Monthly Archives: February 2017

February, 2017

  • 15 February

    Хадагтай золгох ёс

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар  удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол  эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр …

  • 15 February

    Ким Чен Уны ах Малайзад амиа алджээ

    Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзад амиа алдсаныг дэлхийн хэвлэлүүд мэдээллээ. Ким Чен Нам нь Ким Чен Уны эцэг нэгт ах бөгөөд талийгаач удирдагч Ким Чен Ирийн ууган хүү юм. Ким Чен Ирийг нас барсны дараа Ким Чен Намыг Хойд Солонгосын дээд удирдагч болох боломжтой хэмээн барууны хэвлэлүүд онцолж байсан ч тэрбээр эх орноосоо …

  • 15 February

    Монгол Улс хилийн чанадад ял эдэлж буй 28 иргэнийг шилжүүлж авах хүсэлт тавьжээ

    2017 он гарсаар манай улс нийт 28 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ Хятад, Швед, Хонконг, Өмнөд Солонгос Улсын Хууль зүйн яаманд хүргүүлжээ. Өнгөрсөн 2016 оны хувьд манай улс Хятадаас хоёр иргэн, Казахстан Улсаас нэг иргэнийг тус тус шилжүүлж авчээ. Манай улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд “Ялтан шилжүүлэх тухай” Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус …

  • 15 February

    Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн …

  • 15 February

    Л.Эрдэнэчимэгийн бичлэгтэй холбогдуулан Х.Бат-Ялалт УИХ-ын гишүүн асан Г.Уянгад нээлттэй захидал илгээлээ

    Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Л.Эрдэнэчимэг гишүүний Төрийн ордонд архи ууж, тамхи татаж, секс хийх нь “гоё” хэмээн ярьж буй бичлэг цацагдаж, үүнээс болж энэ бичлэгийн асуудалд нэр холбогдсон Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар бүгд “өвдөг шороодсон” билээ. тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд Г.Уянга гишүүний утсаараа авсан Л.Эрдэнэчимэгийн бичлэг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт болон “Ийгл” телевизийн хөтлөгч …

  • 15 February

    Гэрийн зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын …

  • 15 February

    Техникийн хяналтын үзлэгийн төвүүд амралтын өдөргүй ажиллаж байна

    Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өнөөдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар …

  • 15 February

    15 настай хүүхдээс ДОХ илэрчээ

    Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монголд ДОХ/ХДХВ-ын халдвартай 229 тохиолдол бүртгэгдээд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 15 настай хүүхдээс халдвар илэрсэн талаар мэдээлсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албаны дарга, их эмч, анагаах ухааны доктор Ж.Даваалхамаас дараах асуултад хариулт авлаа. -ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Монголд гарч буй тохиолдлын  насны ангилал, хүйсийн хувьд ямар байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юу? -ХДХВ-ын …

  • 15 February

    М.Энхболд: Зөвийг зөв, бурууг буруу гэж үзнэ. Буруу үйлдэл бүхэнд хариуцлага тооцно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүлэв. Тэрбээр замдаа Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин, “Улсын аварга малчин”-аар шалгараад байгаа Ц.Доржсүрэнгийнд зочлов. Энэ жил Увс аймгаас “Улсын аварга малчин” 5 шалгараад байгаа бөгөөд Өлгий сумын сүүлийн 30 жилийн түүхэнд энэ эрхэм алдар, цолыг хүртэж байгаа малчин …

  • 15 February

    Үс шинээр засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 20. Буд гараг. Нэг цагаан мэнгэтэй, тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 15 February

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 …

  • 14 February

    Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б …

  • 14 February

    Итгэл найдвар тээсэн шинэ нийслэл

    Бразил Улс нийслэл хотоо хамгийн амжилттай шилжүүлсэн улсын нэг. Шинэ нийслэл байгуулах их бүтээн босголт нь тэдний мөнгө санхүүгийн хүчийг шавхаж, эдийн засгийг туйлдуулсан гэх боловч ирээдүйн хөгжлийн төлөөх үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байлаа. Бразилчуудын бахархал, үсрэнгүй хөгжлийн итгэл найдвар Бразилиа хотын түүх биднийг ч гэсэн зоригжуулах буй за.Цойлон нисэх хүлэг 1960 онд байгуулагдсан Бразилиа хот бол их өвөрмөц зохион …

  • 14 February

    ХХААХҮ сайд П.Сэргэлэн Төв, Булган аймагт ажиллаж, “Малчдад туслах сайн санааны аян”-ын тусламж хүргэлээ

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд малчин түмэндээ халуун сэтгэлийн тусламж үзүүлсэн байгууллага, аж ахуй, иргэний тусламжийг Хүнс хөдөө аж ахуй  хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар,  Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан нарын албаны хүмүүс Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн …

  • 14 February

    Нөхрөөсөө илүү олны анхаарал татдаг тэргүүн хатагтай нар /фото/

    Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Кеннедигийн эхнэр Жаклин АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн эхнэр Мишель Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Обама Америкчуудад хандаж сүүлийн илтгэлээ тавих үеэрээ  эхнэр Мишель Обамад хандан “Мишель, өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи миний эхнэр, хүүхдүүдийн маань ээж, миний сайн найз байсаар ирсэн. Би болон Америкчууд чамаар минь бахархаж байна” гэж хэлсэн билээ. Аргагүй л олны хараанд өртдөг эмэгтэй хүний хувьд …