Monthly Archives: May 2017

May, 2017

  • 26 May

    НМХГ:Эх үрсийн баяраар бэлэг сонгож авахдаа хаяг шошго, хугацааг нь сайтар анхаарч авахыг анхааруулж байна

    МХЕГ-ын даргын 2017 оны 01/27 тоот удирдамжийн хүрээнд НМХГ-аас Эх үрсийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэлийн 9 дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтын үеэр нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн …

  • 26 May

    Баабар: Ганбаатарыгаа дэмжсэн нь зөвдөнө дөө

      Муу гэсэн болгон өөрийн эерэг талтай байдаг. 65 сая жилийн өмнө 15 км голдочтой том солир өнөөгийн Мексикийн буланд унажээ. Унах ч юу байхав мөргөсөн хэрэг. Бараг л дэлхийг дундуур нь хуваачихсан юм байх. Асар их хүхэр агаар мандалд гарч амьтай болгоныг хордуулж. Эндээс үүссэн тоос нар халхалж дэлхийг мянган жил хучсанаас болж мөстлөг боллоо. Дэлхийн хуурай газрын амьтадын …

  • 26 May

    Толгойн үс бууралтах нь юуны дохио вэ

    Толгойн үсний аль хэсгээр бууралтаж байна вэ? Өнөөгийн хүмүүсийн ажил амьдралын дарамт их байдгаас залуугаараа бууралтах болжээ. Харин толгойн үсний өөр өөр хэсгийн үс бууралтах нь дотор эрхтэнтэй холбоотой байдгийг та мэдэх үү? Магнай хэсгийн үс бууралтвал дэлүү, ходоодны үйл ажиллагаа муудсаны шинж Хүний дэлүү, ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдахаар магнайн үс бууралтдаг тул хэрэв магнайн үс бууралтвал дэлүү, ходоодоо хамгаалах …

  • 26 May

    “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” Монголд хэрхэн хэрэгжих вэ?

    Монгол Улсад өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” /Extended Fund Facility/ хэрхэн хэрэгжих талаар товч танилцуулж байна. Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хосолсон хүндрэл Монгол Улсын эдийн засагт тулгарсан учир Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг сонгож, хэрэгжүүлэх хүсэлт гаргасан юм. ОУВС Монголын хүсэлтийг хүлээн авч Ажлын хэсгээ илгээн, 6 сарын хугацаанд хэлэлцээ хийн, энэ оны хоёрдугаар сард тохиролцоонд хүрсэн. …

  • 26 May

    Д.Ганбат: Монгол Улс, БНЧУ-ын тээврийн хамтын ажиллагаа нь эдийн засгийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой

    Бүгд Найрамдах Чех Улс хуучин Чехословак Улс байхад Монголын олон оюутан тус улсад боловсрол эзэмшиж, тээврийн салбарт Кароса загварын автобус ашиглаж байсан гээд олон жилийн уламжлалт харилцаа дахин сэргэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны дэд сайд Мартин Смолектай санал солилцож, Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гролловатай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг …

  • 26 May

    Соёмбот ууланд ухсан газрыг нөхөн сэргээж эхэллээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот ууланд газар ашиглаж байсан “Аялжуул” ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан. Тэгвэл тус компанийн байшин барих гэж ухсан газрыг нөхөн сэргээх ажлыг эхлүүллээ. Нөхөн сэргээх ажлыг “Аялжуул” ХХК-иар гүйцэтгүүлж байгаа бөгөөд газрыг тэгшилсний дараа мод тарих зэрэг арга хэмжээ авах аж.

  • 26 May

    Улстөр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргах ёстойг санууллаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр гишүүдээс статистик бол мэдээллийн системийн амин сүнс. Статистикийн мэдээлэл буруу байвал Монгол Улсын бүх ажил буруу тийшээ хазайна. Иймд улс төр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргах ёстойг захиж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа …

  • 26 May

    Хоолны дуршилгүй болох өвчин туссан хүмүүсийн хэвийн байдалдаа орсон зургуудаас

    Хоолны дуршилгүй болох Анорексиа өвчин байдаг гэдгийг та бүхэн сонcч байсан уу. Хоолны дуршилгүй болох өвчин нь амь насанд аюултай сэтгэл зүйн  эмгэг юм. Анорексиа өвчин нь турах хүсэлтэй байгаа хүмүүст тохиолдог өвчин юм. Түүнчлэн  дан ганц  турах хүсэлтэй хүмүүс уг өвчинд өртөхөөсөө илүүтэйгээр  сэтгэлзүйн гүн цочролд орсон  хүнд ч гэсэн хоолны дуршилгүй болох өвчин тохиолддог байна. Хоолны дуршилгүй болох өвчинтэй нүүр …

  • 26 May

    Арван мянгыг хулгайлаад шоронд, 14 их наядыг “салхинд хийсгээд” гадаадад! Шударга уу?

    Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэгчээр Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн бодлогоос болж 60 гаруй мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэх баримт байна. Олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, эдийн засаг уруудсан жишээг бид дөрөвхөн жилийн дотор хангалттай үзлээ, харлаа, амслаа. Эдийн засаг уруудаад ард иргэдийн амьдрал доройтсоноор бүх зүйл зогссонгүй. Гаднын зах зээл …

  • 26 May

    Хятадыг үзэн ядуулах “Женко” ажиллагаа

    “Улсаа ч, намаа ч хорлож ирсэн Х.Баттулга эдүгээ хятадыг үзэн ядах давалгаанд дунд сэлж явна” гэвэл огт хатуудсан болохгүй харин ч үнэнд нийцнэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших энэ зууртаа ч улсаа  л хорлох элдвийн санаа сэдэж яваа нь Хятадыг үзэн ядуулах их давалгаа юм. Монголын ард түмэн Хятадыг төдийчинээ үзэн ядна, өрсөлдөгчид нь халтай, өөрт нь ашигтай гэж тооцсон …

  • 26 May

    Монгол Улсын түүхэн дэх хамгийн муу Элчин сайд Л.Пүрэвсүрэнг Ц.Элбэгдорж дахин Элчин болголоо

      -Монголын дипломат албанд шившигт явдал боллоо-   Гадаад хэргийн сайд асан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг өчигдөр орой УИХ-аас Швейцарьт суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Хуулиараа Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аас тэднийг батлах, эс батлахыг шийддэг. УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг ямар ч шийдвэрийг батлаад гаргах хэмжээний тийм хүчтэй бөгөөд МАН-ын удирдлагатай …

  • 26 May

    ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ

    -Эдийн засагт ногоон гэрэл аслаа- УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч энгийн тасагт шилжсэн. Одоо эдгэрэх ёстой” гэж зориуд онцолж байлаа. Үнэхээр ч 2011 онд хурдаараа дэлхийд тэргүүлж, өсөлт нь 17 хувь хүрч байсан Монголын эдийн засаг АН засагласан дөрөвхөн жилийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байв. Жилдээ л дөрвөн …

  • 26 May

    Их Британий язгууртан эмэгтэйчүүдийн цорын ганц гоёл

    Их Британий язгууртан  эмэгтэйчүүдийн  баяр  ёслолд оролцохдоо өмсдөг  цорын ганц гоёл нь  малгай юм. Харин Америкийн нэгдсэн улсын эмэгтэйчүүдийн гутал, үнэт эдлэл дээр  ихэвчлэн анхаарлаа хандуулдаг байна. Ингээд Их Британий язгууртан эмэгтэйчүүд ямар төрлийн  малгайгаар гоёдог болохыг танилцуулж байна.  Гүнгийн хатан Кейт Мидлтон   гүнж Эжени Донна Кэти Редман Таллула Голдсмит Эмма Рупелл Кэрол Миддлтон, Габриэлла Виндзор Жейн Мэтьюз

  • 26 May

    Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой эмнэлэг баригдана

    Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн Барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй хийх гэрээнд  2 тал гарын үсэг зурж, баталгаажууллаа. Гэрээний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр 150-200 ортой, 7-8 төрлийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх,  жилд дунджаар …

  • 26 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 26-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу… СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-15:00 цагт: 3-р хороо 5-р хорооллын 2Б, 5Б, 13/1, 21, 22, 23, 23Б байр, 6-р сургууль,  Бест худалдааны төв, НШШГ-ын алба,  Монфарм ХХК болон эдгээрийн ойр орчмоор 10:30-17:30 цагт: Ногоон талбайн 6, 7, Рашааны 6-9-р гудамж, …