Фэйсбүүк бол хүмүүсийн найз нөхөд, дэлхий ертөнцтэй холбогддог, өдөр тутам зайлшгүй хийдэг зүйлсийн нэг билээ. Тэрбум гаруй хэрэглэгчтэй гайхалтай олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хийсэн хачирхалтай зүйлсээс шилдэг арвыг ньхүргэе. Улаан фэйсбүүкчид юу хийхийг оролдов?
10. Фэйсбүүк найзууд нь хүүхдийн амьдралыг насан туршид нь сүйрүүлэхээр шийджээ
Смолвүүд нэртэй нэгэн залуу зээ дүүгийнхээ амьдралыг насан туршид нь сүйрүүлэхээр зүйл сэдсэн байна. Төрөөд удаагүй эгчийнхээ охинд нэр өгөх санал дэвшүүлэхэд Смолвүүд “Мегатрон” хэмээх терор нэр санал болгосон ч хэн ч дэмжээгүй аж.
Сургуульд ороод өөрийгөө танилцуулахад элэг доогь болох нэрийг зээ дүүдээ өгөхийн тул “Фэйсбүүкээр 1000 лайк авбал Мегатрон гэж нэрлэе” хэмээн тохиролцжээ. Смолвүүд болсон явдлыг фэйсбүүктээ бичихэд хоёрхон долоо хоногийн дотор хэдэн мянган лайк авсан байна. Азаар эгч нь тохирооноосоо буцаж охиноо Дайлен хэмээн нэрлэжээ.
9. Дээрэмдсэн хүмүүсэээ фэйсбүүк найзаар нэмсэн байв
Хулгайч, алуурчид гэмт хэргийг олон хийхээрээ сонирхолтой болгохын тулд ямар нэгэн шинж тэмдэг бүхий зүйл сэддэг байна. Харин Жуан Гонзалес гэх залуу дээрэмдсэн хүн бүрээ фэйсбүүк найзаараа нэмсэн байжээ. Хэдэн ч удаа дээрмийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан ч хангалттай нотолгоогүй хэмээн суллагддсан Жуан Гонзалесыг фэйсбүүк нь барьж өгчээ. Одоо тэр шоронд сууж байна.
8. Фэйсбүүкээр бэлгэвч сурталчилжээ
Фэйсбүүк бол зар сурталчилгааны олон төрлийн хэрэгсэл билээ. Албан бусаар л гэхэд хэдэн сая хүн улс төрийн ямар зүтгэлтэнд итгэдэг, дуртай хоол, сайхан үйлчилгээтэй газар, гоё мэдрэмж төрүүлсэн дуу, зураг гээд л янз бүрийн зүйл нийтэлдэг.
Бэлгэвчний компани сурталчилгааны шилдэг санаагаа фэйсбүүкээр дамжуулан хэрэгжүүлсэн байна. Тэд ирээдүйд төрөх нярайн өмнөөс фэйсбүүк хаяг нээж аавуудтай найз болох хүсэлт илгээжээ. Мэдээж найз болвол хүүхэд өсгөх хичнээн хэцүү, ямар ямар асуудал гардаг талаарх нийтлэл, зураг бичээстэй, харин доор нь өөрийн бүтээгдэнхүүнийг “Авралын тэнгэр” хэмээн нэрлэсэн байжээ. Энэ нь компаний бүтээгдэхүүний борлуулатыг ихэсгэсэн ч орон нутгийн удирдлагуудын зүгээс хориг арга хэмжээ авсан байна.
7. Үймээн самууны дараа бүхэл бүтэн нийгмийг зохион байгуулалтад оруулав
2011 онд Британид болсон томоохон эсэргүүцлийн жагсаалын үеэр олон мянган байшин барилга, өмч хөрөнгө эвдэрсэн билээ.
Үймээний хажуугаар хэдэн зуун хүн эд хөрөнгөө хулгайд алджээ. 89 настай үсчиний дэлгүүрийн эд зүйлс бүгд алга болсон байна. Түүнд туслах аян фэйсбүүкээр цацагдахад үймээнд оролцсон иргэд дахин цугларч хандив босгоод 89 настай өвөөд шинэ дэлгүүр худалдан авч өгчээ.
6. Фэйсүүк түргэн тусламж дуудав
Петер Касару гэх эрэгтэйн нуруу татаж шалан дээрээ унажээ. Утсандаа хүрч чадахгүй байсан тэрээр нөүтбүүкдээ арайхийн ойртож тусламж дуудаж өгөөч гэсэн утгатай пост бичжээ. Петерийн найзууд түүний бичлэгийг үзээд 911 дуудсанаар амийг нь аварсан байна.
5. Фэйсбүүк дээрэмчнийг олоход тусалжээ
Даниел Кие гэх эрэгтэй мөнгөө дээрэмдүүлж, цагдаад мэдэгдсэн ч гэмт хэрэгтнийг олж чадалгүй гэртээ иржээ. Тэрээр дээрэмдүүлэхийн өмнө дүүтэйгээ авахуулсан зургаа фэйсбүүктээ хийж байгаад дээрэмчин тэдний ард ажиглан зогсож байхыг олж харсан байна. Түүнийг дээрэмдсэн залуу 12 жилийн ял авчээ.
4. Фэйсбүүк өвчин оношлов
Деборах Копаген Коган гэх эмэгтэй биеэр нь тууралт гарсан хүүхдийнхээ зургийг фэйсбүүктээ нийтэлжээ. Түүний зургийг тайлбар эргэлзээтэй асуулт байсан ч найзууд нь жинхэнэ өвчин болохыг санал нэгтэйгээр хэлсэн байна. Шинж тэмдэг нь туурч илэрдэг хүнд өвчнийг эмчилсэн байна. Эмэгтэй өмнө нь орон нутгийнхаа эмчид үзүүлэхэд бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог хор эмгэггүй тууралт хэмээн буруу оношлосон байжээ.
3. Фэйсбүүкээр дамжуулан хууль хэрэгжилтийг сайжруулав
Цагдаа нар “Хайж олохгүй зүйлээ барьж чадахгүй” хэмээх фэйсбүүк ажиллагаа хэрэгжүүлсэн байна. Тэд сэжиглэгдсэн ч хангалттай нотлох баримтгүйгээс суллагдсан гэмт хэрэгтнүүдийг фэйсбүүкээр дамжуулан энэ ажиллагаандаа оролцуулжээ. Өнөөдрийн статус санал болгогч хуудсаас гэмт хэрэгтнүүд “Хайж олохгүй зүйлээ барьж чадахгүй” хэмээх статусыг сонгосон байна. Дахин мөрдөн байцаалтад ороход тэд хэргээ хүлээсэн 37 тохиолдол гарчээ.
2. Онгоцон дотор хажуудаа суух хүнээ фэйсбүүкээс сонгожээ
Олон цагийн нислэг хэн бүхнийг ядрааж, стресстүүлдэг. Нэгэн нислэгийн компани “Facebook baby” төсөл хэрэгжүүлжээ. Компаний үйлчлүүлэгчид нислэгийнхээ үеэр ямар үзэл бодолтой, ямар зүс төрхтэй, юу сонирхдог хүний хажууд сууж нисэхийг хүсч буй саналаа илэрхийлнэ. Компани сонирхлууд нь ижил байгаа хүмүүсээс санал авч тохиролцвол хажууд нь суулгахаар захиалга авдаг болжээ. Энэ нь үйлчлүүлэгчдийн таашаалд ихэд нийцсэн байна.
1. Фэйсбүүкээр өөрийнхөө цусыг олжээ
Фэйсбүүкээр дамжуулан ижил бүлгийн цустай хүмүүсийг нь олж өгдөг “Scialblood” компани ашиг орлого сайтай байна. Тэд донор хэрэгтэй байгаа үйлчлүүлэгчдээ ижил бүлгийн цустай хүн олж өгч, донор болох санал тавьдаг аж. Энэ компани 2155 хүний амийг авраад байна.
Эх сурвалж 24tsag.mn