Monthly Archives: May 2017

May, 2017

  • 25 May

    Х.Бат-ундрал: Ээж ээ, хүү нь дахиж таныхаа нулимсыг үзэхгүй ээ

    “Би бол ижий амьтай хүн. Намайг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх гурван сарын хугацаанд хамгийн их зовж шаналсан хүн бол ээж минь . Би хоригдож байхдаа ээжтэйгээ утсаар ярихаар залгахад ээж минь үг ч дуугарч чадахгүй уйлж байсан. Ээжийнхээ нулимсыг үзсэн тэр цаг үеийг дурсахад хэцүү байгаа ч би дотроо ахиж алдахгүй дээ гэж хатуу амласан юм.” “Guys 666” …

  • 25 May

    Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох хяналт шалгалт хийнэ

    Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 16 мянга 540 хүүхэд амарчээ. Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар …

  • 25 May

    Тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын талаар мэдээлэл өглөө

    Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд явагдах гэж байна. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран өчигдөр тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аттестатчилах удирдамжийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад дүүргийн нутаг …

  • 25 May

    Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө. 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард 4, 8 …

  • 25 May

    Ж.Эрдэнэбат: Хөгжлийн чөдөр-хуулиудыг хөтлөгч-хуулиудаар солих цаг болсон

    Хууль сахиулахын их сургуульд болж байгаа Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Чуулганы төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амгаланг эрж мэндчилье. Хуулийн салбарын эрдэмтэд анх удаа чуулж, Монгол Улсад шударга ёс, хуулийн засаглал тогтооход болон салбартаа тулгамдаж буй зарим чухал асуудлыг ярилцаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж байгаад Монгол …

  • 25 May

    Газрын наймаачдад төр төмөр нүүрээ харуулж эхэллээ

    Монгол төрийн бодлого шийдвэрийг үл тоодог, хууль зөрчин газар эзэмшдэг, эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашигладаггүй даварсан баячуудын үнэн төрхийг илчилсэн хоёр ч үйл явдал өчигдөр БОАЖЯ-нд болов. Тодруулбал, төрийн бодлого шийдвэрийг үл тоож өөрийн эрх ашгаа хамгаалуулахын тулд удирддаг сургуулийнхаа оюутнуудыг жагсаан эсэргүүцэл илэрхийлсэн “Энигма” компанийн бусармаг үйлдэл, цаашлаад Дархан цаазат газар аялалын зориулалтаар газар авсан атлаа газар ухан барилга …

  • 25 May

    Т.Бум-Эрдэнэ: Нийгмийнхээ учрыг сайн олоогүй залуу үе л хохирогч болж байна

    “Cinema Awards” наадмаас “Үргээлэг-2” киногоор  шилдэг зохиолчийн  шагнал хүртсэн Т.Бум-Эрдэнэтэй ярилцлаа. -“Үргээлэг-2” уран сайхны киногоор шилдэг зохиолчийн  шагнал хүртлээ. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач? -Энэ миний өөрийн бодож байсан шаналал. Зохиолоо бичихдээ хоёр саруйн хугацаа зарцуулсан. “Үргээлэг 1” кино маань гараад нилээн өндөрлөгт хүрсэн болохоор тэр нэр хүндийг нь унагачихгүй юмсан гэж бодож өндөр хариуцлага оногдсондоо. Зохиол дээрээ ажиллахдаа хүний дотоод …

  • 25 May

    Гадаадад эмчлүүлдэг гурван төрлийн өвчнийг дотооддоо эмчилж байна

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-т очиж тус эмнэлгийн ажил байдалтай танилцлаа. Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу тус яамны удирдлагууд гурван багт хуваагдан харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хамтран шийдвэрлэж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга, тус эмнэлгийн тусламж үйлчилгээний …

  • 25 May

    Д.Ганбат: Зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэд шуурхай хүргэх зорилгоор өнөөдөр Зам тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөгт ИНЕГ, “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”, “Автотээврийн үндэсний төв”, Зам, тээврийн хөгжлийн төв болон Далайн захиргаа, бусад  төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яам нь …

  • 25 May

    Монгол Улсын өрийн 66.5 хувь нь гадаад, 24.5 хувь нь дотоод өр байна

    Монгол Улсын өрийн 8.9 хувь нь Засгийн газрын баталгаа байна Монгол Улсын өрийн үлдэгдэл 2016 оны эцэст 22.2 их наяд төгрөг байсан бол 2017 оны I улирлын эцэс гэхэд 20.9 их наяд төгрөг болсон байна. Үүнээс 66.5 хувь нь буюу 13.9 их наяд төгрөг нь гадаад өр, 24.5 хувь нь дотоод өр, 8.9 хувь нь Засгийн газрын баталгаа болохыг Сангийн дэд …

  • 25 May

    Шорон дотроос өшөө авагсад байсаар байгаа

    Одоогоос 30-аад жилийн өмнө Монголын сод хөвгүүдийн нэг зохиолч Барамсайгийн “Шорон дотроос өшөөавагсад байдаг юм биш биз” гэсэн нийтлэл тухайн үеийн МАХН-ын “Үнэн” сонинд нийтлэгдэж байсан. Ийм нэртэйбаримтат кино ч бүтээгдсэн. Тэр үед УЕПГ-ын хэлтсийн дарга бай­сан шалхайсан бү­дүүн, цатгалан авгай Зүүнхараагийн шоронд онц хүнд гэмтхэргийн учир ял эдэлж байсан туранхай чөргөр, өлсгөлөн ялтан М-тэй нэг хөнжилд орчихоод Эрдэнэт хотын …

  • 25 May

    Г.Ганбаяр Боловсролын дэд сайд болно

      УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигд­рийн хуралдаанаар Боловсролын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар то­ми­лохыг дэмжсэн. Түү­нийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжих нь тодорхой. Тэгвэл Ё.Отгонбаярын оронд БСШУС-ын дэд сайдын суудалд МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр томилогдохоор болжээ. Учир нь тэрээр өмнө нь энэ албан тушаалд өрсөлдөж байсан аж.

  • 25 May

    Mongolia’s Next Top Model-ийн ялагч Парис хотоор аялаад иржээ

    Боловсрол суваг телевизээр цацагдсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн  супер ялагчаар  Батцэнгэлийн Цэрэндолгор тодорсон билээ. Тэрээр  финалын шатны шалгаруулалтад шүүгчдийн оноо, үзэгчдийн  саналын нийлбэрээр  хамгийн өндөр оноо буюу 67 оноогоор супер ялагчаар тодорч “Жи–Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах …