Monthly Archives: May 2017

May, 2017

  • 24 May

    НЗДТГ-ын байрны гадна бие зассан гадаадын хоёр иргэнийг 15 мянган төгрөгөөр торгожээ

      Улаанбаатар хотын төв талбай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадна талд ил задгай бие зассан гадаадын хоёр иргэнийг тус бүр 15000 төгрөгөөр торгожээ. Зөрчил гаргагч нар “Тэр өдөр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн. Хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй. Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт …

  • 24 May

    БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эхлээд  Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.  Монгол Улсын Засгийн газар, Бүгд …

  • 24 May

    Дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилно

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 24 May

    Ерөнхийлөгч болох шаардлагыг өндөрсгөе

    Боловсролыг чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь “Хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн” гэж тодорхойлсон байдаг. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг “Иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд …

  • 24 May

    Т.Аюурсайхан: Монголбанкыг шалгасан дүгнэлтэд нууцын зэрэглэлтэй материалууд бий

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Улс орны язгуур эрх ашигтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байгаа учраас гишүүдийг ирцээ хангалттай бүрдүүлэх хэрэгтэй” гэв. Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан “Төрийн ажлын нэг жудаг байх ёстой. УИХ-ын ажлын хэсгээс бидэнтэй уулзаж яриагүй. Ажлын хэсгийн тайланг анх удаагаа …

  • 24 May

    БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Соёмботой ууланд газар ашиглах эрхийг цуцаллаа

    Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарсан. Тэгвэл өмнө нь зөвшөөрсөн Газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган цуцаллаа. Ингэснээр Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг таслан зогсоосон юм. “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай “БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаал:

  • 24 May

    Т.Бархүү:Би чинь ханийнхаа дэргэд биеэ барьдаг байхгүй юу даа

    “Яг түүн шиг” шоуны  хоёрт дахь улирлын дугаар  өнгөрсөн сарын 2-нээс эхэлж  Ням гариг бүрийн орой үзэгчдийн  хүссэн хүлээдэг нэвтрүүлэг боллоо. Тус шоунд “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү шоуны хүчтэй оролцогчдын нэгээр тодроод байгаа билээ. Т.Бархүү  нэгэн ярилцлаганд орох үеэрээ “Яг түүн шиг-2” шоунд гэр бүлээ ирүүлэх дургүй гэж хэлжээ. Тэрээр энэ тухайгаа хөрөг нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би  чинь  ханийнхаа дэргэд биеэ барьдаг …

  • 24 May

    Австралид амарч яваа Н.Золжаргал Монголбанкны 488 тэрбумын алдагдлыг төлөх үү

    Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын хууль зөрчсөн үйлдлүүд хэрээс хэтэрсэн тухай мэдээллийг эх сурвалж мэдээлж байсан. Хууль бусаар мөнгө хэвлэж, түүнийгээ Ардчилсан намын эрх баригчид болон арилжааны банкинд олгож, түүнээсээ хувь хүртэж байсан гэх Н.Золжаргалын үед монгол төгрөгийн бодлого хамгийн ихээр алдагдсан байдаг. Монголбанкны ерөнхийлөгч бол маш чухал албан тушаал. Гэтэл мань хүн өндөр үнэтэй зочид буудал, үе мултарсан охидуудаар …

  • 24 May

    Дэлхийн зүүний үзэл баримтлалтай намууд Улаанбаатарт чуулна

    “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл” Прогрессив Аллианс байгууллагын IV бага хурал Улаанбаатар хотод 5 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Цогтбаатар, Г.Занданшатар болон Прогрессив Аллианс байгууллагын ерөнхий зохицуулагч Константин Вайнофф нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа”Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн байгууллагын танилцуулыг хийв. УИХ-ын гишүүн А.Ундраа “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл” байгууллага нь Дэлхийн …

  • 24 May

    Өмгөөлөгч гэх  Г.Батбаярыг хуулийн байгууллагад шалгуулахаар ханджээ

    Сүүлийн үед  сошл орчинд О.Осоржаамаа гэх залуу, өмгөөлөгч Г.Батбаяр нар “од” болоод байгаа. О.Осоржаамаагийн тухайд фэйсбүүкт live хийсэн шууд бичлэгийг 120,000 гаруй хүн үзэж, 500-800 шэйр хийгдэж, 4000 гаруй хүн сэтгэгдлээ илэрхийлж сошл орчинд шуугиан тариад байгаа билээ. Харин хэвлэлийн хурал бүхэнд  бараг л “оролцож”, өөрийгөө мундаг сайн  өмгөөлөгч  мэтээр  “пиардаж ” явдаг өмгөөлөгч Г.Батбаярын хувийн асуудалтай нь холбоотой мэдээлэл хэвлэлээр …

  • 24 May

    Яллагдагч Ерөнхийлөгчтэй болох уу

    Монгол төрийн босго өндөр. Гэтэл энэ босгыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгөнөөс завшсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хүн давахаар нэр дэвшчихсэн явж байна. Үүнийг гаднынхан ч хэлж ярьж, бичсээр байна. Ядаж л Монгол Улсын Ерөнхийлөгч нь нэр цэвэр хүн баймаар. Бид ч гэсэн нэр цэвэр хүмүүс нэр дэвшихийг харж, тэндээс сонголтоо хиймээр байна. Тэгтэл хуулийн байгууллагаас …

  • 24 May

    Спортод ээлтэй “Алтан Дорнод Монгол” АНУ-д оффистой боллоо

    “Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд спортод элэгтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг залуу үеийн тамирчиддаа санаа сэтгэл тавин, захыг нь мушгин суудаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Тус компаний дэргэдэх Алтан Дорнодын Дайчид клуб нь сагсан бөмбөг, бөх, боксын төрлийн тамирчдыг илүүтэй дэмжиж, хамтран ажилладаг. Үүний нэгээхэн тод жишээ бол Архангай Алтан Дорнодын Дайчид” баг билээ. Тус баг нь Үндэсний супер лиг 2016 оны аварга болсон чансаа өндөртэй баг. Мөн …