Monthly Archives: March 2017

March, 2017

  • 16 March

    Шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээн авах ажиллагаа боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит хуралдаанаар шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах хуулийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа  боллоо. Хуулийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Онцгой байдлын …

  • 16 March

    О.Мөнхсайхан:Засгийн газар уралдааны товыг цуцлаагүйгээрээ шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн

    Төв, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад явуулах морины уралдааныг товлох тухай Засгийн газрын тогтоолын хэсгийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар энэ шийдвэрийг биелүүлээгүй талаар сүүлийн үед нэлээд яригдах болсон. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханаас зарим зүйлийг тодруулсныг сонирхуулъя. -Та бол хурдан …

  • 16 March

    Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн баг тэргүүллээ

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын Марш тактикийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 1-р байрыг Зэвсэгт хүчний 123 анги 2-р байрыг Хилийн цэргийн 0130 анги 3-р байрыг Цагдаагийн газар 4-р байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 5-р байрыг Онцгой байдлын газар 6-р байрыг Тангуул, Прокурорын байгууллага тус …

  • 16 March

    Хүний биед ашигтай 7 жимс

    Нэрс Манай оронд ургадаг хөх нэрс их хэмжээний марганц, С, В6 В2 витамин, каротин, пектин, чихэр, алим, сүүний хүчил агуулдаг.Түүний шүүсийг хоолойны ангинд хэрэглэнэ. Цэр ховхордоггүй мэнгэртэй болсон хүн 200 г нэрс, хоолны 1 халбага элсэн чихэр, мөн тийм хэмжээний шар тосыг хооронд нь хольж битүү саванд хийж таглаад буцалж байгаа усан дээр сүүний уураг лугаа адил байлган буцалгаад бүлээнээр …

  • 16 March

    Дугуй унах нь эрүүл мэндэд маш ач тустай

    Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл автомашины дараа хоёрдугаарт ордог. Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу юм. Унадаг дугуйг зориулалтаар нь уулын, спортын, жуулчны гэх мэтээр олон янзаар ангилдаг. Бид дугуй унаснаар эрүүл …

  • 16 March

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятадад айлчилна

    БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван Игийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хятад Улсад айлчилна. Түүний айлчлалын үеэр Хятад, Америк хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин мэдэгдлээ.

  • 16 March

    “Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдаанд урьж байна

    Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар–Хотын соёл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Удирдамжид заагдсан зан чанарууд болон багш нар өөрсдийн шинэ санал, санаачлагыг гаргаж, илтгэлээ боловсруулна. Илтгэлийг 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл зохион байгуулах …

  • 16 March

    Мексик Улстай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив

    Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив. Мексикийн Нэгдсэн Улсад болдог соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармагт манай төлөөлөгчид оролцож, иргэдээ тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Мөн Матиас Ромерогийн их сургуулиас зохион байгуулдаг гадаад бодлогын сургалтад Монголын дипломат ажилтнууд оролцдог болох …

  • 16 March

    АН-ын удирдлагууд мэдээлэл хийв

    Ардчилсан намын VI, VII Их хурлаар Ардчилсан намын даргын сунгаа, сонгууль зохион байгуулах, Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг тодорхой хэдэн асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ дагуу Ардчилсан намын даргын сунгаа, сонгууль зохион байгуулж, гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар УИХ-ын гишүүн Содномзундуйн Эрдэнэ Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд шүүх гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, бүртгэж авснаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Ардчилсан …

  • 16 March

    НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо

    Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо.

  • 16 March

    Намууд доторх “дайн” ширүүслээ

    Монголын гол хоёр намын дотоод зөрчил ширүүслээ. АН ч байнга ийм байсан. Харин МАН-ынхан олгой хагаравч тогоон дотроо байдаг сан. Энэ удаад даравч далдайх нь дээ. Гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль. МАН-ын дотоод хагарал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхтэй хамаатай боловч үнэндээ Ерөнхийлөгч, намын дарга, УИХ-ын даргын суудлын төлөөх “дайн”. АН-ын хувьд хамгийн том толхилцоон нь Ерөнхийлөгчийн сонгууль мөнөөсөө мөн. Гэхдээ …

  • 16 March

    Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа. Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ.  Ноён уулын тусгай хамгаалалтад …

  • 16 March

    Дуурийн дуулаач Ч.Бадрал, Т.Энхбат нарт мөнгөн шагнал олгохоор болов

    Чулуунбаатарын Бадрал ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов. Түвшинжаргалын Энхбат Манай улсын соёлын ажилтан, уран бүтээлчид 2006 оноос олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд …

  • 16 March

    Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

    Засгийн газрын хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 15 буюу өчигдөр болж дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах …

  • 16 March

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилов

     Засгийн Газрын ээлжит хуралдаанаар  Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов. Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны …