Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/51 тоот захирамж гаргасан билээ. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2017 оны хоёрдугаар сарын 18-ны бямба, 19-ний ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагт иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн иргэдийн “Хүчит шонхор” худалдааны төвийг зорих эрэлтийг хангах зорилгоор …
Monthly Archives: February 2017
February, 2017
-
15 February
ГХ-ны сайд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулиар зочлов
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкуновын урилгыг хүлээн авч өөрийн төрөлх сургуульд зочлов. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкунов Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд А.В.Торкунов Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөгчдийн нэг Монгол …
-
15 February
ББСБ-ууд “нэг өдрийн зээл” нэрээр мөнгө хүүлэх эрхгүй
“Нэг өдрийн” буюу “хоногийн” зээл гэх санхүүгийн харилцаанд ойрын жилүүдэд ард иргэд, тэр дундаа жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид олноороо холбогдож, багагүй хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирох, санхүүгийн болон сэтгэлзүйн дарамтанд өртөх явдал байсаар байгаагийн дээр энэ зүй бус үйл ажиллагаанд ББСБ-ууд оролцож байна гэсэн мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй нь анхаарал татаж байна. Иргэний хуулийн 452 дугаар …
-
15 February
Цагдаагийн явуулын пост ажиллаж байна
“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтээс оршин суугчдын амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилэн сэргийлэх зорилгоор орон сууцны СӨХ-той хамтран 24 цагийн ажиллагаатай цагдаагийн явуулын пост ажиллуулахаар болжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхонд 24 цагийн ажиллагаатай цагдаагийн явуулын пост ажиллаж эхлээд …
-
15 February
Органик хүнсний тухай хуулийн журмыг хэлэлцэж байна
Монгол Улсын Их хурлаас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны дөрөвдүгээр сард баталсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн …
-
15 February
Нийгмийн даатгалынхны хэргийг дахин шалгахаар болов
Өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар арилжааны банкуудтай үгсэн нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан нь илэрч нийгэмд дуулиан тарьж байсан. Тодруулбал, уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж нэлээдгүй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурор руу шилжүүлж байсан билээ. Гэтэл …
-
15 February
Үнэ чөлөөлж, монополийг задал
Үнийг чөлөөт зах зээлээр биш, хууль журмаар тогтоох нь зөвхөн шийдвэр гаргагчдад ашигтай. Харин хэрэглэгчдэд ашиггүйгээр барахгүй, урт хугацаанд бүр ч ноцтой хохирол учруулдаг. Эдийн засаг нь нээлттэй, чөлөөт зах зээлтэй улсад бүх бараа, үйлчилгээний үнэ зөвхөн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтээсээ хамааран хамгийн оновчтой тогтоогддог бөгөөд тийм чөлөөт үнийн тогтолцоонд л тухайн бараа, үйлчилгээ олдоц сайтай байдаг. Социализм нурсан суурь шалтгаан бол …
-
15 February
ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченкод консулын патентаа гардуулав. Консулын патентаа гардуулсантай холбогдуулан Амбан захирагч С.Г.Левченко Ерөнхий консул Л.Амарсанааг хүлээн авч уулзав. Амбан захирагч С.Г.Левченко Эрхүү хотод суралцаж төгссөн, дипломат албаны туршлагатай хүн Ерөнхий консулаар томилогдон ирсэнд таатай байгаагаа хэлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг …
-
15 February
Nutella шоколадны крем хорт хавдар үүсгэдэг
Nutella буюу шоколадны кремэнд хүүхдүүд дуртай. Гэвч энэ хүнсний бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн үндэстэн өөрсдөө хүнсэнд хэрэглэхээс татгалзаад эхэллээ. Учир нь Nutella-ны найрлагад их хэмжээний сахар, будагч бодис, какао, донтуулагч, самрын тос зэрэг ордог болохыг зарлажээ. Өөрөөр хэлбэл Nutella нь цэвэр бус хүнсний нэмэлт ихээр агуулсан бүтээгдэхүүн гэдгийг эрүүл тогтоож, хүнсний хэрэглээнээсэй хязгаарлаж эхэлсэн байна. Самрын тос, сахар зэрэг нь хорт …
-
15 February
Цагаан сарын бараагаа зээлээр авах таатай боломжийг бүү алдаарай
Монгол түмний баяр Цагаар сарын баярын бэлтгэлээ базааж буй эрхэм та бүхэнд нэгэн таатай мэдээллийг хүргэж байна. Эдийн засгийн хямралтай энэ жилийн хувьд иргэд та бүхэн цагаан сарын идээ, хүнсээ зээлийн таатай нөхцөлөөр авах боломжийг “Миракл Декор” ХХК олгож байна. Үйлчлүүлэгч та бүхэн Баясах Трэйд, GEM international, Өгөөж ХК зэрэг компаниудын бараа бүтээгдэхүүнээс 250 мянган төгрөгийн өртөг бүхий барааг хоёр …
-
15 February
Тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-нд баталсан “Тэнэмэл” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдардаг гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг тус дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 63 иргэнийг бүртгэлд хамруулж, Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд …
-
15 February
“Ростех”-ийн захирал С.В.Чемезов Ц.Мөнх-Оргилтой уулзахаас татгалзжээ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилсан билээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцсэн байна. Хэдийгээр Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорацийн удирдлагуудтай уулзахгүй гэж манай талаас мэдэгдэж байсан ч тэрбээр …
-
15 February
Тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ
Монголын нотариатчийн танхимтай зөвшилцөн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож байхаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг итгэмжлэгдсэн хүнд нь олгохдоо нотариатчийн олгосон итгэмжлэлийг үндэслэдэг. Өөрөөр хэлбэл Иргэний тухай хуулиар итгэмжлэлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог байсан юм. Нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаа урт …
-
15 February
Зөн билэгч Виктория Райдосын лекцийн билет маш эрэлттэй байна
ОХУ-ын алдарт зөн билэгч, “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16 дахь улирлын ялагч “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос гуравдугаар сарын 2-нд Монгол улсад дахин айлчлах гэж байгаа билээ. Тэрбээр гуравугаар сарын 3-нд “SS club”-т ердөө 500 хүнд тусгайлан зориулсан лекц тавих бөгөөд лекцэнд ирснээр та бүхэн маш олон нууцын тайлалыг түүний хосгүй шидийн хүчээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл