Monthly Archives: May 2017

May, 2017

  • 26 May

    Хүүхдээ машин дотор түгжиж үлдээвэл 15 минутын дотор цус харвах магадлалтайг анхаарууллаа

    Ээж аавууд зарим тохиолдолд хүүхдээ машиндаа түгжиж үлдээдэг. Тэгвэл энэ нь маш сөрөг нөлөөтэй гэнэ. Гадаа +30 хэмийн дулаантай байх үед машин доторх халуун 10 минутын дотор +70 хүрэх боломжтой аж. Энэ үед бага насны хүүхдийг машинд түгжиж үлдээвэл 15 минутын дотор цус харвадаг байна.  Зуны халуун айсуй өдрүүдэд сэрэмжтэй байхгүй бол харамсаад ч барахгүй зовлонд унах магадлал өндөр аж. Тиймээс үр хүүхдээ машиндаа ганцааранг нь битгий түгжиж үлдээгээрэй.   …

  • 26 May

    Л.Пүрэвсүрэнг Швейцарт суух Элчин сайдаар томилов

    Улсын Их Хурлын өчигдрийн  хаврын ээлжит чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад …

  • 26 May

    Дахин төлөвлөлтийн ажлаа сайн хийж буй компаниудыг нийслэлээс дэмжинэ гэв

    Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан албаныхны ажил гэр хорооллын төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороонд барьж байгаа орон сууцны байрны барилга угсралтын явц, IV хороо, ОСНААГ-ын Баянгол дүүргийн ХҮТ-11, ХҮТ-ийн 98 дугаар ус, дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжилсэн юм. Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 30 га талбайд 112 айлын орон сууц, 1500 хүүхдийн сургууль цэцэрлэг барих ажлын ерөнхий …

  • 26 May

    М.Оюунчимэг: Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 14 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн байна

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд шалгалт хийсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа. -Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлтээ байнгын хороогоор хэлэлцсэн. Дүгнэлтийг сонсч байхад Монголбанкны алдагдал хэрээс хэтэрчээ гэсэн ойлголт авлаа. Энэ талаар ажлын хэсгийн гишүүний хувьд мэдээлэл өгөөч? …

  • 26 May

    Эрээн боомтоор их хэмжээний зөгий оруулан иржээ

    200 хайрцаг амьд зөгийг Эрээн боомтоор Монголд оруулан иржээ. Өвөр Монголын импорт, экспортын хяналт шалгалтын товчоо 5 дугаар сарын 24-ний өдөр мэдээлснээр, нийт 6 тонн жилтэй 200 хайрцаг амьд зөгийг Эрээн боомтоор Монгол Улсад гаргажээ. Энэхүү зөгийг Хятадын Жян Ши мужаас тээвэрлэж Эрээн боомтоор дамжин Монгол Улсад гаргаж байгаа бөгөөд анх удаагаа зөгийг ийм их хэмжээгээр гаргаж байгаа аж.

  • 26 May

    Хотын тоос сорогч цахилгаан машин үйлдвэрлэжээ

    Эмгэн хумс хэлбэртэй, бүдүүн урт соруултай, соруулаараа тамхины иш, модны навч, хог тоосыг хормын зуур цэвэрлэдэг шинэ машин зохион бүтээжээ. Өнгөрөгч 24-ний өдөр Бээжин хотын Жүнгуаньцүнь гудамжинд “хотын тоос сорогч цахилгаан машин” ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл цацагджээ. Байгаль орчныг цэвэрлэх зориулалттай энэ машиныг “Хотын эмгэн хумс” хэмээн нэрлэсэн бөгөөд цахилгаанаар ажиллахаас гадна машины дээвэр дээр нарны хавтан суурилуулж, цаг агаарын …

  • 26 May

    Хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэй СЭМҮТ-ийн хяналтад байдаг нь тогтоогджээ

    Өчигдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүүрийн шуурхайн албанд хятад эмэгтэй бага насны гурван эмэгтэй хүүхэд дагуулаад явж байна. Хүүхдүүд энэ эмэгтэйг танихгүй гэж байна гэж иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгахад сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг эмэгтэй байжээ. Энэ талаар ЧД-иин Цагдаагийн 1-р хэсэг, Нийгмийн хэв журам хамгаалах хэлтсийн ажилтан Д.Оюунчимэг: Бага насны гурван эмэгтэй хүүхдийг дагуулан …

  • 26 May

    12-р ангийн Математикийн улсын шалгалтыг хүчингүйд тооцож дахин авахаар болжээ

    2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсөж байгаа сурагчдаас авах улсын шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. Улсын шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ …

  • 26 May

    Матрын ордныхны амжилтад хүрэх урьдчилсан нөхцөлүүд бүгд бүрджээ

    ХОНЬ (3/21-4/19) Энэ өдөр янз бүрийн уулзалт, үдэшлэгээр дүүрэн өдөр. Шинэ танилууд, шинэ сэтгэгдлээ хуучны дурсамжуудаасаа илүү үнэлнэ. Гэхдээ шинэ зүйлст хэт бүү авт. Од эрхэс таны эцэг эх, сурган хүмүүжүүлэгч байх нөөц бололцоог нээж өгнө. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа илүү нээлттэй байж, аливаа зүйлсийг амьдрал дээр бодитоор харуул. Амьдралд хэрхэн зохицон амьдрахыг хүмүүст зааж зөвлө. ҮХЭР (4/20-5/20) Спорт тэмцээн уралдаанд оролцоход …

  • 26 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 1. Сугар гараг. Чөлөөт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.                            Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг …

  • 26 May

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байна. 2017 оны 05 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 …

  • 25 May

    ОУВС-гийн эхний ээлжийн санхүүжилт 38.6 сая ам.доллар Монголбанкинд орж ирлээ

    Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017.05.24-нд хуралдаж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээршийдвэрлэлээ. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирлээ. Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна.   Эх сурвалж:Монголбанк

  • 25 May

    Фото:Сүхбаатарын талбай дахь Монгол-258 АН-2 онгоц олны анхаарлыг татаж байна

    Зам тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах,  иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Зам тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”- Сүхбаатарын талбайд хоёр өдөр  үргэлжилж байна. Энэ үеэр зам тээврийн салбарын Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбаруудын үзүүлэнг иргэдэд танилцуулж байна. Г.Нараа