УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд санхүүгийн шалгалт хийсэн. Шалгалтаар маш ноцтой зөрчлүүд илэрсэн бөгөөд өдгөө гадаадын иргэн болж хилийн чанад уруу гарсан Н.Золжаргалаас хариуцлага нэхэхийг гишүүд шаардсан юм. Д.Тэрбишдагва: Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал хачин юм хийчихээд л… Б.Ундармаа: Хариуцлагагүй ажилласан Монголбанкны өмнөх удирдлагад хариуцлага тооцох ёстой М.Оюунчимэг: Золжаргал ерөнхийлөгч байхдаа 7 …
Monthly Archives: May 2017
May, 2017
-
25 May
Тав дахь Ерөнхийлөгчид тавих эхний шаардлага – боловсрол
Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоход ердөө ганцхан сарын хугацаа үлдээд байна. Иймээс ч нийгэмд Ерөнхийлөгч гэж ямар хүн байх ёстой, ямар шаардлага шалгуурыг хангаж байж төр тэргүүлэх хэмжээнд хүрэх тухай яриа эрчээ авчээ. Өмнөх сонгуулиудаар гарч байгаагүй энэ яриа 2017 онд сэдэв болтлоо дэлгэрч байгаа нь нэр дэвшигч нартай шууд холбоотой. УИХ-д суудал бүхий Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гурван намаас хоёр …
-
25 May
Хүн барьцаалсан М-д долоон жилийн хорих ял оноов
М гэгч нь 16 настай Б-д цаасны хутга тулгаж, ам, гар, хөлийг нь хүлэн “Хажууд чинь тэсрэх бөмбөг тавьсан, хөдлөх юм бол тэсэрнэ шүү” гэж амь биед нь заналхийлж, түүний аав руу утсаар ярьж 80 сая төгрөг нэхэн болзол тавьж, насанд хүрээгүй хүнийг барьцаалсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс М-д …
-
25 May
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь сайд асан Н.Батцэрэг байжээ
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Соёмботой уулын газрыг ухсан компанийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагааг нь зогсоож, газрыг нөхөн сэргээх ажлыг хийх үүргийг өгчээ- Өнгөрсөн хоногт олон нийтийн сүлжээгээр Зайсанд байрлах Соёмботой уулын бэлд нэгэн аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээлэл тархсан. Тухайн үед дээрх аж ахуйн нэгж хэний эзэмшилд байдаг, хэн гэгч эрх мэдэлтэн газар ашиглах …
-
25 May
Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх сард АНУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Мянганы сорилтын корпораци, Энх тайвны корпусын удирдлага болон Конгрессийн гишүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Мөн Монгол-Америкийн IV бизнес уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, АНУ-д амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзах юм. Манай улс …
-
25 May
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлээд байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм. Манай иргэдийн гадаадад ажиллаж, сурах, амьдралаа дээшлүүлэх хүсэл, шаардлага, хэрэгцээг гэмт этгээдүүд ашиглан жуулчлах, виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын иргэдтэй гэр бүл болоход нь туслах …
-
25 May
Дарханы дулааны цахилгаан станцын шинэчлэлд нэмэлт хөрөнгө шаардлагатай
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрчим хүчний үр ашиг” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Нэмэлт зээл болон гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Дэмжсэн тохиолдолд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж …
-
25 May
Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгасан байна. 2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон …
-
25 May
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа
Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр батлагдлаа. Төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдалд орсон манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагын дагуу Засгийн газар 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулсан юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаар нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Энэхүү зээлийн хүү хоёр …
-
25 May
С.Баяр: Суусан газраасаа чулуу атга
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяртай ярилцлаа. -Сайн байна уу та. Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээн авсанд баярлалаа. Та Монголдоо ирээд удаж байна уу? -Сайн сууж байв уу. Би нутагтаа ирээд удаагүй байна. -Аль хавар таныг энд ирчихсэн байгаа гэсэн мэдээ яваад байсан болохоор асуулаа л даа… -Тэгсэн үү. Мэдээ яваад байж …
-
25 May
Ирээдүйн Ерөнхийлөгчөө тольдох боломж – шууд мэтгэлцээн
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль тун ойртлоо. Эрх баригчид “хуулийн шаардлагад” нийцээгүй гэх шалтгаар МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд УИХ гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэв. Ийнхүү Улсын Их Хуралд суудалтай гурван намын гурван хүн 6-р сарын 6-наас 24-ны хооронд “уралдахад” бэлэн болжээ. Ардчилсан оронд Ерөнхийлөгч болох хүнээ сайтар судлаж, ойлгосны дараа л иргэд нь санал хураалтанд оролцдог. Тийм боломжийг …
-
25 May
Эртний Монгол эмэгтэй “Adidas”-аас гадна “Apple”-ийн логог ашиглаж байжээ
Ховдоос олдсон 1500 жилийн тэртээх түрэг эмэгтэйн олдвор дэлхий дахинд шуугиан тариад байгаа билээ. Уг олдвор Итали дахь Альпийн нуруунаас олдсон “Оетзи”-той эн зэрэгцэхүйц нандин олдвор бөгөөд өндөрлөг, хүйтэн сэрүүн газраас олдсон тул харьцангуй сайн хадгалагдан үлджээ. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг “Үзүүр гялан” хэмээх газраас олдсон эртний Монгол эмэгтэйн олдвор “адидастай эмэгтэйн олдвор” хэмээн алдаршаад байгаа. Учир нь …
-
25 May
Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 28-ны өдрийг дуустал Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор …
-
25 May
Наршихаас сэргийлье
Хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Үүнд: Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх; (Наранд аль болох бага явах) Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх; Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл