Monthly Archives: May 2017

May, 2017

  • 13 May

    ​​​​​​​Ирэх долоо хоногт 30 хэм хүрч дулаарна

    Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт бороотой, салхи, шуургатай байх нь. Мөн 30 хэм хүртэл дулаарах төлөв гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын  17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс …

  • 13 May

    Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

    Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт өнөөдөр 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ өдөр уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, …

  • 13 May

    Түвдийн лам нарын урт наслах нууц

    Түвдийн оточ нарын үздэгээр дурын өвчнийг эмчлэхийн тулд эхлээд бодисын солилцооноос цус, тунгалгийг цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Энэ нь өвчтөнг хурдан эдгээгээд зогсохгүй,  төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Эрт үед анагаах ухааны “Хөх биндэрьяа” сударт эмчилгээний ургамлын чухал үүрэг, шинж чанарыг тодорхой тусгасан байдаг. Ургамлыг хэрхэн зөв ашиглах талаар лам нар нарийн бичиж тэмдэглэн хойч үедээ өгдөг үлдээдэг байж. Ингээд цус, цусны …

  • 13 May

    Хуурамч тос, тосолгооны материал худалдаж байсныг илрүүлжээ

    НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт шатах тослох материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд хийсэн хяналт шалгалтын талаар  мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр автомашины эд ангийн /хөдөлгүүр, хурдны хайрцаг бусад эд анги/ тос, тосолгооны материал хэрэглэгч, худалдан авагчдын мэдлэгийг дээшлүүлэх, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэж эрсдэлд оруулахгүй байх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэлээ. Манай улсад ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Герман, Австрали зэрэг …

  • 13 May

    С.Гантогоо:Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд асар их саад бэрхшээлийг туулсан

    “Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. “Яг түүн шиг” шоунд оролцох урилга ирэхэд танд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ? -Анхандаа ч итгээгүй шүү. Маш их догдолсон. Гэхдээ оролцох эсэхээ шийдэхийн тулд бодох хэрэгтэй болсон, Солонгос дахь ажлаа хэрхэн зохицуулах вэ гэж. Гэхдээ зохицуулсан л даа. -Энэ удаагийн шоуны оролцогчдоос жүжигчин Т.Бархүү та хоёр нэлээд өндөр саналтай болоод байна. …

  • 13 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэх боловч   14-нд нутгийн баруун хагаст, цаашдаа бүх нутгаар өдөртөө хална. 2017 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон …

  • 13 May

    Хумхын ордныхны ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах бололтой

    ХОНЬ (3/21-4/19) Хадмуудтайгаа муудалцах магадлалтай. Тэдэнтэйгээ дипломат байдлаар харьц. Тэгвэл нөхөрсөг хэвийн харьцаа эргэн ирнэ. Бүх харилцаандаа буруутай үйлдэл гаргахгүйг хичээ. Нийгмийн хэв журмыг бүү зөрч. ҮХЭР (4/20-5/20) Онцгой хүчтэй, сөрөг нөлөөллүүдтэй тэмцэх өдөр. Энэ өдөр өвчин тусвал удамшилтай холбоотой байх бөгөөд эмчилгээнд онцгой анхаарал шаардагдана. Мацаг баривал сайн. Энэ өдрийг болж өгвөл хэл амнаас болгоомжлоорой. Ном унших зарим бичиг …

  • 13 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын 18. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан хулгана өдөр.                         Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. …

  • 12 May

    Хүүхдийн сүүн шүдний хамгаалал

    Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм. Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал: –       Ойр ойрхон уйлагнах, уцаарлах –       Бага зэрэг халуурах –       …

  • 12 May

    Инновацийн клуб нээлтээ хийлээ

    УИХ-ын гишүүн, УИХ дах Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ахлагч Н.Учралын санаачлагаар “Инновацийн клуб” байгуулагдаж нээлтээ хийлээ. Уг клуб нь шинийг санаачлагч, шинэ мэдлэгийг түгээгчид болон эрдэмтэн, зохион бүтээгчдийн ажилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх хамтран ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм. Мэдээлэл технологийн үндэсний паркид үйл ажиллагаагаа явуулах уг клубийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУЯ-ны Инноваци, өндөр …

  • 12 May

    Хосуудын унтах байрлал юуг илэрхийлдэг вэ

    Та хоёр ямар байрлалаар унтдаг вэ. Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд хосуудын унтаж буй байрлалаар нь тэдний харилцааг тодорхойлж болно гэж мэдэгдсэн байна. 1.”Сүлжмэл”   Сэтгэл судлаачид гар хөлөөсөө орооцолдон унтаж байгаа энэ байрлалыг “сүлжмэл” гэж нэрлэжээ. Энэ байрлал шинэхэн хосуудад буй харилцаа дөнгөж эхэлж байгаа, жолоодлогогүй хүсэл тэмүүлэлд автсан хосуудад ажиглагддаг байна. Ийм байрлалаар унтаж байгаа хүмүүст атаархахгүй байхын аргагүй. …

  • 12 May

    Цэнхэр үст Цэрээн, Х.Баттулга гуай чинь бас мүүн-чин байсан юм гэж үү?

    Цэнхэр үст Цэрэнд өнөөдөр (2017.05.12) олон нийтийн сүлжээнийхэн содон асуулт тавьж эхлэв. Асуулт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан элэгсэгээр мэндчилж буй зургаас урган гарчээ. Гэрэл зургаас аживал энгэрээ ижил өнгийн цэцгэн туузаар чимсэн солонгос эр, Х.Баттулга хоёр ямар нэгэн чухал арга хэмжээнд уригдсан ижил зиндааны хүмүүс бололтой. Э.Цэрэн бол “Төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар …

  • 12 May

    Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

    Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт маргааш 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ өдөр уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, …

  • 12 May

    “Биеийн бөх”-өө эргэж нэг харцгаая

    “Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”… бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина. Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд ачих тонгорохоос эхлээд адгийн нохой мордох хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл …

  • 12 May

    Нүдний доорх хар хүрээг арилгах маск бэлтгэх жор

    Ихэнх хүмүүст даралт, эрүүл мэндийн асуудал, хангалттай унтаж амраагүй нойр дутмаг, стресс, буруу хооллолт, эрүүл бус амьдралын хэв маяг  зэрэг олон шалтгааны улмаас болж нүдний доор хэсэгт хар хүрээтэй болох  ажиглагддаг. Энэ зүйл нь бүх насны хүмүүст тохиолдог юм. Гэсэн хэдий ч  нүдний доор үүссэн  хар хүрээ нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй ч  энэ нь хүмүүст  ядарсан харагдуулдаг. Ингээд  нүдний доор үүссэн …