Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

  • 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
  • 4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг 6 сарын 1-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болно.

Татвар төлөгч Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөхдөө өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд албан татвар, төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.

Холбоо барих:

Цахим хуудас: www.nta.mn, www.facebook.com/niisleltax

Харилцах утас: 1800-1288, 7011-0705

Татварын хэлтэс Харилцах утас Цахим хаяг
Багануур 7021-3343 baganuur@mta.gov.mn
Багахангай 7049-1189 bagakhangai@mta.gov
Баянгол 7000-1288 bayangol@mta.gov.mn
Баянзүрх 1145-1288 bayanzurkh@mta.gov.mn
Налайх 7023-2383 nalaikh@mta.gov.mn
Сонгинохайрхан 7018-1288 songino@mta.gov.mn
Сүхбаатар 7011-2092 sukhbaatar@mta.gov.mn
Хан-Уул 7011-1288 khan_uul@mta.gov.mn
Чингэлтэй 1131-2728 chingeltei@mta.gov.mn

МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа

  1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

75 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага

75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно   Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Дүүрэг Татвар хэлтэс, цэгүүд Ажиллах цагийн хуваарь
Хан-Уул ХУД-ийн 16-р хороо, миний супермаркет 08.00-18.00
ХУД-ийн 4-р хороо, сансар супермаркет 09.00-18.00
ХУД-ийн 3-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Баянзүрх БЗД-ийн 13-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Да Хүрээ зах 10.00-19.00
Дүнжингарав худалдааны төв 10.00-19.00
Сүхбаатар СБД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.30-17.30
Саруул захын байранд 08.30-17.30
Сансар 32 худалдааны төвийн байранд 08.30-17.30
Баянгол БГД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
БГД-ийн 1-р хороо, БГД-ийн байранд 08.00-17.00
Багануур БНД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Багахангай БХД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Авто замын пост дээр 08.00-17.00
2-хорооны байранд 08.00-17.00
Налайх НАД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Сонгинохайрхан СХД-ийн 7-р хороо 08.00-18.00
БГД 20-р хороо Монгол Хьюндай 08.30-19.00
СХД-ийн 18-р хороо Татварын хэлтэс өөрийн байранд 08.00-19.00
Чингэлтэй ЧД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-19.00
ЧД-ийн нэг цонхны үйлчилгээ 08.00-17.00
7-н буудал Эмон трейд 08.00-19.00
Дэнжийн 1000 12-р хорооны байранд 08.00-19.00

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …