Monthly Archives: January 2017

January, 2017

  • 21 January

    АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөлөө

    АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Баасан гарагийн өглөө тангараг өргөж, албан ёсоор   ерөнхийлөгч боллоо. Түүний тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон болон түүнтэй хамт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээсэн Хиллари Клинтон нар оролцсон юм. Тэрээр тангараг өргөх ёслолын үеэр  өөрийн гэр бүлийн болон АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама …

  • 21 January

    Чимгээ эмчийн зөвлөгөө: Угаарын хийн хордлогын шинж, эмчилгээ

    Угаарын хийн хордлого нь нүүрсний дутуу шаталтаас үүсдэг бөгөөд, үүссэн нүүрстөрөгчийн исэл нь биед хурдан шимэгдэж, цусанд орсноор гемоглобины төмөртэй нэгдэж, эдийн хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадваргүй карбоксигемоглобин болж хувирна. Нүүрстөрөгчийн ислээр хордоход организмын исэлдэх процесст чухал үүрэгтэй оксигемоглобиноос хүчилтөрөгчийг түргэн хугацаанд бие махбодоос гаргаснаас хүчилтөрөгчийн дутлын шинж бие махбодод илэрнэ. Карбоксигемоглобины үүсэлт нь агаар дахь нүүрстөрөгчийн ислийн концентраци болон хир удаан …

  • 21 January

    Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 24. Санчир гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана …

  • 21 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон …

  • 20 January

    “Монгол ур чадвар” тэмцээн өрөг, сантехникийн мэргэжлээр үргэлжилж байна

    Хөдөлмөр, нийгмийн яамны санаачилгаар техник мэргэжлийн байгууллагууд, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Монгол Ур чадвар-2016” тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ өдрүүдэд болж байна. Өчигдөр гагнуур, мужааны төрөл Улаанбаатар хотод, цахилгааны төрөл Дархан-Уул аймагт болсон юм. Харин өнөөдөр Барилгын технологийн коллеж дээр барилгын өрөгч, сантехникийн мэргэжлээр ур чадвараа сорьж буй залуучууд ялагчийн төлөө өрсөлдөж байна. Тэдний дундаас шалгарсан хоёр оролцогч …

  • 20 January

    Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй

    Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал …

  • 20 January

    Дуучин Э.Төрмандах А.Өсөх-ирээдүй хүүтэй хамтран “Аархал” дуугаа шинэчлэн дуулжээ

    Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах Facebook-ийн од хүү болох 5 настай А.Өсөх-ирээдүйтэй хамтран Аархал дуугаа шинэчлэн дуулжээ. Тэрээр энэ сарын 7-ны өдөр цахим хуудсандаа Аархал  дуугаа Өсөхөө дүүтэйгээ дууллаа  гэсэн бичлэгийн оруулж байсан билээ. Тус бичлэгийг оруулсанаас хойш 12 хоногийн дараа  энэхүү хамтран дуулж клипжүүлжээ. https://www.facebook.com/Turmandah.Offical/videos/1270882466332854/ А.Өсөх-ирээдүй хүүтэй хамтран дуулсан шинэхэн клипийг хүргэж байна.     Г.Нараа    

  • 20 January

    Манай улсад хамгийн эрэлттэй 40 мэргэжлийн жагсаалт

                 Монгол улсад хамгийн эрэлттэй ажлын байрны жагсаалтыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс гаргажээ. Бид зах зээлд илүүдэлттэй бус эрэлттэй мэргэжил сонгож, чадварлаг боловсон хүчин болж улс орондоо хувь нэмрээ оруулах учиртай. Тиймээс сурагч, эцэг эхчүүд доорх жагсаалттай танилцаж, мэргэжлээ сонгоорой. Хөдөлмөрийн хөлсний хувьд 600 мянгаас 2,5 сая хүртэлх төгрөг байна. Жагсаалтаас мэргэжил тус бүрийн давуу талууд …