Monthly Archives: May 2017

May, 2017

  • 17 May

    ЭЕШ бүртгүүлсэн шалгуулагчийг суудлын хуваариа хэвлэж авахыг анхаарууллаа

     2017 оны ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн. ЭЕШ-ыг Улаанбаатарт 27 шалгалтын байранд, хөдөө орон нутагт 22 шалгалтын байранд зохион байгуулна. Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж аваарай. Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэж авна. …

  • 17 May

    БҮТ:ЭЕШ оролцогчдын ихэнх нь математикийн хичээлийг хамгийн их сонгосон байна

    Монгол хэл бичгийн болон ЭЕШ–ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дууссан. Энэ онд нийт 40388 шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлжээ. Үүний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна. Нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах графикаас харна уу. …

  • 17 May

    Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд жилд 200 мянган өрхийн орон сууц угсрах гэрээ байгууллаа

    Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр талаас нийт 21 санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан албан тушаалтан, аж ахуйн нэгжийн төлөөллөөс гэрээ, санамж бичгийн ач холбогдлын талаар тодрууллаа. ИННОВАЦИЙН ХӨГЖИЛД ТҮШИГЛЭН  ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ИНКУБАТОР ТӨВ БАЙГУУЛНА   Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр …

  • 17 May

    Энэ сарын 20-нд хотын төв орчмын замыг хаана

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Энэ өдөр 08.00-18.00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Үүнд, Жанжин Д.Сүхбаатарын талбай Сөүлийн гудамж Чоймболын гудамж Самбуугийн гудамж Анкарагийн гудамж Сүхбаатарын гудамж Их сургуулийн гудамж Бээжингийн гудамж Залуучуудын гудамж Энхтайваны өргөн …

  • 17 May

    ОХУ-тай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулах чиглэлээр хамтарна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ  байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж  ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ. …

  • 17 May

    Энэ хагас сайн өдөр захууд амарна

      Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амрах юм. Ингэхдээ тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх аж. Тухайлбал, “Нарантуул” зах амрах өдрөө буюу ирэх мягмар гаригт ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс …

  • 17 May

    “Улаанбаатар марафон”-д дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцоно

    Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлттйн тэмцээн энэ сарын 20-нд болно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Биеийн тамир спортын хороо, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын замын цагдаагийн албанаас болон арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагаас өнөөдөр өглөө. Нийслэлийн Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр ““Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр …

  • 17 May

    О.Баасанхүү: МАХН сонгуульд ялалт байгуулахгүй бол намын удирдлагуудтай хариуцлага тооцно

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд, “Би МАХН-ын гишүүнчлэлээс гарах тухай асуудал бол онц анхаарал татах асуудал биш. Хэрэв би намаасаа гарвал МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ квотыг хадгалж үлдэнэ. Ер нь МАХН  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой” хэмээв. Түүний хувьд Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууныг намаасаа нэр дэвшүүлэх сонирхолтой байжээ. Учир нь Л.Эрдэнэчулуун …

  • 17 May

    “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь: Зээлийн хүү (жилийн):     …

  • 17 May

    СЕХ-ноос С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэлээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит …

  • 17 May

    Эдийн засаг сэргэснийг илтгэх гурван тоо

    Мөнгө бол эдийн засгийн судсаар гүйх цус нь. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирч буйг илтгэх нэгэн сайн мэдээ дуулдлаа. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаархи ээлжит дүн мэдээгээ уржигдар олон нийтэд танилцуулсны дотор гурван эерэг тоо байсан юм. Эдийн засагт сэргэлт гарсныг тов тодорхой батлах энэ гурван тооны эхнийх нь мөнгөний нийлүүлэлт. Нүцгэн …

  • 17 May

    С.Молор-Эрдэнэ та Монголын ард түмнээс нэн яаралтай уучлалт гуй, шаардаж байна!

    Дэлхий бидний бахархлыг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс л их хааныг минь мянганы хүнээр хүртэл өргөмжилж, түүний төрт ёсыг шагшин биширч, цэргийн ухааныг нь одоо ч даган хэрэгжүүлж, суралцаж байна. Гэтэл бахархаж явах ёстой хааныгаа “хэн юм бэ”, “ямар гавьяа байгуулсан юм бэ”, “эсгий гэрт л амьдарч байсан нэг нүүдэлчин” хэмээн буруутган шүүмжлэгч Монгол хүнийг харлаа. Тэр жирийн нэг иргэн бус харин …

  • 17 May

    Татварын орлогыг зөв зарцуулснаар эдийн засаг эмчлэгдэнэ

    ЭДИЙН ЗАСАГ ТӨСӨӨЛСНӨӨС ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙНА Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг өсөхгүй гэсэн төсөөлөл гаргасан. Харин олон улсын байгууллагууд харьцангуй эерэг дүр зургаар таамаглаж байгаа билээ. Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг энэ онд хоёр хувь давж өснө гэдэгт итгэлтэй байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн сард манай улсын эдийн …

  • 17 May

    Г.Батбаяр: Монголчууд бид 500-600 жил манжийн дарлалд гадаад ертөнцөөс тусгаарлагдмал амьдарсан

    Өмгөөлөгч Г.Батбаяр гэх этгээд VTV-ийн “Шударга ярья” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монголчууд манжийн дарлалд 500-600 жил дарлагдсан учраас дов жалганы үзэлтэй байдаг гэж ярьжээ. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж үг бий. Түүхийн шарласан хуудсыг хөөж үзвэл 1691 оны 4-р сарын эцсээр Манжийн Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж Халх, Өвөр Монголын ноёдын чуулганд …