвтэж байжээ. Асрах газрын ажилтнууд түргэн тусламж дуудсан ч …

  • 18 January

    Муу нүүрт хэмээх “Гал бич” жилд хийлгэбэл зохистой засал ном

    XVII жарны ”МУУ НҮҮРТ” хэмээх ГАЛ БИЧ жилд таны ажил үйлс, эрүүл мэнд ямар байхыг уншигч та бүхэн хүлээн авна уу. Хулгана ХУЛГАНА ЖИЛТНҮҮД МАТЕРИАЛЛАГ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ ЧАДНА Ажил үйлс нь бүтэмж муу. Хар, цагаан хэл үг гайгүй. Гал уснаас болгоомжил. Улаан, хар, хөх өнгийн эд, хувцас бүү ав. Морин сард ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ. Ерөнхий засал нь: Шүтээнээ тахиул. …

  • 18 January

    “Улаанбаатар худалдан авалт – 2016” зохион байгуулагдана

    Нийслэл юунд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээ анх удаа ил тод зарлаж, өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт – 2015” бизнес чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ жил тус чуулга уулзалтыг “Улаанбаатар худалдан авалт – 2016” нэртэйгээр хоёр дахь жилдээ 01 сарын 20-нд зохион байгуулах гэж байна. …

  • 18 January

    Фэйкбүүк ашиглан хийсэн хамгийн хачирхалтай 10 зүйл

    Фэйсбүүк бол хүмүүсийн найз нөхөд, дэлхий ертөнцтэй холбогддог, өдөр тутам зайлшгүй хийдэг зүйлсийн нэг билээ. Тэрбум гаруй хэрэглэгчтэй гайхалтай олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хийсэн хачирхалтай зүйлсээс шилдэг арвыг ньхүргэе. Улаан фэйсбүүкчид юу хийхийг оролдов? 10. Фэйсбүүк найзууд нь хүүхдийн амьдралыг насан туршид нь сүйрүүлэхээр шийджээ Смолвүүд нэртэй нэгэн залуу зээ дүүгийнхээ амьдралыг насан туршид нь сүйрүүлэхээр зүйл сэдсэн байна. …

  • 18 January

    Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат ноён профессор Рюдигер Вольфрумыг хүлээн авч уулзлаа

    Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Макс Планк сангийн Олон Улсын Энхийг сахих, эрх зүйт төрийн бодлогын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал ноён профессор Рюдигер Вольфрум хүлээн авч уулзлаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “…Макс Планкийн институт бол дэлхийн эрх зүйн хөгжил, түүний дотор Монгол Улсын шүүхийн шинэчлэлд үнэтэй хувь нэмэр …