Monthly Archives: January 2017

January, 2017

  • 18 January

    Н.Учрал: Боломжгүй бол, шаардлагатай бол гэсэн нэршлийг хуульд оруулмааргүй байна

    УИХ-ЫН НЭГДСЭН ХУРАЛДААН: ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ӨНӨӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ. УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХ ҮЕЭР УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ХУУЛИЙН ТӨСӨЛД НАЙРУУЛГЫН ШИНЖТЭЙ ХЭД ХЭДЭН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, АНХААРАХ ЗҮЙЛ БАЙГААГ ХЭЛЖ, ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААС АСУУЛТ АСУУСАН ЮМ. УИХ-ын гишүүн Н.Учрал: “Боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол орчуулгын гэрээний хамт …

  • 18 January

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихэд бэлэн үү?

    Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2004 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулан, илүү боловсронгуй болгож өргөн барьсныг өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-нд УИХ-ын чуулганаар баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Шинэ хууль хэрэгжиж эхлэхийн өмнө салбарын яам, хууль, хяналтын байгууллага хэрхэн бэлтгэж …

  • 18 January

    Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  /2017.01.17/ хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулав. Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаж эхэлснээр эхийн сүүгээр хооллох хүүхдийн үндсэн эрх зөрчигдөх болсон хэмээн Эрүүл мэндийн сайд хэлсэн. …

  • 18 January

    Өнөөдөр болох үйл явдал

    Өнөөдөр Улаанбаатар хотод болох үйл явдлын мэдээллийг эндээс харна уу Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар 09.30 цагт Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ. “Монгол ньюс” мэдээллийн төвд 11.00 цагт “Happy veritas” оношлогооны төвөөс мэдээлэл хийнэ Цагдаагийн ерөнхий газраас 11.00 цагт 2016 онд гарсан гэмт хэргийн нөхцөл байдал,  2017 онд гарч болзошгүй гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ. Хаяг: …

  • 18 January

    1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ

    2017 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар Ховд аймагт 560, Говь-Алтайд 454 бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн Говь-Алтай аймагт  гурван хар сүүлтийг устгалд оруулсан байна. Мялзан өвчин гарсантай холбогдуулан  БОАЖЯ-наас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр зөвлөмж гаргасан. Уг заавар, зөвлөмжийн дагуу халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, халдварын тархалтыг зогсоохын тулд ойр …

  • 18 January

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Үл ойлгогдох өдөр. Хэрэгтэй хүмүүстэйгээ л уулзахыг хичээ. Сонирхолгүй яриаг хүчээр сонсох болно. Өнөөдөр та өөрийнхөөрөө байж чадахгүй. Танд өнөөдөр шийдвэр гаргахад төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Таны амьдралыг өөрчлөх, цаашдын сайн сайхан шалтгаалах харилцаанд орсон бол олон зүйлийг тэвчих хэрэгтэй болно. ҮХЭР (4/20-5/20) Тааламжтай ч шийдвэр гаргах хэрэгтэй өдөр. Та орчноо бүүр болохгүй бол түр ч атугай өөрчлөх …

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, …

  • 18 January

    Үс засуулбал өвчин ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 21. Буд гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Барилдлага: Хүчин төгсөх  Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал:  Ус Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа …

  • 17 January

    Чингис Голд, Найрсаг архины шилийг хэргийн газраас баримтаар хураан авчээ

    Өчигдөр таван хүн шингэн зүйлд хордон нас барсан хэрэг Баянгол дүүргийн 2-р хороонд гарсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг”, “Жем” компанийн “Gold Chinggis” архи, “Гайхмаараа” цонх, толь цэвэрлэгчийн савыг хураан авсан байна.  Одоогоор нас барсан иргэд метилийн спирт, дээр дурьдсан архинд хордсон эсэх нь тодорхойгүй байгаа. Өнөөдрийн байдлаар “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг” гэх бүх архийг хураагаад байгаа. Мөн …

  • 17 January

    Зүрх судасны өвчинд гүзээлзгэнэ тусална

      Таны зүрх судас тааруу бол танд хамгийн хэрэгтэй жимс гүзээлзгэнэ.Түүнчлэн цус багадсан, мөдхөн ээж болох гэж байгаа эмэгтэйчүүдэд ч нэн чухал. Шинэхэн гүзээлзгэний шүүс нь ходоод, бүдүүн гэдэсний шарх, элэг цөсний болон буйлы үрэвсэлд хамгийн сайн эм болдог байна. Энэхүү жимс нь бодисын солилцоог сайжруулж бие организмаас хортой бодисыг хөөн гаргадаг. Гүзээлзгэний шүүсийг цагаан хорхой, цагаан мах гарах зэрэг …

  • 17 January

    Зүрхний өвчин ба холестрин

    Зүрхний үйл ажиллагаагаа сайжруулах хамгийн гол арга нь амьдрал ахуйн зөв хэвшлийн баримтлах явдал юм. Үүнд:Тамхи татахгүй байх, хоол ундныхаа бүтэц найрлаганд анхаарал тавьж давс, тос өөх зүйлсийг багасган, витаминлаг чанараа алдаагүй шинэ бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж, тогтмол дасгал хөдөлгөөнтэй байж, жингээ зүй зохистой хэмжээнд нь барьж байх явдал юм. Өөт тос ихтэй хоол унд хэрэглэдгээс цусан дахь холестерол нэмэгдэж артерийн …

  • 17 January

    Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр  /2017.01.17/ Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, гишүүн Б.Жавхлан, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир,  С.Чинзориг нарын гишүүд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдалтай танилцахаар очсон юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нээж үг хэлсэн. Тэрбээр “Та бүхний хийж буй ажлын …

  • 17 January

    “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны “Аян зохион байгуулах тухай” А/319 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ. Уг аяны зорилго нь тэтгэвэр тогтоолгон авч байгаа …

  • 17 January

    Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй

    Нийтийн дууны урлагт нэгэн содон чимэг болж өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж яваа Х.Мөнгөнцэцэгийг дуунд дуртай хэн бүхэн мэддэг болжээ. Түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болж, урлаг гэдэг энэ их айлын өндөр босго шалгуурыг давна гэдэг баргын аавын хүү, ээжийн охины хүчрэх зүйл биш. Х.Мөнгөнцэцэгийн хувьд айлын ууган охин бөгөөд машид сайн ижий аавын сургаалиар хүмүүжиж өдгөө олны сэтгэл зүрхэнд уянгалаг …