Monthly Archives: March 2017

March, 2017

  • 16 March

    Н.Нарангэрэл: Агаар бохирдуулбал 700-1.2 сая төгрөгөөр торгоно

    НМХГ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. Энэ талаар Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэлээс тодрууллаа. -Агаар бохирдуулж байгаа зөрчил дутагдалд ямар арга хэмжээ авсан бэ? -Хотын зургаан дүүрэгт агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, тосол зардаг ТҮЦ, үйлдвэр гэх мэтчилэн үйлчилгээ эрхэлж буй 1,962 …

  • 16 March

    Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг …

  • 16 March

    Монгол цэргүүд хоёр настай Судан хүүг аварчээ

    Цэргийн баяр ойртож буй эдгээр өдрүүдэд Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол цэргүүд гавьяа байгуулжээ. Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны алба хаагч, ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар аюултай бүсээс хоёр настай хүүхэд илрүүлжээ. Тэд дүрвэгсдийн хуарангаас явсан хүүхдийг ийнхүү олж,  шуурхай арга хэмжээ авснаар бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс аварч …

  • 16 March

    Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина

    Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох,  хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг сайд Ц.Дашдоржид даалгав. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй …

  • 16 March

    ГХЯ: Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулав

    ОХУ болон Бүгд Найрамдах Беларус Улсын хооронд гуравдагч орны иргэдийг эдгээр улсын хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул Орос, Беларусын олон улсын чанартай хилийн боомтоор нэвтрэхээс бусад тохиолдолд гуравдагч орны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл байхгүй болохыг Оросын тал албан ёсоор мэдэгдлээ. Иймд Монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс онгоц, галт тэрэг болон авто тээврийн …

  • 16 March

    Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ

    Налайх дүүргийн нүүрсний уурхайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Уурхайн ам цооногийг булах, нөхөн сэргээлт хийх ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар газар дээр нь танилцлаа. Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь …

  • 16 March

    Торонтогоос тодруулсан асуултууд

    1932 оноос хойш Торонтод жил бүр болж буй дэлхийн уул уурхайн хамгийн том үзэсгэлэнд (PDAC-2017) энэ удаа 125 орны 22.000 хүн оролцож, 900 компани уул уурхайн төслөө танилцуулжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн томоохон төлөөлөл Монгол Улсаас оролцож, тус салбарын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулсан өдөрлөг зохион байгуулав. Монголын Засгийн газраас уул уурхайн салбарын бодлого, хэрэгжүүлж …

  • 16 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    2017 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.  Увс нуурын  хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, …

  • 16 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 19. Бархасвадь гараг. Салхины эх одтой, Найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, …

  • 15 March

    “Оюунлаг сурагч” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг боллоо /фото/

    БСШУСЯ,  МNBC  компани  хамтран хэрэгжүүлж байгаа “Оюунлаг сурагч” хөтөлбөрын нээлт  энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн ЕБ-ийн  III  дунд сургууль дээр болсон өнөөдөр тус хөтөлбөрийг танилцуулах нээлттэй өдөрлөг боллоо. Өдөрлөгийн хүрээнд “Оюунлаг сурагч” хөтөлбөрийг багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, сурагчдад хандан  зохион байгуулагчдын зүгээс хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцууллаа.  “Оюунлаг сурагч” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгтэй холбоотой фото мэдээлэл бэлтгэснээ хүргэе. 

  • 15 March

    “Эх орны цэрэг” 2017 яруу найргийн наадамд анх удаа байлдагч түрүүллээ

    “Эх орны цэрэг” яруу найргийн наадам энэ сарын 14-нд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү яруу найргийн наадам нь 1989 оноос эхлэн 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа юм. Энэ хугацаанд уг наадам “Болор цом”-ын дараа орох өргөн цар хүрээтэй, хүчтэй бүрэлдэхүүн шүлгээ уншдаг, залуу авьяастныг тодруулах оюун санааны талбар болж чадсан билээ. Өнөө жилийн …

  • 15 March

    Victoria Secret -ийн моделиудын будаггүй төрх /фото/

    Жаклин Яблонски Даутцен Крез Бехати Принсуло Кэтрин Макнейл Миранда Керр Эрин Хитертон Леоми Андерсон Марта Хант Карли Клосс Ноэми Ленуар Джоан Смолс Кэндис Свейнпол Шанель Иман Хайди Клум Рози Хантингтон-Уайтли Эмили Дидонато Кендалл Женнер Меган Пулери

  • 15 March

    Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлнэ

    Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаал “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд(ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна. Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн …

  • 15 March

    Зөвшөөрөлгүйгээр олон улсын дуудлага хийсэн хүнийг цаазаар авдаг цорын ганц орон

    Олон улсын “One Young World” нийгэмлэгийн чуулганы үеэр Хойд Солонгос улсад өсөн торнисон Ион Ми Пак  хэмээх охин нулимс дуслуулан ярьсан илтгэл олон сая хүнийг гайхшируулж бас цочирдууллаа. Тэрээр эрх чөлөөтэй амьдрахын тулд эх нутгаасаа дайжин, зугтжээ. Ингээд Ион Ми Пакийн итгэлийг хүргэж байна. “… Би энэ зүйлсийг зайлшгүй хэлэх ёстой! Учир нь үүнийг хэлэхийг хүссэн маш олон хүн бий. Хойд …